Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Цахар түмэн

5/ 27/ 2022    6 цаг 45 минут
XV зуунаас хойш Зүүн Монголыг бүрдүүлэгч 6 түмний нэг, их хааны шууд харьяаны түмэн.

 Цахар бол XV зуунаас хойш Зүүн Монголын Зүүн 3 түмний нэг бөгөөд ХишигтэнХуучидАоханНайман, Сүнид, Үзэмчин, Алагчууд, Хэмчигүд гэсэн 8 отгоос бүрдэж байв. Цахар нь XVI зуунаас хойш их хааны шууд харьяаны аймаг болжээ. Тэгснээр Цахар нь Монголын улс төрийн төв болсон бөгөөд Сюаньфу-гийн хязгаарын гадна нутаглах болжээ. XVI зууны дунд үед Монголын их хаан Дарайсун Түмэдийн Алтан ханы тэргүүлсэн Баруун 3 түмний дарамт шахалтаас зайлж Цахар аймгийг авч зүүн тийш Ляодун руу нүүж, Урианхайн 3 харуулыг уулгалан Шармөрөн голын савд нутаглах болов. Гэвч Түмэн Засагт хаан сууринд сууснаар Цахар түмний байр суурь дахин дээшилжээ.

XVII зууны эхэн болоход Лигдэн Монголын их хааны сууринд сууж бусад аймгуудын талаар засаг захиргаагаа бэхжүүлж, бүх Монголыг нэгтгэн захирахын төлөө зүтгэх болжээ. Энэ үед Лигдэн “Цахар хаан” гэж нэрлэгдэх болсон нь түүний эрх нөлөө суларсныг харуулдаг.

Лигдэн нэг талаар Монголыг нэгтгэн захирах бодлого явуулж, нөгөө талаар тухайн үед шинээр мандсан Хожуу Алтан улстай зөрчилдөн тэмцэлдэх болов. Лигдэн өөрөөс нь урван тэрсэлж Хожуу Алтан улсад дагаар орсон Хорчин гэх мэт монгол аймгууд болон Хожуу Алтан улсын эсрэг тэмцсэн билээ. Эцсийн дүнд Хожуу Алтан улсын Хунтайж Лигдэн хааныг өөрийн биеэр дайлаар ирсэнд 1634 онд Лигдэн Хөх нуурын зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Түүний хатад балчир хөвгүүнийг нь авч Хожуу Алтан улсад дагаар орсон бөгөөд удалгүй 1635 онд Лигдэний ширээ залгамжлах хунтайж Эжэй хонгор Хожуу Алтан улсын цэрэгт буун өгчээ. Хожуу Алтан улсын Хунтайж түүнд охиноо гэргий болгон өгч хүргэнээ болгов.

Манж нар Цахарын ард иргэдээр хошуу зохион байгуулж, Лигдэнгийн үр ач нарт захируулжээ. Гэвч 1675 онд Лигдэний жич хөвгүүн Бүрни Манжийн эсрэг бослого гаргаж, дарагдсаны дараа Цахарыг өөр газарт нүүлгэж, 8 хошуу болгон зохион байгуулаад, Чин улсын засгийн газарт шууд харьяалуулан захируулжээ.

Эдүгээ цахарчуудын ихэнх нь БНХАУ-ын Өвөр Монгол, Синьцзян Уйгарын өөртөө засах оронд бөөнөөр сууж байна. Монгол улсад цөөн тооны цахарчууд оршин суудаг нь 1912 онд Илийн газраас Сумьяа бэйсийн дагуулж ирсэн цахарчуудын үр хойчис юм. (Ц.Цэрэндорж)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube