МҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв

5/ 25/ 2022    14 цаг 51 минут

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө”-ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүд болох Сангийн яам, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд хүргүүлж ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдлаа. Энэхүү аудитыг гүйцэтгэхдээ МҮОНРТ-ийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэх, санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор бүрдүүлж, үр ашигтай удирдаж байгаа эсэх гэсэн  аудитын  хоёр асуултад хариулт өгөхөд чиглүүлжээ. Аудитын дүнд МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн МҮОНРТ-ийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн гэв.

Энэхүү аудитын дүгнэлтэд үндэслэн УИХ-д дараах 2 асуудлыг толилуулсан. МҮОНРТ-ийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлага байна. МҮОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулах нь зүйтэйг уламжилсан. Аудитаар Сангийн яаманд 2, МҮОНРТ Үндэсний зөвлөлд 3, МҮОНРТ Ерөнхий захиралд 5 зөвлөмж өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа онцлов.

Үргэлжлүүлэн “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитын тайлангийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан ҮАГ-ын Аудитын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор МҮОНРТ-ийг төр бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын төрийн төв телевиз нь иргэдээ соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа явуулдгийг дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг сануулж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал МҮОНРТ-д улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой ч цаашдаа төсвөөс өгч байгаа санхүүжилтийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх зэргээр зарцуулах үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдгийг онцлов. Мөн тэрбээр, Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана37 минут 11 секундын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна1 цаг 8 минутын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ1 цаг 11 минутын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ1 цаг 48 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ1 цаг 53 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө1 цаг 59 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ2 цаг 59 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ3 цагийн өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна3 цаг 1 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ3 цаг 29 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ3 цаг 36 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ3 цаг 43 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав3 цаг 45 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ3 цаг 52 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна3 цаг 58 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа5 цаг 14 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй5 цаг 20 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна6 цаг 53 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"6 цаг 55 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ6 цаг 59 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо7 цаг 5 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ7 цаг 13 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна7 цаг 48 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ7 цаг 51 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ8 цаг 19 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 28 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна8 цаг 32 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа9 цаг 55 минутын өмнөШри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв7 сар 7. 8:21ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube