Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-26 нд нийтлэгдсэн байна.

Хотын стандарттай Баянзүрх дүүргийн Засаг дарга танилцаагүй байна

5/ 26/ 2022    12 цаг 13 минут

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 53 дугаар сургуулийн зүүн талд иргэдийн зорчиход хүндрэлтэй байсан хэсгийг явган зам, авто зогсоол, ногоон байгууламжтай болгон тохижуулж эхэлжээ. Санаачлагч нь, Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон шинэ гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, ИТХ-ын дарга А.Баяр нар юм байх.  Харин гүйцэтгэгч нь, Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв гэжээ. Засч тохижуулж байгаа ажлыг дэмжилгүй л яахав. Гэвч “Иргэндээ ээлтэй хот” гэдгээ эрхэм санаачлагч нар мартчихсан бололтой. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Алга дарам олдсон газраа барилга бариулахгүй. Аль болох иргэндээ ээлтэй тохижилтын ажлыг хийнэ.” хэмээн амласан байдаг.

Гэтэл явган хүний зам талбайн тохижилт хийж байна гээд нүхтэй хавтан буюу барилгынхны хэлдгээр эко хавтанг жирийтэл нь өрсөн зураг тавьсныг харвал иргэндээ яавч ээлтэй тохижилт биш байна Засаг дарга аа. Хүүхдүүд, өсгийтэй гуталтай эмэгтэйчүүд, таягтай  хөгшид энэ хавтангийн зовлонг хамгийн сайн мэднэ.

Энэ бол явган хүний зам тавьдаг хавтан лав биш гэдгийг амьдрал дээр бэлхнээ баталчихсан. Далан болон хэвгий газарт зүлэг, цэцэг тарих зориулалтаар байрлуулдаг хэмээн иргэд сануулж, анхааруулсаар байтал явган хүний зам биш машины зогсоол хэмээн гүйцэтгэгчид зөвтгөжээ.

Эхлээд та бүхний баталсан хотын стандартад нийцэх эсэхийг судалж үзсэн үү, Засаг дарга аа. Өнгөрсөн гуравдугаар сард НИТХ-аас 9 бүлгийн 38 стандартыг баталж, Улаанбаатар хот стандарттай боллоо хэмээн олон нийтэд мэдээлэл өгсөн. Хот нэгдсэн стандарттай болж түүнд хяналт тавихын тулд 2019 оны тавдугаар сард Хотын стандарт, хяналтын газар гэдгийг байгуулжээ.

Тус газрын орлогч дарга О.Оджаргалын ярилцлагад дурдсанаар Явган хүний замын стандартыг 2020 онд баталжээ. Тэрбээр, явган хүний зам хамгийн аюулгүй орчин байх ёстой гэсэн үүднээс явган зорчиж байгаад гэмтэж, бэртэх тохиолдол гаргахгүйн тулд аюулгүйн шаардлагыг хамгийн түрүүнд тавьсан гэж байв.

Тэгвэл Явган хүний зам талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага буюу стандартад явган хүний замд тавигдах шаардлагыг доорх байдлаар тодорхойлсон байна.

-Явган хүний зам төлөвлөхөд дараах нийтлэг зарчмуудыг баримтална.

 Үүнд:

-явган хүний зорчих өргөнийг (барилга байгууламжийн нүүрэн хэсэг, явган хүний зам, ногоон байгууламж) иж бүрэн төлөвлөх ба явган зорчигчдын хөдөлгөөний орон зай хангалттай байна;

-явган хүний замын сүлжээ буюу явган хүний зам нь тасралтгүй үргэлжилсэн байна;

-явган хүний замыг бие даан хөдөлгөөнд оролцох чадвартай явган зорчигчдоос гадна бусдын тусламж, хараа хяналтад явдаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход саадгүй буюу хүртээмжтэй байна;

-явган зорчигчдын аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлсэн байна;

-чанартай гадаргуутай байна;

-тэмдэг тэмдэглэгээ бүрэн бүтэн, маршрутын самбар ойлгомжтой байна.

Эндээс нүхтэй хавтан бол явган хүний замын батлагдсан стандартад яагаад ч нийцэхгүй гэдгийг харж болох юм.

Ажлыг гүйцэтгэгчийн зөвтгөлөөр бол нүхтэй хавтангаар машины зогсоол тавьж байгаа гэсэн. Тэгвэл энэ зогсоолд эмэгтэй жолооч машин тавихгүй гэх хориглох тэмдэг тавих уу.  Эсвэл гутлаа тайлаад явах уу гэх сонголт гарах нь.

Харин Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх байгуулахад тавигдах шаардлагын “Иж бүрэн гудамж” стандартыг баталсан байна.

Энэ стандартад зогсоолын хучилт нь,

-Авто зогсоолын талбайн хучилтыг бетон хавтан, байгалийн чулуу, асфальтаар хийж болно. -Хучилтын материал нь MNS 4699:2016, MNS 1592:2009 стандартыг хангасан байна.

-Гадаргуугийн элэгдэл, эвдрэлийг тухай бүрд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч стандартын дагуу засварлана гэж тусгасан. Стандартаас харвал нүхтэй хавтангаар хийх боломжгүй мэт.

Төлбөртэй зогсоолын тэмдэглэлийг шар өнгөөр, төлбөргүй зогсоолын тэмдэглэлийг цагаан өнгөөр хийнэ гэх зэргээр стандартад нэг бүрчлэн тусгасныг уншиж үзвэл автомашины зогсоолын стандартад ч энэ хавтан нийцэхгүй юм байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга та, санаачилсан ажлынхаа гүйцэтгэлд анхаарал тавьж, хотын стандартаа мөрдөнө үү.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



207.35.47.168Зочин   • 2022, 5 сарын 26. 13 цаг 23 минут

АН-ын үед хөгжөөгүй МАН-ын засаглаад ч ялгаа алга манай дүүргийнхэн азгүй улс пязда

102.55.201.229Зочин   • 2022, 5 сарын 26. 13 цаг 21 минут

Идье гэж бодохоос иргэнээ боддоггүй байх наандаж хүн явахад ямар вэ гэдгээ бодолцмоор юм



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ22 минут 49 секундын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ34 минут 2 секундын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно3 цаг 59 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ9 цаг 31 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ9 цаг 46 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube