Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эцсийн хуралдаан дээр Германы канцлер Олаф Шольц ийм мэдэгдлийг хийсэн байна.
"Цөмийн томоохон гүрэн хилээ шилжүүлэх эрхтэй юм шиг аашилж байна" гэж Шольц хэлэв.
"Путин бүх зүйлийг хүчээр шийддэг, эрх чөлөө, хүсэл эрмэлзэл, бүрэн эрхт байдал гэх мэт зүйлс хүн бүрт байдаггүй тийм дэг журам руу буцахыг хүсч байна" гэж тэр үргэлжлүүлэв.
Шольцын хэлснээр Орос улс энэ дайнд энх тайвныг тогтоох нөхцөлийг тавьж чадахгүй.
Сүүлийн үед Герман болон гадаадад Шольцын засгийн газрыг шүүмжилж байгаа үеэр түүний эдгээр мэдэгдэл илүү чанга тод сонсогдож байв.
Барууны олон түншүүд канцлерийг Оросын түрэмгийллийг бүх талаар эсэргүүцэхэд шийдэмгий бус байсан, ялангуяа Украинд үзүүлэх цэргийн тусламжийг хойшлуулсан гэж буруутгаж байв.
Гэсэн хэдий ч Шольц Давост хийсэн хагас цагийн илтгэлдээ Герман улс гадаад бодлогынхоо эргэлтийн үеийг бодитоор даван туулж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд анх удаагаа цэргийн мөргөлдөөний бүс рүү зэвсэг илгээж байна гэж батлав.
Түүнчлэн Канцлерийн хэлснээр тус улс өөрийн армид зарцуулах зардлаа 107 тэрбум долларт хүргэж, Оросын байгалийн хийн хараат байдлыг бүх талаар бууруулж байнагэв.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.