Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-27 нд нийтлэгдсэн байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

5/ 27/ 2022    16 цаг 15 минут

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр (2022.05.27) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

 Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй. 

Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн байдаг.

 

Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилсэн найруулгаар баталж, төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлж буй этгээдийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоохоор, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг журамлан зохицуулж байна.

 

 Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна.

Төрийн үйлчилгээ нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаагаар дамжин иргэдэд хүрэхдээ төрийн ажилтны хандлага, үйлдлээр төрийн байгууллагын нэр хүнд тодорхойлогдож, ажлыг нь үнэлж цэгнэдэг. Төрийн албаны өнөөгийн байдалд иргэдээс өгсөн үнэлгээг авч үзвэл судалгаанд оролцогчдын 43 хувь нь төрийн албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дунд зэрэг, 18 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Түүнчлэн төрийн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж байгаа байдлыг 48 хувь нь дунд зэрэг, шударга байдалд 32 хувь, ажлын хариуцлагад 45,6 хувь нь дунд ба дундаас доош хэмээн үнэлжээ. Төрийн албан хаагчдын мэргэжлийн болон ёс зүйн талаар бодлогын шинжтэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэж судлаачид үзсэн байдаг.

 Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог 12 байгууллага, 10 яам, 11 агентлаг, 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд зэрэг нийт 558 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн тусгай 213 байгууллага, төрийн үйлчилгээний 417 байгууллага, 6 төрийн өмчит үйлдвэрийн газар, нийт 1194 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлүүдийн 2020 оны тайланг нэгтгэн үзвэл 1422 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан байх бөгөөд үүнээс 809 нь төрийн тусгай, 353 нь төрийн захиргааны, 260 нь төрийн үйлчилгээний албан хаагчид байна. Тус тайланд Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх бололцоо хангалттай бүрдээгүй, зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэх, шийдвэрийг хянах зэрэг үйл ажиллагааны зохицуулалт боловсронгуй бус, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг тооцох, хяналт тавих, судалгаа, тайлан, мэдээлэл гаргах, түүнчлэн Ёс зүйн зөвлөлийн тоо, тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, гарч байгаа ёс зүйн зөрчлийн тоо, түүнд хүлээлгэж байгаа шийтгэлийн талаар нэгдсэн судалгааг гаргах боломжгүй байгааг дурдсан байна. 

 Иймд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулах, төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, түүнийг сахин мөрдүүлэх, хэрэгжүүлж хэвшүүлэх механизмыг бий болгох, ингэснээр тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 цаг 16 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 цаг 31 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 цаг 48 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 цаг 54 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 цаг 58 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 3 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 4 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ9 цаг 29 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube