Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-02 нд нийтлэгдсэн байна.

Өрийн эрсдэл дефольт зарлахад хүргэж байна

6/ 2/ 2022    9 цаг 50 минут

Манай улсын гадаад өр 2020 оны байдлаар 28 орчим  их наяд төгрөгт буюу  өнөөгийн үнээр ДНБ-ий 62.3 хувьд  хүрч  нэг хүн 20 орчим сая төгрөгийн өртэй хэмээн зарлаж байсан. Тэгвэл 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33 их наяд төгрөгт хүрч өрийн эмзэг байдлын таван үзүүлэлтээс гурав нь анхааруулах дээд түвшнээс даваад байгааг Засгийн газрын Өрийн удирдлагын стратегийн баримт бичигт онцолж байна. Тодруулбал,  Засгийн газрын өрийг 2019 онтой харьцуулбал 643 сая ам.доллараар нэмэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоод өр 2.4 хувь гадаад өр 91.8 барих-шилжүүлэх өр 5.8 хувийг эзэлж байна.

Хэдийгээр Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд өрийн стратегийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсний үр дүнд Засгийн газрын өр бага зэргээр буурсан ч нийт өрийн хэмжээ өссөн дүнтэй байна. Улсын нийт өр 2022 оны байдлаар 33.2 тэрбум ам.доллар байгаагаас Засгийн газрын болон  бусад салбарын өр 16.7 тэрбум ам.доллар буюу нийт өрийн  51 хувийг харин аж ахуйн нэгжийн өр 12.3 тэрбум ам.доллар буюу нийт өрийн  37.2 хувийг эзэлж байна. Түүнчлэн Төвбанкны гадаад өр 2.5, хадгаламжийн өр 1.6 тэрбум ам.доллар болж үлдсэн 20 орчим хувийг нь эзэлж байгаа юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ ҮЛДЭГДЛИЙН 78 ХУВИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ ЭЗЭЛЖ БАЙНА

Түүнчлэн эдгээр дотоод болон гадаад өр, зээлийн баталгааг Засгийн газар гаргадаг. Тэгвэл Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 1.6 тэрбум төгрөг байсан бол 2021 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 876.4 тэрбум төгрөг болж 183 орчим  тэрбум төгрөгөөр буурсан. Үүнээс Монгол Улсын Хөгжлийн банкны баталгааны үлдэгдэл 821 тэрбум төгрөг, МИАТ ТӨХК-ийн баталгааны үлдэгдэл 29 тэрбум төгрөг, “Эрдэнэс Монгол” ХК-ийн баталгааны үлдэгдэл 26.5 тэрбум төгрөг байна. Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн 78 хувийг эзэлж байгаа Монгол Улсын Хөгжлийн банкны 30 тэрбум иенийн “Самурай” бондын төлбөрийг 2023 онд төлөх хуваарьтай. Харин  МИАТ ТӨХК-ийн зээлийг 2023 онд, Монгол Улсын Хөгжлийн банкны Хятадын Хөгжлийн банкнаас авч ашигласан зээл 2022 онд, “Эрдэнэс Монгол” ХК-ийн техникийн туслалцааны зээлийг 2031 онд төлөх хуваарьтай. Засгийн газар баталгаа гаргасан эдгээр өр, өрийн эмзэг байдлын үзүүлэлтээр  анхааруулах дээд  түвшнээс даваад байгаа аж.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН ӨГӨӨЖ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Монгол Улсын олон улсын зах зээлд гаргасан  бондын гурван сарын дундаж өгөөжийг  АНУ-ын Засгийн газрын гаргасан бондтой харьцуулахад 2.95 хувиар өндөр буюу эрсдэлтэй түвшинд хамаарч байна. Түүнчлэн 2021 оны урсгал тэнцэл улсын болон хувийн секторын гадаад өрийн үйлчилгээний төлбөрийн нийлбэрээр тодорхойлогдох ДНБ-д эзлэх уг үзүүлэлт 24 хувь байгаа нь дээд анхааруулах түвшин 15 хувиас давж, гадаад санхүүжилтийн хэрэгцээний хувьд  өндөр эрсдэлтэй гэсэн дүнг үзүүлээд байгаа юм байна. Харин 2021 оны гүйцэтгэлээр нийт өрд эзлэх Засгийн газрын богино хугацаат өрийн үлдэгдэл 3.1 хувиар өссөн байгаа нь эрсдэлгүй түвшинд буюу доод анхааруулах түвшнээс бага байна. Уг үзүүлэлтийн анхааруулах дээд түвшин 45 байх ёстой гэвч манай улсын түвшин 97 хувь байгаа нь гадаад өрийн дарамт өндөр, гадаад санхүүжилтээс хэт хамааралтайг анхааруулж байна. Түүнчлэн Засгийн газрын валютын өрийн анхааруулах дээд түвшин 60 байх ёстой. Харин манай улсын хувьд 97 хувь байгаа нь мөн л гадаад өрийн дарамт өндөр, валютын ханшийн эрсдэлд эмзэг байгааг илтгэж байна. Гэвч Сангийн сайд Засгийн газрын өрийн дээд хязгаар өрийн таазад нөлөөлөх хэмжээнд хүрээгүй зохих хязгаарт байгаа гэж мэдэгдсэн. Харин үүнд зарим УИХ-ын гишүүн өр тооцох аргачлал буруу байна хэмээн шүүмжилж байсан юм. 2023-2025 онд баримтлах өрийн стратегийг  батлуулахаар УИХ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд өргөн бариад байгаа билээ.

АШИГЛААГҮЙ 13.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД 16 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛ ТӨЛЖЭЭ

Засгийн газрын зүгээс  “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 стратегийн баримт бичиг”-ийг боловсруулж үндсэн зургаан зорилтыг дэвшүүлж батлуулахаар зорьж байна.  Үүнд 2021 он хүртэлх гадаад  гэрээ хэлэлцээрийн хүрээнд авч ашиглаагүй байгаа зээлийн хэмжээ 13.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Шимтгэлд нь 16 тэрбум төгрөг  төлсөн байна.Иймээс зээлийн санхүүжилтийн үр дүнтэй зарцуулах ашиглагдаагүй зээлийн шимтгэлийг буруулахаар зорьж байна. 2023-2024 онд төлөх гадаад бондын төлөлтийн өндөр ачааллыг зохицуулах Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой том төслүүдэд өрийн баталгаа гаргах,болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах, өрийн удирдлагын ил тод байдлыг сайжруулахаар өрийн стратегийг боловсруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ5 цаг 3 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 цаг 18 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 35 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 40 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 45 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 50 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 51 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube