Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-02 нд нийтлэгдсэн байна.

Гишүүд, сайд нарын гар утсыг “ухах” уу!

6/ 2/ 2022    9 цаг 51 минут

Голландын нэр хүндтэй “De Volkskrant” сонинд хэд хоногийн өмнө “...Нидерландын ерөнхий сайд Марк Рютте хуучин загварын гар утас ашигласан мөн мессежээ устгасан гэсэн асуудалд орсон” талаарх мэдээлэл нийтлэгджээ.

Энэ асуудал Нидерландын парламентын хэлэлцүүлгийн сэдэв болтол томорсон байх юм. Учир нь Ерөнхий сайд Марк Рюттег “Nokia 301” загварын гар утас барьдаг юм байна. “...Ийм гар утас ашиглаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй” гэж Нидерландын парламентын  сөрөг хүчнийнхэн мэдэгджээ. Хамгийн гол нь ерөнхий сайд нь гар утаснаасаа зарим мессежийг устгасан байгаа юм. Устгасан мессежүүд нь Амстердам хотын дарга Фемке Халсемаас ирсэн “...2020 оны зургадугаар сард болсон "Black Lives Matter" эсэргүүцлийн жагсаалын ирц хүлээгдэж байснаас 10 дахин их байсан”, Юнилеверийн гүйцэтгэх захирал Пол Полманы “...Татварын маргаантай холбоотой” байсан гэдгийг “De Volkskrant” сонинд бичжээ.

Хамгийн гол нь ерөнхий сайд Марк Рютте энэ үйлдлээрээ Нидерланд улсын Мэдээллийг архивлах хуулийг зөрчсөн гэж сөрөг хүчнийхэн үзсэн байна. Тодруулбал, тус улсын өндөр албан тушаалтны гар утасны харилцааны мэдээллүүд архивлагдах хуультай аж.

Тиймээс ерөнхий сайд Марк Рютте энэ талаар “...Гар утасны багтаамж дүүрсэн тул зарим мессежийг устгасан. Чухал мессежүүдийг улсын архивт илгээсэн” гэжээ. Мөн “...Nokia 301 товчлууртай гар утсыг олон жилийн турш ашиглаж байгаа. Дахиад iPhone гар утас байгаа ч түүнийг зөвхөн мэдээ уншихад ашигладаг. Ийм гар утас дэндүү нүсэр” гэж хэлжээ. Харин энэ дуулианы дараа Засгийн газрынх нь Хэвлэлийн албанаас “...Ерөнхий сайд саяхан АНУ-д аялах үеэрээ шинэ гар утастай болсон” гэж мэдээлжээ.

Манайхны инээдэм хүрмээр мэдээ байгаа биз. Манай АН-ынхан, тэр дундаа бүлгийн дарга Д.Ганбат чуулган дээр "Сайдын мессеж...” гээд л яриад унавал сав суулгаараа дуудуулж, доромжлуулаад сүйд болно. Гэвч Нидерландын энэ явдал дээр инээх хэрэггүй. Харин ч анхаарч уншихаар асуудал огт өөр мэдээлэл байгаа юм.

Товчхондоо Нидерланд үндэсний аюулгүй байдалдаа онцгой анхаардаг, төрийн хар хайрцагны бодлого чангатай улс аж. Өөрөөр хэлбэл, ийм хяналт гэдэг юм уу, дэг журам ямар ч тусгаар улсад байх ёстой.

Энэ нь ердөө л “...Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол тэр цаг хугацааг үүрэгт ажилдаа бүрэн зориулах учиртай” гэсэн логик юм.

Нөгөөтэйгүүр ийм хууль нь үндэсний болон тухайн албан тушаалтны аюулгүй байдлаас гадна авлига, хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах боломжтой юм байна. 

Тэгвэл манайд ямар вэ. Манайхан яадаг вэ?!

Хэдэн сайдынхаа гар утсыг “ухаж” үзэх юм сан. Тэндээс юу юу гарч ирэх бол?!

Тэдний утсанд мэдээж хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа гээд албаны харилцааны мэдээлэл байж таарна. Тэр тов тодорхой. Хажуугаар нь тендер, томилгоо, элдэв шалдав харилцаагаараа “чимэг” болгож мэднэ. Энэ маш магадлалтай.

Гэхдээ манай улсын өндөр албан тушаалтнууд гар утсаа өөрсдөө ч мэдэхээ больчихсон байж болзошгүй. Өөрсдийнх нь хяналтаас гарчихсан байх талтай. Энэ ноцтой шүү. Найман жилийн өмнө 2014 оны аравдугаар сарын 25-нд тухайн үеийн УИХ-ын гишүүдийн дугаараас сонгогчдод нь мессеж илгээсэн дуулиан дэгдсэн. УИХ-ын 20 гишүүний гар утаснаас сонгогчдод нь “1. Хужаа цариг 2. Банк оф Чайна 3. Газрын хууль. Та саналаа хэлнэ үү” гэсэн мессеж очжээ. Ж.Батзандангийн дугаараас Баянзүрхийнхэнд, Г.Баярсайханы дугаараас Чингэлтэйнхэнд ийм мессеж очсон гэдэг. Харин мессеж авсан сонгогчид нь гишүүдээ харааж, зүхээд бөөн юм болсон. Түүнээс гурав хоногийн өмнө “...“Батзандан, Зоригт, Баттулга гурав найдвартай. Одоо Бурмаатай ажиллаж байна” гэсэн мессеж МАН-ын бүлгийн даргын гар утаснаас ирсэн” гэж УИХ-ын гишүүн М.Зоригт олон нийтэд мэдээлсэн байдаг. Харин “Мобиком”-ын захирал Дэвид Холлидэй “...Дээрх мессежийг Румын болон Мальта улсаас илгээсэн. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд халдсан, задруулсан асуудал байхгүй” гэж мэдэгдэл хийж байв. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттертээ “...Бусдын утасны дугаараас бусдад мессеж бичээд байгаа энэ зүйл хавар намайг хар тамхитай холбох гэсэнтэй адил технологи харагдаад байна” гэж жиргэсэн. Энэ хэрэг явдал яаж дууссан талаарх мэдээлэл бүрхэг байдаг юм. Тэгэхээр Нидерландынх шиг “хяналт” манайд хэрэгтэй л гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ зургадугаар САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ1 цаг 53 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ2 цаг 4 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно5 цаг 28 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube