Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-30 нд нийтлэгдсэн байна.

Хятадын компаниудын гомдлоор “Чингэлэг тээвэр” нэрээр авлига авдаг Монгол дарга нар ил болох уу

5/ 30/ 2022    13 цаг 21 минут

БНХАУ-ын 70 гаруй компани Хятадын “Амрыг сахиулах хороо” буюу АТГ-т гомдол гаргаснаар чингэлэг тээвэртэй холбоотой авлигын томоохон сүлжээ ил болоод буй. Улмаар өнгөрөгч 7 хоногт БНХАУ-ын тал Эрээний боомтын эрх бүхий 10 гаруй албан тушаалтныг баривчилж, гаалийн ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чингэлэг тээврийн улмаас Монголоос нүүрс худалдаж авдаг Хятадын компаниудын үйл ажиллагаа саатаж, БНХАУ-ын зарим хот сууринд эрчим хүчний нүүрс тасалдах эрсдэл үүссэн тул Хятадын тал мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, баривчилгаа явуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Монголоос нүүрс импортлогч Хятадын компаниуд “Амрыг сахиулах хороо”-нд гомдол гаргахдаа “Нурмаг ачаанд оруулсан их хэмжээний мөнгө түгжигдсэн” гэж мэдээлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын нэр бүхий 30 компани 2.5 сая тонн нүүрс худалдаж авахаар гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр болгон 184 сая юань буюу 80 гаруй тэрбум төгрөгийг Монголын талд төлсөн боловч нүүрсээ авч чадаагүй нь баримтаар ил боллоо.

Чингэлэг тээвэр зохион байгуулах нэрээр үгсэн хуйвалдаж авлигын сүлжээ бий болгосон Хятадын эрх бүхий албан тушаалтнууд баривчлагдаж хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд шилжсэн бол Монголд байдал тэс өөр дүр зурагтай байгаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хятадын талд авлигын ямар асуудал байсныг мэдэхгүй. Миний гар цэвэр, мөр цагаан” гэж хэлээд өөрөөсөө асуудлыг холдуулсан. Гэвч хоёр улсын хооронд хийгдэж буй худалдаа нь дээр зөвхөн нэг тал нь авлига аваад, мафийн сүлжээ үүсгэх боломжгүй. Ийм тайлбарт итгэхэд бэрх. Хятадын компаниуд чингэлэг тээврийн авлигын сүлжээг анх илчлэхдээ Хятад, Монгол дарга нарын асуудлыг хөндсөн гэж эх сурвалжууд мэдээлж буй нь оргүй зүйл биш болов уу. Чингэлэг тээврээс хүртсэн авлигаараа Монголын эрх бүхий хоёр албан тушаалтан ам.долларын саятан болсон гэх мэдээлэл хүртэл гарсныг нягтлах л хэрэгтэй.

Чингэлэг тээвэрт шилжсэний улмаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдэж, үнийн өсөлт иргэдийн хэтэвчийг хоосолж амьжиргааг туйлдуулсан. Энэ бүхнийг эхлүүлж авлигын сүлжээ байгуулсан Хятадын талын албан тушаалтнууд хуулийн байгууллагын хаалгыг татлаа. Тэгвэл Монгол дахь хамсаатнууд нь хэзээ ил болж, хуулийн хариуцлага хүлээх вэ.

Г.Жүгдэр

 

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.165.189Зочин   • 2022, 5 сарын 30. 22 цаг 02 минут

Хүүк өөрөө удирдсан биз дээ

192.82.80.124Зочин   • 2022, 5 сарын 30. 16 цаг 24 минут

Manai tor darga narluugaa oirtohgui baihaa yadarsan ard irgeddee arslan bar shig baidag chingleg teeverees bolj baraa metraliin une tengert hadsan shuu ard tumnii amidral hetsuul baindaa

201.65.10.192Зочин   • 2022, 5 сарын 30. 13 цаг 38 минут

МАН-ынхан мэдэж байгаа зориуд дарж байна



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ5 цаг 58 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр6 цаг 37 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав6 цаг 47 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ7 цаг 8 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ7 цаг 41 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй8 цаг 52 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"9 цаг 24 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ9 цаг 27 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube