Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-30 нд нийтлэгдсэн байна.

Хянадаггүй хяналтынханд хариуцлага тооцох ёстой

5/ 30/ 2022    14 цаг 03 минут

Монголчуудын хүнсний аюулгүй байдал ямар байгааг тод харуулсан баримт “өмхий” махны дуулианаар дахин нэг удаа батлагдлаа. Уг нь Монголчууд бид тал сайхан нутагтаа тааваараа бэлчиж, таана хөмүүлээс авахуулаад 700 гаруй төрлийн шимт ургамлаар идээшилсэн буянт малынхаа цэвэр мах, шүүсийг өдөр тутамдаа цэврээр нь, ямар нэгэн химийн бодис, бохирдлын нэмэгдэлгүйгээр хүнсэндээ хэрэглэх хувьтай ард түмэн.

Гэвч махны бизнес хятадуудын атганд орсноор энэ хувь тавилан хотынхонд хүртээлгүй болж хувираад удлаа. Нийслэлийн хоёр тал буюу Эмээлт, Налайхад мах бэлтгэлийн 70 гаруй үйлдвэр, цех бий. Эдгээр мах нядалгааны газруудын 90 гаруй хувь нь Хятад эзэдтэй. Нэг ёсондоо Нийслэлийн иргэдийн махны хэрэглээ, Монголын түүхий эдийн зах зээлд гадны буюу хятадуудын гар хөл дүрэгдээгүй зүйл үлдээгүй. Бараг 100 хувь хамааралтай болчихсон.

Саяхан Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди  Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрээс “өмхий”, химийн бодисын хольцтой байж болзошгүй мах илэрснээр Мэргэжлийн хяналтынхан хэд хоног хийх ажилтай болоотохлоо. Хийх ажилтай боллоо гэж хэлсний учиг нь уг зөрчлийг Мэргэжлийн хяналтынхан биш, хэвлэл мэдээллийн байгууллагынхан иргэний мэдээллийн дагуу илрүүлж, олон нийтийн чихэнд хүргэснээр Мэргэжлийн хяналтынхан шалгалтыг явуулсан. Нэг үгээр хэлбэл Хяналтын байгууллага нь хянаж шалгаж, түрүүлж илрүүлэх ёстой юм. 

Уг нь МХЕГ, НМХГ-ынхан жилдээ 1-2 удаа явж шалгадаг. Ингэхдээ төлөвлөгөөт хяналт гэж “За манай байгууллага танайд тэдэн сарын тэдэнд очиж шалгана шүү, шалгалтандаа бэлдээрэй” гээд хэлчихдэг. Мэдээж “Эм Ди Си Пи” мэтийн аюултай компаниуд юу гээд л иймэрхүү байдлаа ил байлгахав. Далдалчхаад, шалгасан нэртэй Мэргэжлийн хяналтынхныг явсны дараад дахиад үргэлжлүүлдэг нь ойлгомжтой.

Эмээлтэд махыг химийн бодис хольсон байж болзошгүй, бохир орчинд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах боловсруулж байсан “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодис нь гарал үүсэл нь тодорхойгүй, уутан дээрээ хятад бичигтэй, хугацаа нь дууссан байсныг Мэргэжлийн хяналтынхан тогтоосноо мэдээлэв.

Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цардуул, нитрит /NaNo2/, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, E451(i) /Триполифосфорын хүчлийн давс/ зэргийг хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсныг ч тайлагнасан.

Нийслэлийн 1,5 сая иргэний эрүүл мэндэд заналхийлсэн химийн бодистой мах боловсруулагдаж, 150 тонн мах худалдаанд гарах гэж байсан нь анхны удаах уу гэдэг нь ч тодорхой бус байна. Өмнө эл үйлдлээр хордуулсан махыг хүмүүс хүнсэндээ хэрэглэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол Мэргэжлийн хяналтынхны хийх ёстой ажлаа хийж чадаагүйн гор. Түүнчлэн Хилийн мэргэжлийн хяналтынхныг ч ажлаа хийж чадахгүй байгааг илтгэх нотолгоо бол гарал үүсэл нь тодорхойгүй, хятад бичигтэй, бор ууттай, химийн бодис маш ихийг агуулсан бор ууттай цагаан нунтаг. Өмнө нь тус байгууллага хилээр зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж ирсэн 500 тонн тахианы махыг хилээр нэвтрүүлсэн асуудал гаргасан.

Энэ мэтчилэн Монгол улсын нийт хүн амд аюул учруулах, хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлүүдийг Мэргэжлийн хяналтынхан илрүүлж, урьдчилан сэргийлэх ёстой атал Хэвлэлийн байгууллага, сэтгүүлчид илрүүлж ажилладаг байдал гаарлаа. Асуудал дэлгэгдэхэд зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна, шалгаж, нягталж байна гэж дарга нар нь “попордог”.

Энэ бол МХЕГ, НМХГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага тэдгээрийг удирдаж байгаа дарга нар ажлаа хийж чадахгүй байгааг илтгэж байна. Хянадаггүй, хяналтын дарга нар хариуцлагаас мултарсаар байх уу...

 

 

 

Б.Мөнх

27


Сэтгэгдэл (27)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



122.201.24.134Зочин   • 5 сарын 31. 23 цаг 14 минут

Жилдээ нэг ,хоёр удаа шалгадаг гэчижээ.Шалгах биш шантаажаа авах гэж л очдог нь ил боллоо ш дээ. Жинхэнэ ухаж төнхөж шалгадаг ,шударга ажилладаг бсан бол юу гэж ийм дээрээ тулах вэ дээ. Энэ олон монголчуудын хорт хавдраар өвчдөж буй нэг шалтгаан нь МХЕГ ,ХИЛ ГААЛЬ нэртэй шантаажчин, авилгачид шүү. Эд нар ажлаа чин шударгаар хийдэг бсан бол төдий хэмжээгээр хорт хавдар бхгүй бх бсан шүү. Монголчуудын өмнө том гэм буруутай нөхдүүд шүү. Хил гаалиар ***** чихэр ,гаа ,бохь гээд л элдэв хог хор болсон хүнс орж ирж л бна . Хүүхдүүд их авч иддэг .

192.82.87.130Вввв   • 5 сарын 31. 17 цаг 28 минут

Мэргэжлийн хяналт шалгалт дарамт ихтэй гэж нэг талаас иргэд та нар нөгөө талаас их хурлын иргэддээ тал засдаг эрхэм түшээд тө бүхэн нийлж шуугиж хашгичсаар байгаад шалгалт хийлгэхгүй зогсоосны хор уршиг гарч байна. Гэнэт очиж шалгадаг байсныг бас л дарамт гэж үзээд хэлж очдог хууль баталсан. Энэ тэгээд хяналтын байцаагчдын буруу юу айн сэхээрээч та нар.Тэгээд элдэв муу муухай юм илрэхээр мэргэжлийн хяналт гэж харааж зүхдэгээ боль, хүн хордоод ирэхээр л нэг их хариуцлага нэхсэн улсууд

202.126.90.136Зочин   • 5 сарын 31. 14 цаг 50 минут

Huulin deer ni helj ochihiig zaatsan bgaa yumiig yahiin, tiim l huuli batalsan humuustee l hel.Turiin hyanalt shalgaltaar 5 honogiin umnu heleheer zaasan bgaa shuu, iim l bn. Tegeed 3 jil hyanalt shalgaltiig zogsoochloo, yag yah ch yustoi yum. Kovidiin uyer kovid.n hyanalt shalgalt hiiseer taarsan.

192.82.83.173Зочин   • 5 сарын 31. 12 цаг 21 минут

Гадаа тамхи зарж бгаа хүмүүсийг л барьж хориод л байдаг биздээ бүхэл бүтэн улс үндэстэнг хохироож байгаа хятадуудыг яах ч үгүй байгааг нь гайхаад байхын бүгдээрээ амандаа мөнгө чихүүлсэн юмуу нөгөө сүржин сүржин сэтгүүлч нар хаачив эргүү малны 76 хаачив

185.94.189.17Зочин   • 5 сарын 31. 10 цаг 54 минут

Энэ нэг балай тогтолцоог ойлгохоо байлаа нэг бол шалгалтаа бүр зогсоо та нарын шалгалтанаас болж иргэд, ААНБайгууллага дарамттай байна гэнэ. Төр Засгийн чиглэл, шийдвэрийн дагуу шалгалтаа багасгахаар шалгахгүй муусайн Мэргэжлийн хяналт та нараас боллоо гэнэ. Энгэж ард иргэдийн, Мэргэжлийн хяналтын алба хаагчдын толгойг эргүүлэхээр бүр тараачаач ядаргаатай юм. Эцсийн эцэст тэр олон хууль тогтоомжийг МУ-ын ИХ, ЗГазар гаргаад байгаа биздээ.

202.126.89.36Зочин   • 5 сарын 31. 9 цаг 23 минут

НМХГ-ын дарга гэх Батшагай, МХЕГ-ын Хүнсний газрын дарга Балжинням гэж ажлаа мэдэхгүй нөхдүүдийг халах хэрэгтэй, ажлаа мэдэхгүй, энэ мэт нөхдүүдийг зайлуулж шат шатанд нь хариуцлага тооцож чадвал нэн сайн

202.126.89.35Зочин   • 5 сарын 31. 9 цаг 02 минут

МХБ шалгалтаа хийхдээ зарлаж очоод байгаа биш хууль нь зарлуулаад байгаа юм. Тэгэхлээр хяналт шалгалтын хуулиа өөрчилмөөр, бас хяналт шалгалтыг 3 жил зогсооно гэдэг бол маш том аюул болно гэдгийг энэ махны дуулиан харууллаадаа

192.82.65.224зочин   • 5 сарын 31. 8 цаг 40 минут

Мэргэжлийн хяналтын байгууллагыг үндсээр нь зоригтой өөрчлөөч. Үлбийсэн шийдвэр гаргахаас айсан хүмүүс л удирдаж байна. Махны асуудлыг сөхвөл гааль руу нэгдсэн хилийн мэргэжлийн хяналт, хүнс хөдөө аж ахуйн яам гээд хамсаатангууд нь явж өгнө.

66.181.161.13Зочин   • 5 сарын 31. 0 цаг 05 минут

Эм БОЛОН ХҮНС...... ЯЛ НЬ МАШ ЧАНГА БАЙДАГ..... ЦААЗЫН ХЭМЖЭЭНД ЯРИГДДАГ

202.126.90.40Зочин   • 5 сарын 30. 22 цаг 46 минут

Эмээлтийн махны үйлдвэрүүдийн ***** нарын хууль бус байдлыг нуун дарагдуулж цээжээрээ хамгаалж байсан мэргэжлийн хяналтын байцаагч нар, газар, хэлтсийн хурган дарга нарыг цагдан хорьж байцаалт авахын бол их юм илэрнэ дээ..Энэ Балжинням гэгч этгээд Цагаанхүү гэдэг өмнөх даргыг байхад мөнгөөр дарга болсон гэж дуулдсан шүү..өөрөө мал эмнэлгийн байцаагч байхдаа эмээлтийг шалгадаг байсан гэдэг...

49.0.178.165Зочин   • 5 сарын 30. 18 цаг 05 минут

МХЕГ,НМХГ дарга шалгалтыг улам л хумиад байгаа улс төрчидтэйгээ яриарай. Төлөвлөгөөт шалгалт болгосон. Гэнэтийн шалгалтыг Эрдэнэчулуун гэх дарга эдгээр махны худалдааны хооны газруудыг хамгаалж байцаагч нарыг дарамталж орилж хашгичиж доромжилдог байсан нь нууц биш шүү

66.181.161.13Зочин   • 5 сарын 31. 0 цаг 04 минут

Яг үнэн

202.179.26.101иргэн   • 5 сарын 30. 17 цаг 53 минут

Бүгдийг нь шалгаж өөрчилбөл таарна авилгалчдыг

66.181.186.16Зочин   • 5 сарын 31. 7 цаг 49 минут

Мэргэжлийн хяналт л гэнэ, бүүр шалгалт хийлгэхгүй , бүүр хууль гаргаад шалгалтыг 3 жил хориод байгаа дарга нартаа л наад үгээ хэлээрэй

43.242.242.180Зочин   • 5 сарын 31. 9 цаг 06 минут

Төрийн хяналт шалгалтын хуулиндаа төлөвлөгөөт шалгалтыг 5 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр заасан.

202.9.40.37zochin   • 5 сарын 30. 16 цаг 55 минут

Heden jiliin emne MХГ iin baitsaagch bha Ganhuyag gedeg evgen baruun aimagaas uhsen maliin mahiig mashinaar n oruulj ireed shuugiad bsan.Ymarch arga hemjee avaagui odoo ch tetgeveriin hun boloo biz.Ed nar eersdede ashigtai ajil hdg humuus shuu

185.94.189.17Зочин   • 5 сарын 31. 10 цаг 46 минут

тэр махыг ажлын хэсэг томилоод устгасан

202.126.89.157Зочин   • 5 сарын 30. 16 цаг 20 минут

Ер нь бол НМХГ ын байцаагч нар хам хамсаатан буюу авилга авсан гэж хардах нөхцөл байдал үүслээ. Ямар хойрог дургүй ирж байна?!.,. Ирсэн хойноо зүгээр хэлбэрдэж байгаад бүр ** тод шалгахгүй гээд хэлж баына?!. Төр засгийн хэмжээнд энэ асуудал хүрлээ. Хариуцлага алдсан байцаагч нарыг АТГ шалгах болжээ. Жир монгол иргэн ингэсэн бол ямар хурдан барьж хорьж шалгадаг билээ?!.,.Маш том ашиг сонирхол явагдаж байна гэж хардаж байна

89.64.74.168Зочин   • 5 сарын 30. 14 цаг 59 минут

Ажилаа хийж чадахгүй бол ажилаа өгөөд зайлаад өг л дөө. Наад ажилыг чинь хийж чаддаг хүн байгаа ш дээ

66.181.186.16Зочин   • 5 сарын 31. 7 цаг 51 минут

Чи ороод хийгээч , аймаш болгоны мэргэжлийн хяналт ын сайт руу ор, бүгдэд нь сул орон тоо зарлагдаад хүн ирэхгүй байгаа

202.9.47.5Зочин   • 5 сарын 30. 14 цаг 43 минут

хяналтаа тавьж ард иргэдээ бодмоор юм хүнсний аюулгүй байдал гэдэг бол ард иргэдийн эрүүл мэнд гэсэн үг

66.181.186.16Зочин   • 5 сарын 31. 7 цаг 51 минут

Хууль гаргаж шалгалт хийхийг хориглоод байгаа их хурал засгиын газартаа хэл

43.242.242.180Зочин   • 5 сарын 31. 9 цаг 07 минут

ЯГ ҮНЭН

66.181.166.10зочин   • 5 сарын 30. 14 цаг 38 минут

Энэ МХЕГ Шуух хуулийн байгууллагууд тэдний шудрага бус шуналтай ажилтан нарын балагаар улс орны эдийн засаг доройтож ард иргэдийн амьдрал ядуурч өр зээлнээс гарахгүй боллооЭнэ байгууллагуудад нэн яаралтай өөрчилөлт шинэчилэл хиихгүй бол улс даяраа дефолт болж ард иргэд нь хавдраар өвчилөж дууслаа МХЕГ ыг татан буулгаж шинээр яам тусгай газруудад нь салбараа хянадаг мэргэжилийн хэлтэсүүд ажиллах нь зөв байх

66.181.186.16Зочин   • 5 сарын 31. 7 цаг 54 минут

Өмнө тийм бгаад болохгүй болоод тусдаа гарсан, хэн өөрөө өөрийгөө хянадаг юм, шалгалт хийлгэхгүй гэж хууль гаргаад байгаа , тэр хятадтай хуйвалдагч дарга нартаа хэл, мэргэжлийн хяналт гэхээр цагдаа биш,

124.158.90.7Зочин   • 5 сарын 30. 14 цаг 28 минут

Бүх махны үйлдвэрийг шалгах нь зүйтэй.Зарим Хятад эзэд үйлдвэрээ Монгол хүний нэр дээр шилжүүлсэн тохиолдлууд ч байж л байгаа.тэдгээр үйлдвэрт өмхийрөөгүч олон жил хадгалаад хэрэлэх аргагүй болсон мах махан бүтээгдэхүүн олон бийг илрүүлэн хариулцага тооцохыг шаардаж байна

202.55.188.33Зочин   • 5 сарын 31. 14 цаг 07 минут

Энэ асуудлыг Оюук, Нямбаатар 2тоо хэлээ. 3 жил шалгалт хийлгэхгүйл гэж байгаа.



ШИНЭ МЭДЭЭ

УЕПГ: А.Адъяасүрэн гишүүний нүүрсний бизнес дагасан авлигын хэргийг хаагаагүй12 сар 6. 18:00Яс ба үений мөгөөрсний хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна12 сар 6. 17:04Хөгжлийн банк "Самурай" бондын эргэн төлөлтийн бүрэн барагдуулах боломжтой болсон гэв12 сар 6. 15:59О.Цогтгэрэл:МАН-ын гишүүд УИХ-ын танхимд бие биенээ нүүрсний хулгайчаар дуудсан баримт нь бий. Энэ тухай мэдээлэл хаана байна12 сар 6. 15:16"Чингис бондын өрийг бүрэн төллөө"хэмээн Засгийн газар мэдэгдэв12 сар 6. 14:20“Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал бусадтай бүлэглэн 19 сая долларын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ12 сар 6. 13:39Ковидын үеэр У.Хүрэлсүх өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайд болгосон12 сар 6. 12:31Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцооны томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд ард түмэндээ ахин сонгох эрх өгөх нь зүйтэй гэж үзэж байна12 сар 6. 12:13"Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг засаж байна12 сар 6. 11:36“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан 230 тэрбумаа хэзээ тайлагнах вэ?12 сар 6. 10:53Б.Батхишиг алтан медаль хүртлээ12 сар 6. 9:44Н.Алтанхуяг: Бусдын "хашаа" давж өнгөлзмөөргүй байна12 сар 6. 9:41Өнөөдөр болох үйл явдлууд12 сар 6. 9:33Гацсан төслүүд буюу нүүрсний хулгайчдын бачаар...12 сар 6. 9:32ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголд авлигын эсрэг жагсаал эхэлж байна12 сар 6. 8:40"Financial Times" сонин Зеленскийг оны шилдэг хүнээр тодруулав12 сар 6. 8:26АНХААР: “Слава” брэндийн өттэй будаа зарагдаж байна12 сар 6. 7:30ЗАЛУУС: Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна12 сар 6. 7:30Орос Украины хэд хэдэн бүс нутагт дахин пуужингийн цохилт өгчээ12 сар 6. 7:23Дархлагдсан “Ажнай”-гийн даапаалсан мэдэгдлүүд12 сар 6. 7:20Түүхэн товчоон: Далан Түргэний хос толгойн зураг12 сар 6. 6:40Энэ өдрийн зурхай12 сар 6. 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 6. 6:30Усанд явах зам...12 сар 6. 6:30Жагсаал, цуглааныг албадан тараах тухай захирамжийг хүчингүй болголоо12 сар 6. 0:25ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Онц байдал зарлах тухай Ерөнхийлөгч зарлиг гаргана12 сар 5. 22:12"ТАВАНТОЛГОЙ ХК"-ийн ТУЗ-ын зөвлөлөөс уриалга гаргалаа12 сар 5. 20:41Хүүхдэдээ “тэсрэх бөмбөг”, " хиймэл дагуул" гэх зэргээр эх оронч нэр өгөхийг үүрэгджээ12 сар 5. 16:08Нүүрсний хулгайн асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулна12 сар 5. 15:58Д.Амарбаясгалан: Засгийн газар шүгэл үлээгчийн үүргийг хангалттай гүйцэтгэж байгаа12 сар 5. 14:54116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна12 сар 5. 13:51С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан12 сар 5. 12:56ШШГЕГ-ын албан тушаалтнуудын хэргийг Прокурорт шилжүүлжээ12 сар 5. 12:29Коронавируст халдварын 61 тохиолдол батлагдав12 сар 5. 12:21Хуйвалдсанаа тэд шийтгэлээ, хулгайлснаа бид яах вэ Ерөнхий сайд аа12 сар 5. 11:53Т.Доржханд: Зарим нь үнэн сэтгэлээсээ, зарим нь зохион байгуулалттай талбай дээр гарч ирлээ12 сар 5. 11:49Ид шидийн түүх12 сар 5. 11:44С.Ганбаатар: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна12 сар 5. 11:27Нийтийн тээврийн 826 автобусанд өдөрт 134 тонн түлш зарцуулдаг12 сар 5. 11:23Индонезид галт уул дэлбэрчээ12 сар 5. 11:08
 Facebook Twitter Youtube