Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

Сүхбаатарын талбайд маргааш “Европын өдөрлөг” болно

5/ 27/ 2022    11 цаг 03 минут

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм.  Маргааш Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ,  УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж,  Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар  аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.

ДҮҮРЭГ БҮР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон улсын марафон гүйлт,  "Автомашингүй өдөр"-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн  худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах боломжийг олгож байгаа.

Доорх хүснэгтээс дүүргүүдэд зохион байгуулах худалдаа, үйлчилгээний хуваарийг харж болох юм.

Дүүргийн нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1

Чингэлтэй

Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт

-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2

Сүхбаатар

“И-март” хайпермаркетын  өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд

3

Баянзүрх

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт

4

Хан-Уул

45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд

5

Сонгинохайрхан

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт

6

Баянгол

Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 

ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ

“Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт, "Автомашингүй өдөр"-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд худалдаа, үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах тул нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогдох зарим зах, худалдааны төвийг амраах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, тэдгээр зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлсэн гэсэн үг юм.

Зах, худалдааны төвийн нэр

Аж ахуйн нэгжийн нэр

Байршил

Чингэлтэй дүүрэг

1

Бөмбөгөр-1 худалдааны төв

Эрдэнэбулган ХХК             Юмт бөмбөгөр ХХК

2 дугаар хороо

2

Бөмбөгөр-2, “Содон” худалдааны төв

Эрдэнэбулган ХХК

2 дугаар хороо

3

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2 дугаар хороо

4

Шонхор зах

Хүчит шонхор ХХК

11 дүгээр хороо

5

Нарлаг дэнж худалдааны төв

Мөнгөт цахир трейд ХХК

11 дүгээр хороо

6

Нарантуул-2 худалдааны төв

Анко ХХК

12 дугаар хороо

Баянзүрх дүүрэг

7

Хан талст худалдааны төв

Хан талст ХХК

6 дугаар хороо

8

Баянзүрх-2 худалдааны төв

Маркет плейс менежмент ХХК

6 дугаар хороо

9

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

14 дүгээр хороо

10

Өгөөмөр техникийн зах

Собу ХХК

14 дүгээр хороо

11

Сандэй плаза худалдааны төв

Сандэй плаза ХХК

14 дүгээр хороо

12

Шөнийн зах

Нармон ХХК

14 дүгээр хороо

13

Да хүрээ худалдааны төв

Да хүрээ трейд ХХК

19 дүгээр хороо

14

Цайз худалдааны төв

Цайз ХХК

19 дүгээр хороо

15

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

26 дугаар  хороо

Сүхбаатар дүүрэг

16

100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр

10, 11, 12 дугаар  хороо

Баянгол дүүрэг

17

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

3 дугаар хороо

18

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

20 дугаар хороо

19

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

20 дугаар хороо

20

Шинэ сандэй худалдааны төв

Шинэ сандэй худалдааны төв ХХК

20 дугаар хороо

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа8 цаг 22 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа9 цаг 6 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube