Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-25 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр дарс /wine/-ны өдөр

5/ 25/ 2022    14 цаг 38 минут
Жил бүрийн 05-р сарын 25-нд дарсны өдрийг тэмдэглэдэг юм байна. 2-р сард бас нэг өдөр байдаг ч тухайн өдөр зөвхөн дарсыг уудаг өдөр бол энэ өдөр нь уухаас гадна түүний ач холбогдолд анхаарлаа хандуулан, хоолтой хэрхэн зохицохыг харуулдаг өдөр аж. Магадгүй зарим хүмүүсийн хувьд жилийн бүх өдөр ч виноны өдөр шиг байдаг байх. 
Уг ундааг байсныг нотлох эртний, хамгийн сайн баримт МЭӨ 7000 жилийн тэртээ Хятадад үүссэн гэж үзхэд хүргэдэг. Эртний олон соёл иргэншлүүдэд дарс үнэтэй байр суурь эзэлдэг байсан бөгөөд ихэвчлэн шашны үйлүүдэд хэрэглэж байсан байх юм.
 
Харин өнөөдөр дарс нь дэлхий даяар хамгийн их үйлдвэрлэгдэж, хэрэглэгддэг ундаануудын нэг болжээ. Улаан, цагаан, хуурай, чихэрлэг гэх мэт үзүүлэлтийн ялгаатай байхаас гадна Шардон, Мерлот, Ризлинг, Шираз гэх мэт олон төрөл болон задардаг. Мөн бид шилэн дотор зөвхөн усан үзэмнээс гаргаж авсан ундаа байгаа гэж төсөөлөх цаг нэгэнт өнгөрсөн бөгөөд олон төрлийн жимс, цэцэг тэр байтугай хүнсний ногооноос ч гаргаж авсан дарс үйлдвэрлэгдэх болж.
 
Улаан дарс- Бараан /хар хөх/ өнгийн усан үзмээр исгэгдсэн.
Цагаан дарс- Шаргал, ногоон өнгийн усан үзмээр исгэгдсэн.
Вермут дарс- Дарсыг тусгай ургамлуудад хандалж бусад жимсний охьтой хослуулсан
Оранж дарс- Цагаан усан үзмийг улаан усан үзмийн дарсны исгэлтийн аргаар буюу үр, хальснаас салгалгүй хамтад нь исгэсэн.
 
Оргилуун дарс- Цагаан усан үзмийн дарсны 2 дахь исгэлтийн шилэн лонхонд эсвэл тусгай даралтын танканд исгэж , нүүрс хүчлийн хийг шингээсэн. Францийн Шампань мужид үйлдвэрлэгдсэн оргилуун дарсыг Шампань дарс, Италид Просекко бусад улсад үйлвэрлэгдэж буйг оргилуун дарс / хийжүүлсэн дарс гэж нэрлэнэ.
 
Чангаруулсан дарс- Дарсыг дахин боловсруулж тусгай охиор чангаруулсан 17% дээш хатуулагтай. Марсала, Шерри Портвайн зэрэг.
 
Розе дарс- Улаан усан үзмийг цагаан дарсны технологиор буюу үр хальснаас салгаж исгэсэн.
Өдрийг тэмдэглэхдээ өөртөө болон найз нартаа зориулан нэгээс хоёр төрлийн дарс худалдан авна. Ингээд тагтан дээрээ магадгүй, зусландаа нэг бол рестораны тохилог суудалд ч найз нартайгаа хооллонгоо дарс шимэх урилгаа илгээнэ.
 
Тэгээд дарсандаа тохирох хоол хийж найзуудаа дайлах мөн ямар дарс, ямар хоолонд илүү тохирч аль альныхаа амтыг нэмж өгдөг талаар ярилцах орой болгоорой.
 
Зөвлөгөө: Цагаан дарс нь хөнгөн буюу тахиа болон загасны махтай хоолонд илүү зохицдог. Улаан дарсыг шүүрхий шарсан стейк юм уу? улаан өнгийн загасны махтай хослуулвал илүү. Дарс исгэлэн байх тусмаа өөх тос ихтэй хоолонд тохирно. Мөн дарсны хүчиллэг чанар хоолны аагнаас илүү байвал тохирно. Мөн цагаан дарс, сарнай, оргилуун дарсыг хослуулан зассан ширээ хүн бүрд сэтгэгдэл төрүүлдэг. Хэрэв дарс мах хоёрын өнгө хослох боломжгүй тохиолдолд соусны өнгийг дарстай ижилсүүлж болдог.
 
Ингээд танд амжилт хүсэе энэ нь мөн л согтууруулах ундаа тул хэтрүүлэхгүй байхдаа анхаараарай.
Сонирхолтой баримтууд:
- Эртний Ромд эмэгтэйчүүд дарс уух хориотой байсан бөгөөд нөхөр нь эхнэрээ дарс уусныг мэдвэл амийг нь хөнөөх эрхтэй байж.
- Германы Шпайер хотын түүхийн музейд МЭ-ний 325 онд үйлдвэрлэгдсэн дарс бий
- Эртний Грекд эхний хундага дарсыг гэрийн эзэн ууж хоргүй гэдгийг илчилдэг байж
- Нэг шил дарснаас авах антиоксидантыг та жүржийн шүүснээс авахыг хүсвэл 6 шилийг ууна
- Титаник бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн урт настай дарсны агуулах
- Дарснаас айх айдастай хүмүүс байдаг. Үүнийг оенопобиа гэнэ.
                                                                                   
                                                                 Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.1 цаг 38 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.1 цаг 48 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube