Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улс 1990 оноос хойш 24 зээлдүүлэгчийн санхүүжилтээр 306 төсөл хэрэгжүүлжээ

5/ 27/ 2022    12 цаг 14 минут

Засгийн газрын 2023-2025 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг УИХ-аар чуулганаар баталлаа.

Өрийн удирдлагын тухай хуулийг анх 2015 онд баталснаар Засгийн газрын Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг гурван жил тутам баталдаг, зээлийн болон өрийн хэрэгжилтийг УИХ-д тайлагнадаг болсон. Хууль батлагдсанаас  хойш  стратегийн баримт бичгийг хоёр удаа баталсан бол 2020 онд бүрдсэн УИХ нь Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийн тайлантай танилцаж,  2023-2025 оныхыг баталлаа.

Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр 50.7 хувьд хүргэн үе шаттай бууруулж чадсан хэмээн тайлагнасан ч Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцсэн нь “Монгол Улс өрийн хавханд орох эрсдэлтэй боллоо”  гэж үзэхэд хүргэж байна хэмээн УИХ-ын гишүүд үзэж, байр сууриа илэрхийлсэн.

Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй хамтарч баталснаар цаашдаа халамжийг хавтгайруулж олгодог биш, зорилтот бүлэгт нь хүргэж, гадаад өрөө бууруулах чиглэл барих ёстойг УИХ-ын зүгээс Засгийн газарт анхааруулав.

УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт Засгийн газар зээлийн ашиглалт, зарцуулалтыг тайлагнах талаар хариуцлагагүй хандсан хэмээн УИХ-ын дарга хэлж байв. Тэрбээр “Үнэндээ зээлийн зарцуулалтыг үнэлдэг байх ёстой. 1990 оноос хойш манай улс 24 зээлдүүлэгчээс санхүүжилт авч 306 төсөл хэрэгжүүлсэн. Одоо хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум ам.долларт хүрсэн. Тиймээс цаашид эдийн засгийн үр өгөөжгүй төслийг гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхгүй байх цаг нь болсон. Авсан зээлээ үр ашигтай зүйлд зарцуулаад тэр нь ашгаа олоод зээлээ эргээд төлөх ёстой. Гэтэл бид бондыг бондоор, өрийг өрөөр дарсаар байна” гэв.

Монгол Улс 7 удаа үнэт цаас гаргасан. Чингис бондоор хэрэгжсэн төсөл хөтөлбөрөөс үүдэн Димсан бонд гаргасан. Ингээд Гэрэгэ, Номад, Мазаалай гэх зэргээр бондыг бондоор санхүүжүүлэхэд зориулж бонд гаргасаар байсан юм.

УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын үр өгөөж үнэхээр хангалтгүй байна гэдгийг онцолж байв.

Засгийн газрын хувьд 2023-2025 он гадаад бондын өрийн эргэн төлөлтийн хувьд ачаалал өндөртэй жил болох учраас өрийн менежментийг сайжруулах шаардлагатай гэж хаа хаанаа үзэж байна. Учир нь, дэлхийн олон орны төвбанкны бодлогын хүү өссөн. Энэ нь  санхүүжилтийн өртөг, зээлийн хүү өссөн гэдгийг анхааруулж байгаа учраас цаашид аль болох гадаад зах зээл дээрээс зээл авахгүй, өмнөх өр төлбөрөө төлөхөд чиглэсэн өрийн менежментийн бодлого шаардлагатай байгааг сануулсаар байна.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.9 цаг 41 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.9 цаг 51 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube