Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-31 нд нийтлэгдсэн байна.

Реппер КА: Амьд явах биш амьдрах хэрэгтэй

5/ 31/ 2022    10 цаг 35 минут

Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер Kа буюу О.Мөнхжаргалтай ярилцлаа.

 


-Таныг олон хүн реппер KA гэдгээр тань андахгүй байх. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн уу. Нэг цаг үед хамт амьдарч байгаа залуус аа. Би хувь хүн талаасаа амьдралд маш их хайртай. Сайн, муу бүхий л мэдрэмж хүнд байдаг. Тэр бүгдийг давж гараад тэндээсээ сурах зүйлээ сураад, мэдрээд заримыг нь дурсамж болгоод л хэрэггүй зүйлсийг нь мартаад явдаг философи ч гэх юм уу. Нэг тийм амьдралын хэв маягтай гэж өөрийгөө боддог. Амьдралд маш их хайртай. Амьдрал ч надад хайртай. Баярлалаа амьдрал минь.

Тайлбар байхгүй.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Гэмт хэрэг ба яруу найраг гээд албан ёсны цомог дээр ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай явж байна. Дундуур нь ганц, хоёр цомогт багтахааргүй синглэ реппэрүүд болон артистуудтай хамтарсан дуунууд хийж байгаа. Энэ жилдээ багтаад цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас өөрөө хөгжим хийх тал дээр суралцаж, дараагийн түвшин гэх юм уу өөрийгөө хөгжүүлэх зүйл рүү зорьсон тийм хандлагатай л ажиллаж байна даа.

-Таны “Mixtape” (Гадаадын уран бүтээлчийн ая нь дээр өөрийн “rep”-ийг хийх) маш олон хүнд хүрсэн. Яагаад зогсоох болсон бэ?

-Олон хүнд хүрсэн бол баяртай байна. “Mixtape” бол миний боддог, мэдэрдэг зүйлсээ нууж хаагаад байхгүйгээр шууд илэрхийлсэн үг, мэдрэмж юм. Ямарваа нэг зүйл эхэлсэн бол дуусдаг шүү дээ. Хэт их удах юм бол ялзрах, муудах гэдэг шиг хайрцагт ороогдож эхэлж байгаа юм шиг санагдаад одоо яг дуусах цаг нь болсон юм байна гээд “Mixtape 17" хүргээд дууссан. 17 бол миний дуртай тоо.

Тайлбар байхгүй.

-Дахиж “Мixtape” эхлүүлэх үү?

-Дахиж эхлүүлэх тал дээр хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө илэрхийлсэн дуу, хөгжим, зураг, ном иймэрхүү бүтээлүүдийг үхэн үхтэлээ л хийж бусадтайгаа мэдрэмжээ хуваалцаж, ярилцаж залуус дүү нартаа бас зарим зүйлийг товчлоход нь ч гэх юм уу. Юмыг харах өнцгийг нь хамтдаа засаж сайжруулах бүтээлүүдийг байнга хийнэ. Бид одоо ямар нийгэмд амьдарч байгаа нь бүх хүмүүсийн өмнө ил байна шүү дээ. Энэ бүхний төлөө өөрийн чадах бүхий л зүйлсийг байнга хийнэ.

-Тэгвэл та дуугаараа юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Дууныхаа үгэн дээр их ажилладаг, боддог. Худлаа өөрийнхөө мэддэггүй зүйлсийг шүлэглэхийг хүсдэггүй. Сэтгэлгээний гажуудал хэт их ууртай бухимдалтай, хэт их яарсан, амжилт , алдар нэр гэх мэтчилэн иймэрхүү сонин зүйлсийн төлөө бид нар өрсөлддөг болсон. Уг нь ингээд байх шаардлагагүй юм шиг санагддаг. Хүн амьдарч байж. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж. Яг өөрөөрөө амьдрах ёстой гэж боддог. Тэрийгээ л хэлж байхыг хүсдэг. Бид бүгдээрээ нэг гэмт хэрэгтэн шиг сэтгэлгээний ч гэх юм уу муухай зүйл байхад тэрийг нь хараад тоодоггүй дасчихсан. Нэгнийгээ хуурах, худлаа ярих, араар тавилт, дүр исгэх гэх мэт зүйлс нийгэмд арай дэндүү хэтэрч байгаа. Энэ бүхний эсрэг явахыг хүсдэг.

Тайлбар байхгүй.

Бид цаашдаа тайван, өөрсдөө сэтгэлийн амар амгалантай. Юу бидэнд хэрэгтэй. Өөрийн чинь мөн чанар юу вэ. Амьдралын чинь гол зорилго нь яг юу юм бэ? Цаг хугацааг яаж зөв ашиглах гэх мэт зүйлсийг өөрийнхөө өнцгөөс хэлж тайлбарлахыг хүсдэг. Мэдээж бүгд надтай санал нийлэх албагүй. Монголд байгаа ихэнх хүмүүс ямарваа нэгэн байдлаар сэтгэлгээний гажиг, өвчтэй болсон мэт санагддаг. Уучлаарай. Гэхдээ бид яг л нэг тийм хөгжихгүй гацаад нэг юман дотроо эргэлдээд тэрэндээ хоорондоо тэмцэлдээд байгаа юм шиг харагддаг. Бид утас, машин, хувцас гэх мэт зүйл дээр цензуртэй ханддаг хэрнээ тархи руугаа орж буй мэдээлэл, мэдлэгт шүүлтүүргүй ханддаг.

Өөрийнхөө тархийг ямар ч дархлаагүй хогийн сав шиг ашиглаж байгаа нь таалагддаггүй. Гэхдээ л өөрийнхөөрөө байцгаая.

-Реп Монголд үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Таны бодлоор реппер хүн гэж хэнийг хэлэх вэ. Дуу хийсэн хүн бүрийг реппер гэж хэлэх өрөөсгөл ойлголт байх?

-Энэ тал дээр шүүмжлэлтэй хандахыг хүсдэггүй. Реп, хип хоп хөгжим бодит амьдралаас үүсэж гарсан илэрхийлэл гэж хэлж болно. Баяр баясал, бухимдал гэх мэт эрх чөлөөний тэмцэл гэдэг зүйлээс гарсан болохоор хүн бүр өөрийн райм, шүлгээ холбох, хөгжмөө хийх чөлөөтэй. Зөвхөн өөрийнхөө зүйлийг хийдэг. Өөрийнхөө мэдрэмжийг хамгаалж яг түүндээ байдаг хүмүүс байхад бусдад мэдрэмжээ илүү ойлгуулж хүргэе, түгээе гэсэн хүмүүс ч байдаг байх.

Тайлбар байхгүй.

Тийм болохоор алийг нь ч буруутгаад шүүгээд байх эрх надад байхгүй. Реппер хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл бүгд өөрийнхөөрөө боддог байх. Харин миний бодлоор бодит зүйл дээр бодит үнэнийг хэлдэг. Хэлсэн зүйлээрээ өөрөө яг амьдарч байдаг тийм хүн. Би яг л ингэж ойлгож явдаг. Гэхдээ н.Намдаг гуай энэ талаар хэлсэн байдаг юм аа. Хоёр үнэн зүйлийн дунд нэг худлааг хавчуулдаг гэж. Мэдээж энэ чинь урлаг болохоор бага зэргийн хачир орж байж илүү сонирхолтой, сахилгагүй гоё болох байх. Өөрийгөө илэрхийлмээр байгаа шүлэг, хөгжим хиймээр байгаа репперүүддээ амжилт хүсье.

-Таны уран бүтээлүүд бусад дуучдаас юугаараа ялгардаг гэж бодож байна. Магадгүй тэр ялгаа нь таныг илүү олонд таниулсан байх.

- Яг ийм тийм гэж сайн мэдэхгүй байна. Дууныхаа шүлгийг анхаарч бичихийг хичээдэг. Жоохон гүнзгий бичдэг гэх шүүмж болон зарим хүмүүст таалагдсан гэх санал, сэтгэгдлүүд ирдэг. Би багаасаа философи судалж олон газраар явсан. Юу юм бэ, яагаад, хэн юм бэ, юунаас болж гэх асуултуудыг бага байхдаа маш их асуудаг байсан. Реп хийхэд тэр чанар маань илэрч гардаг байж магадгүй. Мэдрэмжээ бусадтай чөлөөтэй илэрхийлж гаргахыг л хичээдэг дээ. Элдэв хачир нэмэхгүйгээр.

-Яагаад бие даасан тоглолтоо хийдэггүй юм бэ. Хэзээнээс тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна ?

-Сүртэй том тоглолт хийх төлөвлөгөө байдаггүй. Харин бяцхан эвент хийх сонирхолтой. Ярилцаад ч юм уу дундуур нь дуулдаг иймэрхүү маягаар хийнэ гэсэн бодолтой байдаг. Удахгүй "Гэмт хэрэг ба яруу найраг" гээд цомог маань гарчихвал эвент хийж магадгүй.

нэг буюу түүнээс олон хүн ба гадаа нарын зураг байж магад

-Үнэндээ залуу уран бүтээлчдийн дууг сонсоход мөнгө, эд хөрөнгийг их магтаж дуулсан байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мөнгө дуулж болно. Эд хөрөнгө дуулж болно. Эмэгтэй хүний талаар, нийгмийн талаар дуулж болно. Залуу, хөгшин шинэ реппэрүүд юу ч дуулж болно. Харин агуулгатай байвал илүү зүгээр санагддаг. Мөнгө дууллаа гэж бодоход ямар ч мөнгөгүй байж би баян гээд дуулах чинь сонин. Үүний оронд би одоохондоо залуу байна. Бага зэрэг өөрийн гэсэн зарцуулах мөнгөгүй байна. Гэхдээ би олох болно. Надад мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж зэвүүн болно гэдэг ч юм уу. Яг тэр хүнийхээ мөн чанар сүнсээрээ ингэж илэрхийлбэл надад буруутгаад байх зүйл байдаггүй. Харин байхгүй байж худлаагаасаа хийсвэр дүр бүтээж дуулах гэдэг бол миний хувьд гоц гойд санагддаггүй. Нийгмийн болохгүй зүйлийг шүүмжилж дуулахдаа өөрөө яг зөв хүн биш байж. Бусдыг шүүмжлэх, мэдэхгүй байж тэр сэдвийг харааж дуулах бол утгагүй. Хараалаар юмсыг илэрхийлэх амархан. Хараал хэлэхгүйгээр юмыг онож хэлнэ гэдэг бас тийм амар биш.

-Тэгвэл цаашдын зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

-Одоо цагтаа гоё байгаад өдөр өдрийнхөө ажлыг сайн хийгээд, бусдыг хайрлаад, уучлаад, талархаад, хэлмээр байгаа зүйлээ нуулгүй шууд хэлээд үзэн ядах, гомдох гэх мэт зүйлийг дотроо хадгалаад байхыг хүсдэггүй. Шууд хэлчихдэг. Мэдээж амьдралын жанжин шугам ч гэх юм уу том зорилго маань сайхан аз жаргалтай, баяр баясалтай, сэтгэлийн амар амгалантай бусдаас хайр, хүндлэлийг мэдэрч өөрөө бас тэр зүйлсийг өгч. Туслах хүнд нь тусалсан шиг тусалж хариу нэхэхгүйгээр явахыг л хүсдэг дээ. Уран бүтээл тал дээр дотроо төлөвлөж явдаг зүйл гэх юм бол ном байна. Богино хэмжээний кино, хөгжим хийе гэж бодож байна.

1 хүн, нуур, байгаль, бүрэнхий ба тэнгэр нарын зураг байж магад

-Хэн нэгэнд зориулсан дуу бий юу?

-Бүтнээр нь зориулсан дуу байдаггүй. Харин ганц, хоёр мөр бол байдаг. Энэ нь зүгээр анзаарч байдаг зүйл. Энэ хүн ийм хүн юм байна. Энэ зүйл дээр ийм мэдрэмж төрүүлдэг юм байна гэж ерөнхийдөө анзаараад, анхаараад явж байтал тэр нь заримдаа шүлэг болох тал байдаг. Тэр бодлоо баяжуулаад дуу болгодог. Өөртөө зориулсан. Өөрийнхөө мэдрэмжийг хадгалсан дуунууд гэх юм бол “Mixtape” тэр чигээрээ .

-Амьдралдаа баримталж байгаа зарчим?

- Хэнийг ч ийм тийм гэж ялгаварлаж харьцдаггүй. Баярласан бол баярлалаа гэж гоё хэлэх, алдаа хийсэн бол тэрийгээ ойлгоод олигтойхон шиг уучлалт гуйж сурах. Ямар ч хүнтэй нийлж. Яаж ч явсан өөрийнхөө дархлаагаа хадгалах. Хүмүүсийн сайн чанаруудаас суралцах. Муу чанар байх юм бол алдаанаас нь суралцах. Сэтгэл гэдэг зүйлээ л амар тайван байлгахыг хүсдэг. Ингэж байж л дараагийн зүйлүүд тод томруун харагддаг

-Таныг шивээс хийдэг гэж сонсож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Шивээс хийдэг. Гэхдээ байнга хийдэггүй. Шивээс хийлгэнэ гэсэн хүмүүстэйгээ ярилцаад үнэ хөлсөө тохироод. Цаг заваа тааруулаад аятайхан шивээс хийхийг хичээдэг. Өөр хэд хэдэн зүйл хийдэг болохоор байнга хийж чаддаггүй. Шивээс миний хувьд амьтай зүйл.

Тайлбар байхгүй.

-Шивээс хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

- Шивээс бол бүтээл бас урлагийн нэг төрөл. Хүмүүсийн арьсан дээр өөрийнхөө шивж зурсан бүтээлээ харахаар үзэсгэлэн ч юм уу галерей маягийн юмыг хүмүүс дээр гаргаад, тэд бусдад танилцуулаад явж байгаа юм шиг гоё мэдрэмж шиг санагдаг. Хуучны шивээсчин надад шивээс гэдэг бол хөлс, цус, мөнгө, бэлгэдэл, гоо сайхан гэдэг зүйлсийн цогц нийлбэр гэж хэлж байсан. Энэ надад үнэн санагддаг.

-Та өөрөө хэдэн шивээстэй вэ. Дурсамж үлдээсэн утга учир бүхий шивээс байгаа юу ?

- Олон шивээс байгаа. Учир утгагүй шивээс гэж надад бараг байхгүй дээ. Сайн сайхан зүйлийг дуудсан. Муу муухай зүйлсээс хаасан. Амьдралын бас нэг бодож явдаг хэзээ ч мартаж болохгүй зүйлээ үлдээх гэх мэтээр бүгдээрээ утга учиртай.

-Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Таны бодлоор энэхүү урлаг ямар хэмжээнд явж байна бэ ?

- Маш сайн явж байгаа. Хуучны ах нар ч ажлаа хийсээр байж байна.Миний үеийхэн ч хийдэг зүйлээ хийж байна. Шинэ залуу репперүүд гарч ирж байна. Хөгжмөө өөрөө хийж байна. Шүлгүүд нь гоё байна. Монголд бүх төрлийн реппэрүүд байна. Бүх артистууддаа гэж хэлэхэд ямарваа нэг юмны хар, цагаан сайн, муу балансыг хадгалаад юмны хайрыг даана гэдэг шиг зөв авч явах хэрэгтэй болов уу. Урлагт ч гэсэн мөн чанар гэдэг зүйл байдаг. Тийм ч учраас хадгалсан зүйлсээ санаж яв л гэж зөвлөх байна даа.

Тайлбар байхгүй.

-Таныг сонсох дуртай сонсогчид болон залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Элдэв дүр битгий эсгээрэй. Өөрийгөө олоод би хэн бэ гэдгээ мэдрээд дараа нь өөрийгөө ямар байлгамаар байна түүнийгээ бүтээгээд. Өөрийнхөө мөн чанар сүнсээ хайрлаад, хамгаалаад бусадтай сонин зүйлийн төлөө өрсөлдөж битгий зов оо. Чи заавал мундаг, шилдэг байх албатай биш. Гол нь чи амьд явах биш амьдрах хэрэгтэй. Тэр нь сайн ч байсан, муу ч байсан чиний амьдрал, чиний сонголт, чиний мэдрэмж чиний бүх зүйл. Тэгээд Respect your Soul…

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ2 цаг 10 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube