Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-25 нд нийтлэгдсэн байна.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо

5/ 25/ 2022    12 цаг 27 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. 2007 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдлыг улам өсгөж, төрийн цэргийн байгууллагуудын цэргийн мэргэжлийн спортын их наадам болгон хөгжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ.

Мөн монгол цэрэг харийн нутаг, дасаагүй орчинд алхам бүрд отох аюул эрсдэлтэй нөхцөлд хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа мөр зэрэгцэн зогсох гадны анд, холбоотнууддаа гайхагдан, итгэл, хүндэтгэл хүлээж байдаг нь манай цэргийн сургалт, бэлтгэлийн үр өгөөжийг илтгэдэг хэмээн онцоллоо.

Орон орны мянга мянган шилдэг цэргийн алба хаагч оролцож, тэсвэр тэвчээр, шандас шөрмөсөө сорьдог “Данкон” маршийн тэмцээнд монгол цэргүүд алс холын Африк тивийн аагим халуунд эхний байруудыг дараалан эзэлж байсныг онцлон дурдав.

Алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорих зорилгоор зохион байгуулдаг уламжлалт тэмцээнд энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцлоо.

МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ РОТЫН ТӨРӨЛД:
  • Тэргүүн байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ахмад Б.Ариунболд захирагчтай рот;
  • Дэд байрт Бригадын генерал Б.Баатар командлагчтай Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахмад Б.Цээноров захирагчтай рот;
  • Гутгаар байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмад Б.Анхбаяр захирагчтай рот.
БАЙНГЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ САЛААНЫ ТӨРӨЛД:
  • Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч М.Цэрэнням захирагчтай салаа;
  • Дэд байрт Хошууч генерал Г.Ариунбуян даргатай Онцгой байдлын Ерөнхий газрын Дэслэгч А.Нямбаяр захирагчтай салаа;
  • Гутгаар байрт Хурандаа Р.Чингис даргатай Дотоодын цэргийн штабын Дэслэгч Б.Бумбаяр захирагчтай салаа.
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧТАЙ САЛААНЫ ТӨРӨЛД:
  • Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн захирагчтай салаа;
  • Дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахмад Т.Бямбацогт захирагчтай салаа;
  • Гутгаар байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Дэслэгч Л.Мөнхбат захирагчтай салаа.
ЭМЭГТЭЙ ТАСГУУДААС:
  • Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Н.Ууганцэцэг захирагчтай тасаг;
  • Дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай тасаг;
  • Гутгаар байрт Цагдаагийн хурандаа П.Батбаатар захиралтай Дотоод хэргийн их сургуулийн Дэслэгч Г.Чимэгсүрэн захирагчтай тасаг тус тус шалгарлаа.

Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, тэмцээнийг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн оролцов.

 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ11 минут 53 секундын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube