Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-26 нд нийтлэгдсэн байна.

БНСУ-ын хөдөлмөрийн насны хүн амын тоо буурах төлөвтэй байна

5/ 26/ 2022    17 цаг 21 минут

БНСУ-д төрөлтийн түвшин түүхэн доод үзүүлэлтэд хүрч, насжилт хурдацтай явагдах болоод байгаа энэ үед хөдөлмөрийн насны хүн амын тоо ирэх 30 жилийн хугацаанд 35 хувиар буурах төлөвтэй байгааг тус улсын Засгийн газраас өнөөдөр танилцуулсан тоон мэдээлэл харууллаа.

Солонгосын Статистикийн газраас танилцуулсан таамаглалд дурдсанаар, хөдөлмөрийн насны буюу 18-64 насны хүн амын тоо 2020 онд 37.38 сая байсан бол 2050 онд 24.19 саяд хүрч буурах төлөвтэй байна. Тодруулбал, энэ бүлгийн хүмүүс 2020 онд 52 сая хүн амын 72.1 хувийг эзэлж байсан бол 30 жилийн дараа 47.36 сая хүн амын 51.1 хувийг эзлэх тооцоо гарчээ.

БНСУ-д шинээр төрөх хүүхдийн тоо тасралтгүй буурч, насжилт хурдацтай явагдаж байгаатай холбоотой хүн ам зүйн сорилтуудтай тулгарч байгаа үед энэ бүрхэг хэтийн төлөв ажиглагдаж байна. Тус улсад төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо өнгөрсөн онд түүхэн бага буюу 0.81-д хүрсэн юм. Ингэснээр энэ үзүүлэлт сүүлийн дөрвөн жил дараалан 1-ээс доошилж буурчээ.

Мөн хөдөлмөрийн насны хүн амын тоо үргэлжлэн буурч байгаа нь улсын өсөлтийн чадавхийг алдагдуулж магадгүй байна. 2050 он гэхэд Сэжон хотоос бусад бүх 16 муж, томоохон хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 2020 оныхоос буурах төлөвтэй байна. Түүнээс есөн муж, хотод 40 гаруй хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд зүүн өмнөд нутгийн Ульсан, Дэгү хотод хамгийн их буюу 50.6, 49 хувиар тус тус буурах тооцоо гарчээ.

Мөн насжилт хурдацтай явагдаж байгаа нь 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувийг ирэх 30 жилд эрс нэмэгдүүлнэ. 2020 онд 65-аас дээш насны иргэдийн тоо 8.15 сая байсан бол 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 19 саяд хүрэх тооцоотой байна. Энэ насны иргэдийн тоо 2024 онд анх удаагаа 10 сая давах хандлагатай байна.

2050 он гэхэд БНСУ-ын 10 хүн тутмын дөрөв нь 65-аас дээш насны иргэд байх бол 2020 онд энэ үзүүлэлт 15.7 хувьтай байжээ. БНСУ 2017 онд 65-аас дээш насны иргэдийнх нь тоо хүн амын 14-өөс дээш хувийг эзлэх болсноор хөгширсөн үндэстэн болсон бол 2025 он гэхэд 20 хувьд хүрч, хэт хөгширсөн үндэстэн болох төлөвтэй байна.

Мөн 2050 он гэхэд энэ насны иргэд Өмнөд Жёлла мужийн оршин суугчдын 49.5 хувь, Умард Гёнсан мужийн оршин суугчдын 48.9 хувийг эзэлнэ. Түүнчлэн 2050 онд 13 муж, Сөүл, Бусан зэрэг хотуудын оршин суугчдын тоо 30 жилийн өмнөхтэй харьцуулахад буурах хандлагатай байна.

2050 онд нийслэлд оршин суух иргэдийн тоо 7.92 саяд хүрэх төлөвтэй байгаа нь 2020 оныхоос /9.62 сая/ 17.7 хувиар буурсан үзүүлэлт болохыг Статистикийн газраас мэдээлжээ. 

Эх сурвалж: Montsame.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ3 цаг 21 минутын өмнө“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна3 цаг 23 минутын өмнөТ.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна3 цаг 49 минутын өмнө“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!3 цаг 51 минутын өмнөАшигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 цаг 10 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 цаг 14 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 цаг 16 минутын өмнөГанданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57Чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцлов4 сар 9. 16:58
 Facebook Twitter Youtube