Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

“Зууны мэдээ” сониныхон “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрт хамрагдлаа

5/ 27/ 2022    7 цаг 25 минут

Ч.ГАНТУЛГА

 Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхижуулах хөтөлбөрт “Зууны мэдээ” сонины хамт олон амжилттай хамрагдлаа. Хөтөлбөрт хамрагдах редакцийг  хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулсан бөгөөд өдөр тутмын сониноос “Зууны мэдээ”, цахим мэдээллийн сайтаас “Go Go”, телевизээс “Малчин” телевиз сонгон шалгаруулалтын болзол хангаснаар нийт 12 цагийн хөтөлбөрт хамрагдаж, мэдлэгээ баталгаажуулах эрхтэй болсон юм. Эхний өдрийн хөтөлбөр үндсэн дөрвөн төрлийн мэдээлэл олгосон бөгөөд үүнийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн багш Ц.Чимэддондог нар удирдаж, сургалтыг зохион байгуулав. Сургалтын эхний өдөр “Сэтгүүл зүйн үнэ цэн: Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ” сэдвийг баяжуулж  Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн ач холбогдол, үр ашиг нь юу болох, Жендэрийн эрх тэгш байдлыг редакцийн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйн салшгүй чухал хэсэг болох, Зорилгоо хамтдаа тодорхойлсноор сэтгүүл зүйн суурь зарчмаа хэрхэн баталгаажуулах тухай мэдээлэлтэй болсон юм.

Д.Мөнхчимэг багшийн хувьд сэдэв бүхнээ бодит жишээн дээр тулгуурлаж, харилцан ярилцах, мэдээлэл солилцох журмаар хичээлийг улам сонирхолтой болгож байлаа. Харин Ц.Чимэддондог багшийн “Мэдээллийн хэрэгцээ: Хүмүүс юу сонирхдог вэ, Амьдралын үнэ цэнийг нийтлэл бичвэрт тусгах нь” хичээлээр олон нийтийн мэдээллийн хэрэгцээний үндсэн гурван шинж болон мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох зургаан алхамтай танилцсан юм. Эхний өдрийн хичээлийн хамгийн сонирхолтой сэдвийн нэг нь “Шинэ тренд: Олон улсын шилдэг туршлагаас суралцах нь” сэдэв байв. Энэ хичээлээр дэлхийд алдартай “BBC” телевизийн жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хэрхэн үйл ажиллагаандаа амжилттай тусгасан бодит жишээг ярилцсан юм. Тус телевиз жендэрийн эрх тэгш байдлыг бий болгохын тулд “50:50” төслийг хэрэгжүүлсэн нь санаанд оромгүй үр дүнг авчирчээ. Энэхүү санаачилга нь бодит байдлыг шударгаар төлөөлөх сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн контентыг байнга бий болгох тал дээр BBC төдийгүй дэлхий даяар байгууллагуудад урам зориг өгөх, дэмжих зорилготой байжээ. Энэхүү ажил нь дөрвөн жилийн өмнө BBC-ийн Лондон дахь редакцаас эхэлсэн байна. Тэд нэг мэдээний нэвтрүүлэг дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг хэмжих, нэмэгдүүлэх энгийн санаа гаргажээ. Тэр цагаас хойш тус телевизийн 690 хэлтэст зөвхөн мэдээ төдийгүй бүх платформ дахь агуулгын багууд нэвтэрчээ. Мөн дэлхийн 26 орны 120 гаруй байгуулага BBC-тэй түншлэн энэхүү аргачлалыг нь ашиглаж байна. Жендэрийн хувьд мэдээ, нэвтрүүлгүүд эрх тэгш болсноор тус сувгийг үзэх үзэгчдийн тоо нэмэгдэж, орлого санхүүгийн хувьд ч таатай нөхцөл бүрдсэн бодит үр дүнгүүд  гарсан ажээ. Яг үүн шиг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендэрийн мэдрэмжтэй байж, хүйсийн тэгш байдлыг эрхэмлэн эх сурвалжаа сонгох нь чухал тухай багш нар онцолж байв. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.6 цаг 16 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.6 цаг 26 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube