Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

Сангийн яам: Монгол Улс өдөрт 10 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа

5/ 27/ 2022    7 цаг 14 минут

С.УЯНГА

 Баасан гарагийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр улсын гадаад өртэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төсвийн хүрээний мэдэгдэл дөрвөн удаа өөрчлөгджээ. Сангийн яам бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг нь УИХ дагах ёсгүй. Инфляц 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж буй Шри-Ланка улсын дараа орох үзүүлэлт. Манай улсын нийт өр 33 тэрбум ам.доллар давсан. Энэ нь Шри-Ланкаас дөрөв дахин их үзүүлэлт юм.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд цалин хөлс нэмнэ гэсэн. Яг чухам хэдэн хувиар яаж нэмэх вэ гэдгээ 2023 оны төсвөөр давхар оруулж ирнэ. Дэлхий нийтээрээ  инфляцын өсөлт  дор хаяж гурван жил үргэлжилнэ. Тиймээс Монголбанк инфляцыг найман хувьд барих зорилт тавьж байгаа гэсэн боловч бодит байдалтай нийцэхгүй байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Нийт 33 тэрбум ам.долларын өрийн өдрийн хүү хэд вэ. Бидэнд гарц байгаа болов уу.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Улсын гадаад өрийн хэмжээ бол 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлчээр дүгнэсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд энэ оны төсөвт нийтдээ 905 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг 365 хоногт хуваахаар хоногийн 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Одоогоор деполт болоогүй байна.

 

Сангийн яам:

-"Зээлийн хүүгийн төлбөр 2022 онд 907 орчим тэрбум төгрөг байдаг. Үүнийг 365 хоногт хуваавал өдрийн 2.5 тэрбум төгрөг бий. Энэ зөвхөн Засгийн газрын хувьд. Монгол Улс нийт өдөрт хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлж байгаа гэх тооцооллыг гаргаж болно.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Орж ирж буй боломжуудыг дандаа буруугаар ашиглаж ирлээ. Өр ярихаар Засгийн газрын 8.5 тэрбумын өр яриад, бусад нь бидэнд хамаагүй гээд сууж байдаг.

 

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-2023 оны хувьд төсвийн бодлогод тавьсан том зорилго бол далд эдийн засгийг бууруулахтай холбоотой багц арга хэмжээг авахаар тооцоолж байна. Сүүлийн дөрвөн жил тооцоолсноор ашигт малтмалын бүтээгдэхүүнээс татварыг бүрэн авах ажлыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн баримтыг боловсронгуй болгоход шинэчлэл хийнэ. Мөн хөрөнгийн бүртгэл, үнэлгээтэй холбоотой багц хуулийг оруулж ирнэ. Эхнээсээ Газрын төлбөрийн тухай хуулийн өөрчлөлт өргөн барихад бэлэн болсон.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Том толгойтой агентлагийн дарга нартай яаж хариуцлага тооцох вэ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээ баталсан. Өмнөх жилүүдэд гишүүд хуралдаа ирдэггүй, тасалдаг, хоцордог байсан бол энэ асуудал цэгцэрсэн. Хоцрогдол нэг цаг байдаг байсан бол долоон минут болсон. Энэ  багагүй амжилт. Гэхдээ УИХ-д дархлагдсан хэсэг нөхөд бий.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна42 секундын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II58 минут 52 секундын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...1 цаг 5 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо1 цаг 8 минутын өмнөӨнөөдөр морь өдөр1 цаг 42 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв1 цаг 44 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр2 цаг 46 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 цаг 4 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно3 цаг 6 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…3 цаг 8 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна3 цаг 9 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар3 цаг 10 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү3 цаг 11 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ3 цаг 12 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"3 цаг 14 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56
 Facebook Twitter Youtube