Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-25 нд нийтлэгдсэн байна.

Л.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан

5/ 25/ 2022    14 цаг 06 минут

 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдааны дараа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-Тавантолгой Гашуунсухайтын уртын тээвэр эхэллээ. Шивээхүрэнгийн боомт нээгдэж байна гэсэн мэдээлэл өгч байна. Энэ талаар та салбарын сайдын хувьд хариулт өгөөч?

-2022 оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-ний хооронд Тавантолгойгоос Цагаанхад чиглэлийн уртын тээврийг эхлүүлэхээр ГХЯ болон холбогдох байгууллагууд Хятадын талтай зөвшилцсөн байна. Тиймээс Цагаанхадны чиглэлд уртын тээвэр эхэлнэ. Мөн хоёр жил зогссон Шивээхүрэнгийн боомтын ажил эхэлнэ. Хятадын талаас халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангах шаардлага тавьж байгаа.  Тээврийн байгууллагуудын удирдлагууд тухайн тээвэрт оролцож байгаа жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, үүнд улам бүр анхаарч ажиллахыг хүсч байна. Цар тахал бүрмөсөн холдчихоогүй байгаа учраас өмнөхөөсөө улам чанга дэглэм барьж гэмээнэ нүүрсний тээврээ нэмэгдүүлж, экспортын орлогоо бүрдүүлнэ. Хятадын талаас зогсоохгүй гэх баталгаа байхгүй.

-Контейнер тээвэртэй холбоотойгоор Хятадын талаас Эрээн хотын хил гаалийн удирдлагуудыг шалгаж байна гэсэн мэдээлэл бий. Үүнд таныг холбоотой гэх мэдээлэл ч байна?

-Эрээнд байгаа хил гаалийн хүмүүсийг барьсан, шалгаж байгаа гэдгийг би та бүхэнтэй адилхан хэвлэлийн мэдээллээс харсан. Албан ёсоор авсан мэдээлэл алга. Миний тухайд надад идсэн уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад бэлэн байна.  Монголын байтугай гадаадын хууль хяналтын байгууллагад ч шалгуулахад бэлэн. Миний гар цагаан, мөр цагаан. Хөрөнгө орлогын мэдүүлэгт ч бичээд байгаа шиг зүйл байхгүй.

-Эрээний хил гаалийн удирдах түвшнийхэнтэй манай улсын төрийн байгууллагынхан ч холбогдсон гэх хардлага байгаа. Танд ирсэн мэдээлэл байна уу?

-Нийгэмд хардлага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ шалгадаг хүн нь би биш. Цагдаа тагнуулын байгууллага нь шалгах нь зүйтэй байх. Бид цагдаа тагнуулын байгууллагад ийм, ийм зүйлд анхаарч өгөөч гэсэн хүсэлт бол өгч байсан. Бидний хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сарын эхээр хаагдсан байсан хилээ гурван сар гаруйн дараа нээсэн явдал хамгийн чухал байсан. Учир шалтгаан  нь мэдээж цар тахалтай холбоотой байсан. Хятадын талаас хүн хоорондын харилцааг бий болгохгүй байх үүднээс дундын бүсэд чингэлгийг буулгаж ачдаг схем руу орно гэсэн санал тавьсан. Монголын хувьд хилээ нээх нь чухал байсан учраас Гадаад харилцааны яамаар дамжиж ирсэн энэ саналыг хэлэлцээд бэлтгэл ажилдаа орсон. Түүний цаана Хятадын талд юу нуугдаж, ямар авлига байсныг яг үнэндээ мэдэх юм алга.

-Ачаа тээврийн үнэ нэмэгдсэн шалтгааныг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

- Хуучин задгай тээвэр маань чингэлэгт шилжсэнээр үнэ өслөө гэдэг зүйл л байсан. Бидний зүгээс үнэ өндөр байна гэдгийг хил нээсний дараа нэлээн судалсан. Эрээнд байсан консултайгаа ярилцсан. Эрээнд байсан бүх ачаа Улаанбаатар нөхцөлтэй зарагддаг юм байна. Хүлээн авагчийн худалдаж авч байгаа бараанд Улаанбаатар хүртэлх үнэ төлөгдсөн учраас хүлээн авчийн зүгээс шууд Эрээнд ажиллаж байгаа Хятадын компанийн аманд багтаж мөнгөө төлдөг байсныг тогтоосон. Тиймээс Гадаад яамны харьяа дипломат төлөөлөгчийн газрын шугамаар Хятадын холбогдох газруудад тавьсан. Тэгээд Эрээнд сугалаа гэсэн зүйл хийж байгаа нь үнэ хөөрөгдөх гол арга болоод байна, үүнийг зогсоож өгөөч, орж ирсэн дарааллаар ачилт хийгээч гэдэг зүйл тавьж өгсөн. Магадгүй манай талаас тавьсан асуудалд ач холбогдол өгч өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байж болзошгүй. Цаашдаа Хятадын зүгээс цар тахлын хүнд үеэ бодвол бага зэрэг зөөлрөх хандлага гарч байна. Тэгэхээр задгайгаар явдаг тээвэр тодорхой хугацааны дараа эхлэхийг үгүйсгэх аргагүй ч хугацаа хэлж чадахгүй нь.Тээврийн зардал буух эсэх нь ачаа хүлээн авагч, илгээгчийн тохирох асуудал юм.

-Хэдэн боомтоор нүүрс гарч байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар гурван боомтоор нүүрс гарч байна. Ханги, Гашуунсухайт, Булган боомтоор гарч байна. Шивээ хүрэн энэ долоо хоногийн сүүлээр нээгдвэл дөрөв дэх боомт нь болно.

-Уртын тээвэр эхлэхээр нүүрсний экспорт хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ?

-Цагаанхад дээр 4.6 сая тонн нүүрс байхад Хятадын талаас энэ бөөгнөрсөн нүүрсний 50 хувийг хилээр гаргасны дараа уртын тээврээ эхлүүлье гэсэн асуудал яригдсан.  Хятадын талаас уртын тээврээ эхлүүлэхэд хамтраад ажиллая гэсэн санал тавьсан нь цаашдаа Цагаанхаднаас урагшаа гарах нүүрс татан авалтыг нэмэгдүүлэх бодлого явж байна гэж ойлгож байгаа.

-Чингэлэг хүрэлцээгүй байгаагаас ганц компанид давуу эрх олгосон. Энэ нь авлигатай холбогдсон гэх мэдээлэл ч бий. Чингэлгийн хүрэлцээний талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Чингэлгийн хувьд хэнээс яаж түрээслэж байгаа талаар мэдээлэл алга. Тээвэр зуучийн компаниуд хэнээс яаж тээвэрлэх нь тэдний дотоод асуудал.

-Төсөвт туссан нүүрсний экспортын хэмжээнд хүрэх боломж харагдаж байна уу?

-Хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал бол энэ. Гэхдээ өнөөдөр болно болохгүй гэж хэлэхэд хэцүү байна. Сүүлийн хоногуудад Гашуунсухайтаас Ганцмод руу гарч байгаа нүүрсний хэмжээ 30, 30-аар нэмэгдээд байгаа юм. Энэ чигээрээ цааш явбал гайгүй өсөх болов уу гэсэн горьдлого байна. Булган боомтоор гарч байгаа нүүрсний хэмжээ өмнөх жилүүдээс өссөн. Өөдрөгөөр харлаа гэхэд 70-80 хувийн биелэлттэй байхыг үгүйсгэхгүй. Хятад улс өөрөө нүүрсний импортын татварыг тэглэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулаад татан авалт нэмэгдэх болов уу гэж бодож байна.

-МИАТ-ийн компанид татаас өгөх шаардлагатай гэдэг асуудал Засгийн газар дээр яригдсан гэсэн. Энэ тухайд ?

-МИАТ компани энэ оны нэгдүгээр улиралд бага ч гэсэн ашигтай ажилласан. Яаж вэ гэхээр Ази, Европын  хооронд сүүлийн жилүүдэд ачаа тээврийн үйлчилгээг сайн хийсэн. Үндсэндээ зорчигч тээврээс илүү карго тээврээр өөрсдийнхөө санхүүг болгосон. Үнэхээр хүнд жилүүд байсан ч сайн хичээсэн. Татаасын асуудал яригдсан. Гэхдээ зөвхөн Франкфурт чиглэлд юм. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй Ерөнхий сайд уулзах үеэр Европын нислэгийн тоог нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.Энэ үед алдагдлын асуудал яригдсан. Ингээд тооцоо судалгаа хийгээд 4 орчим тэрбум төгрөгийн татаас МИАТ-д шаардлагатай юм байна гэж үзсэн. 30-40 хувь суудал дүүргэлттэй үед шүү дээ. Хэрвээ онгоцны суудал дүүргэлт сайн бол төрөөс татаас авах шаардлагагүй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube