Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

Д.Амарбаясгалан: Хөгжил, боломж хаалга тогшиж байхад “Үндсэн хуулийг өөрчлөх болоогүй” гээд суух эрх МАН-д байхгүй

5/ 27/ 2022    7 цаг 19 минут

С.УЯНГА

 УИХ Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулж Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тал бүрийнхний төлөөллийг сонсч байна. Энэ хүрээнд даваа гарагт “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвийн дор эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол лхагва гарагт улс төрийн намуудын удирдлагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЖ, ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ДЭМЖИВ

 

Эрдэмтэн судлаачид хаврын чуулганы хугацаанд багтаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн санал гаргасан. Мөн улс төрийн намын санхүүжил, намын тогтолцооны шинэчлэлийг хөндсөн юм. Тухайлбал, хуульч Д.Үүрцайх “Сонгуулийн тогтолцооноос гадна төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа суурь алдаануудаа засья гэсэн агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөж байна. Тиймээс хаврын чуулганаар маш яаралтай Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол 2024 оны сонгуулийн дараа ямар парламент бүрдэх вэ. Өнөөдрийн бүрдсэн улс төрийн намуудын дунд болон нийгмийн зөвшилцөл дахин хийгдэж чадах уу гэсэн эрсдэлтэй нүүр тулна. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд урагшлахгүй. Мөн төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа алдаагаа засахгүй бол өөрчлөгдөхгүй. Үндсэн хууль түүхэн цаг үед үүргээ гүйцэтгэсэн. Тэглээд гээд тэврээд хэвтээд байж болохгүй. Дэлхийн улс орнуудын бар болох 30 жилийн хугацааг хий алдсан. Тиймээс өөрчлөлтийг зоригтой хийх ёстой. Үндсэн хуулийг өөрчилснөөр төр тогтворгүй болохгүй. Тэгш биш мандатын тоо, саналын эрхтэй байгаа. Төрөө тэгш эрхгүйгээр сонгоно гэдэг Бүгд найрамдах ёс, ардчилсан ёс биш биз дээ. Энэ янзаараа явбал цаашдын 10 жилийг хэцүү байдалд өнгөрүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин улс төрийн намын удирдлагууд сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй. Тэгээд нам харгалзахгүй бүлэг байгуулж ажиллах боломжийг нээж өгье гэлээ.

 

Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ ДЭЭР БОДЛОГО ГАРГААД ЯВАХАД МАН БЭЛЭН БАЙНА

 

 Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрх баригч нам ямар байр суурьтай байгаа нь анхаарал татаж буй юм. Тэгвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан улс төрийн намын удирдлагуудтай хийх уулзалтын үеэр “МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх санаачлагыг маш анхааралтай ажиглаж байна. Эрх баригч намын хувьд энэ асуудлаар бодлогоо гаргана. Цаг үе энэ өөрчлөлтийг хийхийг шаардвал эрх баригчид хойшоо суух нь өрөөсгөл. Хөгжил, боломж, дэвшил хаалга тогшиж байхад нь бид “Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг хугацаа болоогүй” гээд хаалгаа онгойлгохгүй сууж байх эрх байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг их нухацтай ярих ёстой. Ахуйн шинжтэй, явцуу асуудлаас ангид бодлого гаргаж ажиллах нь зүйн хэрэг. Ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүд өөрийн бодлын үүднээс асуудалд хандмааргүй байна. Харин бодлоготой, судалгаатай, суурьтайгаар энэ асуудалд хандмаар байна. МАН удаа дараагийн сонгуульд ялаад, эрх бариад байж болно. Гэтэл үүний цаана улс оронд маань хөгжил дэвшил, ард иргэдэд маань боломж бололцоо нь ирэх юм уу, үгүй юу гэдгийг бид нухацтай ярих ёстой.

МАН 30 дугаар их хурал дээрээ зөвхөн сонгуулийн ялалтын төлөө бодлого тодорхойлж сонгуульд ордгоо хойш тавих цаг нь иржээ гэдгийг тодотгож ярилцсан. Өнөөдрийнх шиг боломж бололцоог удаан үргэлжлүүлбэл ард иргэд удаан даахгүйг онцгойлон авч үзэх хэрэгтэй. Тиймээс аливаа өөрчлөлт, шинэчлэлийг улс төрийн намуудын хамтаар, ард иргэд нь дэмжье гэж үзэж байвал УИХ дээр бодлого гаргаад явахад МАН бэлэн байна гэдгээ илэрхийлж байна” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлснээр Ажлын хэсгээс дүнг нэгтгэх юм. Тус байнгын хорооны даргын хэлснээр ирэх долоо хоногийн эхээр буюу энэ сарын 31 гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Доржханд төв талбай дээр жагсаал зохион байгуулж иргэдийн гарын үсгийг цуглуулж шаардах бичгийг УИХ-ын дарга болон 76 гишүүнд хүргүүлсэн.

 

ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА:

-УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, ингэхдээ хамгийн багадаа гишүүдийн 50 хувийг нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болгох.
-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг хүчингүй болгох.
-Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд Үндсэн хуульд нийслэлийн нэрийг тухайлан заахаас татгалзаж, эдийн засгийн тулгуур төв, хотуудыг байгуулах боломж бүрдүүлэх.
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, төрийн захиргааны зардлыг бууруулах, зах зээлийг зохиомол хил хязгааргүйгээр нэгтгэснээр орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх.
-Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болгох гэсэн чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан байна.
-Мөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх эсэх.
-Улсын Их Хурлын гишүүд сайдын албан тушаал хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх эсэх.
-Улсын Их Хурлыг хамтын хариуцлага хүлээлгэж, Ерөнхий сайдаа дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч тараах бодит боломжийг бүрдүүлэх эсэх.
-Ерөнхийлөгчийг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгон ирүүлсэн зохих тооны төлөөлөгчдийг оролцуулан Улсын Их Хурлын өргөтгөсөн чуулганаас сонгох эсэх.

 

Эдгээр асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлж, зохих санал, дэмжлэгийг авсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх шаардлага тавьжээ. Бодит ажил хэрэг болгохын тулд  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулан хэлэлцэж,  УИХ-ыг ажлын тав хоногт завсарлуулан, гишүүд тус бүрээр тойргийнхоо иргэдэд танилцуулах ажлыг гүйцэтгүүлэх замаар хэлэлцүүлгийг яаралтай зохион байгуулах гэсэн байна.  Дээрх шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тавдугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ3 цаг 34 минутын өмнө“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна3 цаг 36 минутын өмнөТ.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 цаг 2 минутын өмнө“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 цаг 4 минутын өмнөАшигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 цаг 23 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 цаг 27 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 цаг 29 минутын өмнөГанданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57Чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцлов4 сар 9. 16:58
 Facebook Twitter Youtube