Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-25 нд нийтлэгдсэн байна.

Япон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ

5/ 25/ 2022    18 цаг 08 минут

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын хөгжлийн тайлангийн 2021 оны аялал жуулчлалын рейтингийг Япон улс тэргүүлжээ. Тус улсад коронавирусний халдварын улмаас хязгаарлалтууд тогтоосныг үл харгалзан ийнхүү нэгдүгээрт жагссан байна. 

 Энэхүү жагсаалтын нэгдүгээр байрыг анх удаа эзэлж буй Япон улс соёлын өв болон дэд бүтцийн хэд хэдэн шалгуурт дээгүүр бичигдсэн бөгөөд тус улсын араас АНУ, Испани хоёр, гуравдугаарт жагссан байна.

 Хоёр жил тутам танилцуулдаг тайланд Япон агаарын тээврийн дэд бүтэц, соёлын өвийн шалгуурт дөрөвдүгээрт, хуурай газар, боомтын дэд бүтцээр зургаадугаарт бичигджээ. Харин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээгээрээ тун доогуур /107/ жагсжээ.

Жагсаалтын эхний зургаан байрыг Японоос гадна дан Өрнөдийн орнууд эзэлсэн бөгөөд Ази-Номхон далайн орнуудаас Австрали хамгийн дээгүүр /Японы дараа/ буюу долоодугаарт, Сингапур есдүгээрт жагсжээ. Нийт 117 улс орон, бүс нутгийг ийнхүү жагсаасан байна.

Аялал жуулчлалын салбар цар тахал, Оросын түрэмгийллийн үр дагавраас аажмаар сэргэж байгаа энэ үед тулгарч буй сорилт эрсдэлийг харгалзан өнгөрсөн хийгээд одоогийн хямралаас сургамж авч, аялал жуулчлалын салбарт урт хугацаанд хүртээмжтэй, тогтвортой алхмуудыг хийх нь чухал байгааг тайланд цохон тэмдэглэжээ.

Цар тахал дэгдэхээс өмнө Япон улс аялал жуулчлалыг эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болгохыг эрмэлзэж, олимп, паралимпын наадмыг зохион байгуулахаар товлосон байсантай холбогдуулан 2020 онд 40 сая гадаадын жуулчин татах зорилго дэвшүүлээд байсан юм.

 Гэвч 2020 оны эхээр цар тахал дэгдэж эхлэх үеэс гадаадын жуулчдад хилээ хааж, улмаар коронавирусний “омикрон” хувилбарын тархалттай холбогдуулан өнгөрсөн оны 11 дүгээр сараас Японд оршин суудаггүй гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон билээ.

Харин энэ оны гуравдугаар сараас хилийн хяналтын хязгаарлалтуудаа сулруулж эхэлсэн бөгөөд ирэх зургаадугаар сараас эхлэн өдөрт хилийн чанадаас хүлээн авах хүмүүсийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 20 мянгад хүргэхээр төлөвлөж байна.

 Аялал жуулчлалын рейтингийн жагсаалтыг хамгийн сүүлд 2019 онд гаргах үед Япон дөрөвдүгээрт жагсаж байсан бөгөөд түүнээс хойш шалгууруудыг нь шинэчлэн өөрчилжээ. Хэрэв 2019 оны жагсаалтыг шинэ шалгуурын дагуу гаргасан бол Япон хоёрдугаарт бичигдэх байсан гэж Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлжээ. 

Эх сурвалж: Montsame.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ8 цаг 36 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ8 цаг 51 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна9 цаг 8 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна9 цаг 13 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна9 цаг 18 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна9 цаг 23 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр9 цаг 24 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube