Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-26 нд нийтлэгдсэн байна.

IPO хийх үйл явц үргэлжилж буй ч хугацааг сунгах шаардлага үүссэн

5/ 26/ 2022    7 цаг 31 минут

Ц.МЯГМАРБАЯР

 Өнөөдрийн байдлаар Голомт болон ХААН банк хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад бэлэн гэдгээ илэрхийлж, хүсэлтээ СЗХ-нд гаргаад байгаа. Энэ хоёр нь банкны салбарын, системийн нөлөө бүхий таван банкинд ордог. Эдгээр банкыг энэ оны зургадугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компани болох буюу IPO хийх төлөвлөгөөг хуулийн дагуу хэрэгжүүлж буйг Монголбанкны удирдлага мэдэгдээд байгаа. Гэвч энэ хугацааг ирэх оны зургадугаар сарын 30 болгон нэг жилээр  хойшлуулах талаар УИХ хэлэлцсэн. Тодруулбал, банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах, хэлэлцэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод буй. Хугацааг хойшлуулах, сунгах ялгаатайг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж, “Энэ нь хугацааг хойшлуулах бус сунгаж буй явдал юм. Ингэснээр банкуудад хувьцаагаа гаргахад бэлтгэн, активын чанарын үнэлгээг бүрэн хийлгэж, дотоодын болон олон улсын шаардлагыг бүрэн хангахад боломж өгөх ёстой” хэмээн учирлаж байна. Олон улсын жишгээс харахад IPO хийх зөвшөөрлөө авсан даруйд олон нийтэд энэ талаар мэдээлж, сурталчлах үйл явц явагддаг. Энд дор хаяж нэг сарын хугацаа  шаардлагатай аж. Энэ талаар Төвбанкны зүгээс тайлбарлахдаа “Энгийнээр хэлэхэд IPO хийх нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлийн жижигхэн хаалгаар орцгооно. Хаалга энэ оны долдугаар сарын 1-нд хаагдана. Түүнээс хойш IPO хийх асуудал байхгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдалд хаалгаараа ч багтахгүй төвөгтэй байдалд байгаа учраас хаалга хаах хугацааг 2023 оны долдугаар сарын 1 болгож сунгая гэж байна” хэмээн тодотгож байгаа юм.

ОУВС банкуудын IPO хийх хугацааг хойшлуулах саналыг Монголбанк, СЗХ гэсэн холбогдох байгууллагад өнгөрсөн намраас эхлэн тавьж ирсэн. Ингэхдээ чанарын үнэлгээг хийх шаардлагыг сануулсан. Үүнийг харин IPO хийхээс өмнө хийх үү эсвэл дараа нь гүйцэтгэх үү. Эсвэл зэрэгцэн хийх үү гэдэг дээр манай тал ОУВС-тай хэлэлцээд өмнө нь хийхээр тохиролцжээ. Гэвч энэ хугацаанд Орос-Украины байдал мөн дотоодод Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудал, БНХАУ COVID-той холбоотойгоор хил, гаалийн хатуу бодлого барьж буй эрсдэлтэй байдал гарч ирсэн. Эдгээр нөхцөл байдалд банкуудын гаргасан зээл хэр эрсдэлтэй байх вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ямартай ч Төвбанкнаас УИХ-д хүсэлтээ тавиад байна. Ингэхдээ хувьцаа гаргах үйл явдцыг активын чанарын үнэлгээ болон дотоод аудиттай зэрэг хийх боломжтой байдлаар танилцуулж байна. Банкуудыг компанийн хэлбэрт оруулахад эхний ээлжинд том таван банк заасан хугацаанд заавал IPO хийсэн байх шаардлагатай. Аль нь ч бай банкуудын эх үүсвэр юунаас эхтэй, хэрхэн бүрдүүлсэн болон дутагдалтай эсэх нь чухал асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талын хяналт шалгалт, хэрэгжүүлэлтийн хөтөлбөр одоо ч хэрэгжээд явж буйг тодотгов. Банкуудын хяналтыг олон улсын түвшинд хүргэх нь чухал байгааг Монголбанкны удирдлага тодотгосон. “Хууль гарсан, судалгаа хийж байна. Хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай дүрэм журам гарч хэрэгжиж буй. Энд санхүүгийн сүүлийн тайлан, хөндлөнгийн аудит хийх шаардлага тавигдаж буй” гэж Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн байдаг. Үнэлгээ хийлгэхэд тайлангийн хугацаа чухал хүчин зүйл болон нөлөөлж буйг тэрбээр онцолсон юм. Тодруулбал, одоо AQR буюу активын чанарын үнэлгээг хийх санхүүгийн тайлангийн он сарыг хэдэн гэж тавих нь чухал байгаа аж. Оны эхний улирлын тайлан гарч байгаа учраас гуравдугаар сарын 30-ны тайлан дээр AQR хийх гэрээ зурагдах болоод байгааг хэлж байсан. Ингэхээр системийн нөлөө бүхий таван банкинд нийтдээ хоёр сарын хугацаанд IPO хийж дуусах төлөвлөгөөтэй байгааг Монголбанкнаас мэдэгдсэн.

Банкууд чанарын үнэлгээ хийлгэхэд хэдий хугацаа шаардагддаг вэ гэсэн асуултад Төвбанкны тэргүүн  хоёр сарын дотор амжиж хийх боломжтойг дуулгалаа. Тэгэхээр эхний ээлжинд хүсэлт гаргаад буй Голомт, ХААН банк долдугаар сарын 1-ний дотор хувьцаа гаргаж амжих аж. Харин чанарын үнэлгээ болон хөндлөнгийн аудит хоёрт  ялгаа бий юу гэдгийг тодруулахад зөрүү байхгүй гэсэн юм. Арилжааны банкууд хувьцаагаа олон нийтэд гаргахад хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөг эргэлдэх тооцоо гарчээ. Системийн нөлөө бүхий таван банкны IPO хийх нийт дүн 500-700 тэрбум төгрөгт хүрэх тооцоотой байна. Банкны салбар нээлттэй болсноор санхүүгийн салбар тэгш хөгжих боломж бүрдэнэ хэмээн судлаач, мэргэжилтнүүд хэлж байна. Дотоодын бонд, төрийн өмчит компаниудын шинэчлэл, банкуудын өөрчлөлт нь ирэх онд манай улсын хөрөнгө, санхүүгийн салбарт том өөрчлөлтийг авчирахаар хүлээж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 57 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв8 цаг 18 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв8 цаг 47 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ9 цаг 18 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 53 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube