Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

М.Билэгсайхан: Аялагчид хурдан очих биш аюулгүй, цэвэр байдлыг чухалчилж байна

5/ 27/ 2022    7 цаг 29 минут

Б.ДАРЬСҮРЭН

 Аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлын талаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Хүнс худалдаа, маркетингийн тэнхимийн багш, доктор, дэд профессор М.Билэгсайхантай ярилцлаа.

 

-Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ямар давуу болон сул тал ажиглагдаж байна вэ?

-“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. Манай зарим амралтын газрууд аялагч, жуулчдынхаа буудалладаг газрын дэргэд бие засах газраа байрлуулдаг. Бохирдол, тав тух гээд хурцаар яригдах асуудал мөн. Яагаад гэвэл амарч, сэтгэл санаагаа сэргээж, стрессээ тайлах гэж очиж байгаа. Нэг ёсондоо бяр суух гэж байна гэсэн үг.

Аялал, жуулчлал мөнгөний болон нийгмийн төлөө байдаг. Монголын энэ салбар боломжийн хөгжиж байтал цар тахал гээд зогсонги байдалд орсон. Нэг нийлүүлэгч, зах зээлтэй бизнес дампуурдаг. Жуулчид, амрагч нар очихгүй бол ААН-үүд хаалгаа барихаас өөр аргагүй болно.

Харин эерэгээр яривал үзэсгэлэнт байгалиар гадныхны нүдийг хужирладаг. Сүүлийн хоёр жил унтаа байдалд байсан. Энэ жил хаашаа явах. Хэрхэн аялах вэ гээд төлөвлөөд сууж байгаа.

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Аялалын салбарт нисэх буудлаас эхлээд, такси, автобус, троллейбус, зочлох үйлчилгээ гээд бүгд тооцогдоно. Энэ бүгдийг л хөгжүүлэх шаардлагатай. Стандартад нийцсэн такси байхгүй учраас жуулчид дээрэмдүүлэх, бусад гэмт хэргийн хохирогч болж байна. Нийтийн тээвэр гэхэд гадаадын иргэн байтугай, бид өөрсдөө зорчиход ямар хүндрэлтэйг бүгд мэднэ дээ.

Энэ зун Дарханы замыг засварлаж дууссан бол хойд хөршөөс олон тооны жуулчин ирэх байсан. Ер нь автозамын тендер зарлахдаа 200 киллометр тутамд автобусны зогсоол, кофешоп, ресторан, ариун цэврийн газрыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Ингэж байж л эхний шалгалтаа давна. Дээрх ажлуудыг аймаг, сум хийж чадахгүй. Зээл, тусламжаар хийх үедээ л үүнийгээ тусгаад өгөх ёстой байгаа юм. 2015 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум руу явах замыг шинэчилсэн. Гадаад, дотоодгүй тийшээ шуурч байсан учраас Хатгалын “шок” гэж тухайн үеийг нэрлэсэн байдаг.

COVID-19-оос өмнө А цэгээс Б цэг хүртэл хурдан очихыг чухалчилдаг байсан. Харин одоо яаж аюулгүй, эрүүл цэвэр явах вэ гэдэгт анхаарцгааж байна. Цэвэрхэн “00”-оос эхлээд, ор дэрний асуудал орж ирж байгаа. Өөрөө хэлбэл эдгээр нь гадныхныг зөв чиглүүлэх “луужин” юм.

 Аялагч, жуулчин гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. Аялагч гэхээр дотооддоо зугаалж яваа иргэд. Жуулчин гэдэг нь улс хооронд дамжин өнгөрч байгаа хүмүүс. Тэгэхээр эхлээд аялагчдынхаа тав тухыг хангаад, дараа нь жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ хангах ёстой. Үгүй бол шууд жуулчид гээд явбал өрөөсгөл.

Бид идэх хоол, амьдрах гэр оронгүй бол хэн ч биш болно. Үүнтэй адилхан жуулчдад тав тухтай буудал, аюулгүй хоол хүнсний асуудал нэн чухал.

Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын иргэд манайх руу визгүй зорчихоор болсон. Үүн дээр манайх хариу бодлого баримтлах шаардлагатай. БНСУ-ын хувьд таваас дээш гишүүнтэй группыг визгүй зорчуулдаг. Өөрөөр хэлбэл аялал, жуулчлалын салбартаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байна гэсэн ойлголт юм. Бас манайд шууд нислэг давуу тал болно. Жишээлбэл, “Хөх хот-Мөрөн” чиглэл. Мөрөнд бууж, Хөвсгөл далайг үзчихээд, буцах боломжтой.

-BUSAN руу нисэхэд 780000 төгрөг, Улаанбаатараас Баян-Өлгий рүү нисэхэд 948000 төгрөг байна хэмээн иргэд цахим орчинд шүүмжилж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад бензин нь хямдхан, нислэг нь олон болохоор зах зээлийнхээ эерэг байдлыг хараад, хямд үнэтэй байдаг. Зарим улсуудад онгоцоороо 200-аас дээш зорчигч тээвэрлэвэл 6000 долларын нэмэгдэл цалин олгох бодлого баримталдаг. Тэгэхээр тээвэрлэгч байгууллага нь зочид буудлуудтай холбоотой ажиллаж эхэлдэг л дээ.

Манай дотоодын нислэг яагаад өндөр тарифтай байдаг вэ гэхээр түлш, сэлбэг зэрэг нь бүгд импортынх. Иргэд автобензинээ өндөр үнээр авдагтай адил.

-Аялал, жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнууд, ажиллах хүн хүч хангалттай байдаг уу?

- Энэ чиглэлээр суралцах оюутнуудын тоо эрс буурсан. Тэр хэмжээгээр ажиллах хүчин хомсдоод байна. Суралцагчдын тоог нэмэхийн тулд наад зах нь тэтгэлэгт хөтөлбөр зарлах хэрэгтэй. Мөн сүүлийн хоёр жилд толгойтой бүхэн нь аялал жуулчлал дампуурлаа гэж ярьсан. Ингэхээр хэн энд ажиллах вэ. Амралтын газар, жуулчны баазууд хаалгаа барьсан. Энэ зун байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ9 цаг 26 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube