Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-25 нд нийтлэгдсэн байна.

Ажлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа

5/ 25/ 2022    18 цаг 04 минут

Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь эрсдэлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Тус байранд байх хугацаанд хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн, нийгмийн ажлын, хөгжлийн боловсролын холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг.

Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн шалтгаанаар хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаагийн байгууллагаар дамжин дуудлага өгч ирдэг байна.

Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар 317 хүүхэд аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээнд хамрагджээ.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, хүүхдийн оролцоонд тулгуурлан хүүхдийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Тус төв өдөрт дунджаар 350-400 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг дөрвөн шугам дээр дуудлага авч, мессеж болон чатбокс үйлчилгээг үзүүлж байна. Оройн 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд өдөрт ирж буй дуудлагын 40-60 орчим хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага байдаг.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудад тогтвор суурьшилтай ажиллах, мэргэшсэн хүний нөөцийн асуудал тулгарч байна. ажилчдын нийгмийн хангамж, цалин урамшууллыг нэмэх асуудлыг ажлын хэсгийн гишүүдэд уламжилж байлаа. Түүнчлэн олон нийтийн хүүхэд хамгааллын ойлголтыг сайжруулах, хүүхэд хамгааллын төрөлжсөн үйлчилгээг нэвтрүүлж олон улсын жишигт хүргэх хэрэгцээ бий. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өрсөн хүүхдийг тусгаарлах ёстой ч түр хамгаалах байрны нөхцөл байдлаас шалтгаалан тэр бүр тусад нь өрөөнд оруулах боломж бүрдэггүй байна.  

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон тусгайлсан үйлчилгээ, хэрэглэгдэхүүн байдаггүй. Түр хамгаалах байранд хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдлэх нөхцөл хангагдаагүй, хамгаалах байрны орчны хамгаалалтыг сайжруулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдээс хүслээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа11 минут 47 секундын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00
 Facebook Twitter Youtube