Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-08 нд нийтлэгдсэн байна.

Баримт түшдэг З.Санждорж лам дахин худал мэдээлэл тарааж буйг илчлэх баримт энэ байна

6/ 8/ 2022    11 цаг 10 минут

Их хүрээ хийдийн хамба З.Санждорж “Д.Чойжамц хамбын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ намайг зодсон” хэмээн худал мэдээ тарааж Б.Бүрнээгийн нэр төр, алдар хүндэд халдсан болохыг Монгол Улсын Шүүх тогтоосон. Өөрийгөө Гандантэгчэнлин хийдэд зодуулсан гэж хэвлэлийн бага хурал зарлаж, Б.Бүрнээг эрүүгийн хэрэгтэн болгож, хохирогчийн дүр эсгэж явсан З.Санждорж бусдыг гүтгэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр нотлогдож түүнд гүтгүүлсэн Б.Бүрнээ ламыг шүүхээс цагаатгаад буй. Лам нарын маргааныг цагдаа, прокурорын байгууллага шалгаж хоёр шатны шүүхээр хэлэлцэх явцад З.Санждорж мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн ч гэдэг. Улмаар Монгол Улсын шүүхээс З.Санждоржийг бусдыг ор үндэслэлгүйгээр гүтгэсэн  гэмт үйлдэлдээ уучлалт гуйн, гүтгэсэн хэлбэрээрээ залруулга хийхийг даалгаж шийдвэрлэсэн юм.

З.Санждорж ч хэргээ хүлээн зөвшөөрч 2022.05.19-ний өдөр Sonin.mn сайтад Б.Бүрнээ ламын нэр төр, алдар хүндэд халдсан ёс зүйгүй үйлдэлдээ уучлалт гуйж залруулга мэдээ нийтлүүлсэн байдаг. Гэвч З.Санждоржийн залруулга, дүр эсгэсэн уучлалт байв. Тэрбээр өнгөрөгч 7 хоногт хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд хандан мэдээлэл хийх үеэрээ Б.Бүрнээ лам болон Гандантэгчэнлин хийдийн нэр хүндэд ээлжит удаагаа халдсан юм. Энэ үйлдлээрээ З.Санждорж Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг басамжилж, шүүхийн шийдвэрийг үл тоогч нэгэн гэдгээ батлав.

Тухайн хэвлэлийн бага хурлын үеэр Их хүрээ хийдийн хамба З.Санждорж “Гандантэгчэнлин хийдийн газрын наймааг Д.Чойжамц хамбын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ хийдэг. Газрын луйвар хийдэг маш том гэмт бүлэглэлийн талаар би дандаа баримттай ярина. Ганданг би шүүх дээр 20 гаруй удаа ялсан” гэж мэдээлсэн юм.

Тэгвэл баримт түшдэг З.Санждорж ламын худлаа ярьсан болохыг илчлэх баримтуудыг одоо хүргэе.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээгийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлдээ няцаалт хийхийг хариуцагч З.Санждоржид өнгөрсөн 04-р сард даалгажээ. Үүгээр зогсохгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийг хүртэл хүргүүлсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа явагдсан.

Уг асуудлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяраас тодруулахад “ З.Санждорж sonin.mn сайт дээр уучлалт гуйсан мэдээ гаргуулаад энэ ажиллагаа дууссан. Энэ талаар Б.Бүрнээ ламд мэдэгдсэн” гэв. Өөрөөр хэлбэл З.Санждорж бусдын нэр төрд халдсан хэргээ хүлээж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Харин дараа нь хэвлэлийн бага хурал зарлаад “Ганданг шүүх дээр үргэлж ялж ирсэн” хэмээн өөрийгөө өмгөөлж жишимгүй худлаа ярьсан байгаа юм.

Үүнээс гадна надад үйлдсэн гэмт хэрэг үгүй гэж З.Санждорж дахиад л худал хэлсэн. Их хүрээ хийдийн хамба З.Санждорж өмнө нь өөрийн багш н.Доржжанцангийн гэрээс их хэмжээний мөнгө, үнэт эд зүйлс хулгайлж байгаад баригдаж Сүхбаатар районы ардын шүүхээр хэргээ таслуулж байсан хүн. Сүхбаатар районы ардын шүүхийн шийдвэр одоо ч архивын газарт хадгалагдаж буй. Ийм баримт байсаар байтал би гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүн гээд З.Санждорж хамба мэлзэж сууна. Хэвтэрт орсон багшийнхаа гэрээс хулгай хийж хэрэгтэн болж явснаа З.Санждорж мартаагүй байлтай.

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.40.46Иргэн   • 2022, 6 сарын 8. 23 цаг 15 минут

Хоёр хар хэрээ

197.55.02.168Зочин   • 2022, 6 сарын 8. 15 цаг 35 минут

Хэзээ бурхан номын хүмүүс ингэж явлаа даа Эд буддист бишээ хаха

108.157.11.209Зочин   • 2022, 6 сарын 8. 12 цаг 41 минут

xaxa

66.181.161.112Зочин   • 2022, 6 сарын 8. 11 цаг 23 минут

Mongoliin lam nar bugd shimegch shdee ene ch gandan ch ylgaagui ingeed heruul hiigeed suuj bdag gegeenten ch gej yu bhaw lalar

66.181.161.61Зочин   • 2022, 6 сарын 8. 11 цаг 16 минут

Энэ сайхан гараа

204.35.41.108Зочин   • 2022, 6 сарын 8. 11 цаг 14 минут

Ene lam chin uuriiguu helmegdsen gd bsan hergee huleechihsen ym bna shde butehguieee

192.10.79.201Зочин   • 2022, 6 сарын 8. 11 цаг 13 минут

Энэ лам нар чинь яасан ч худалч зарагч хүмүүс байдаг юм дээ

202.126.89.56Zochin   • 2022, 6 сарын 8. 11 цаг 20 минут

naad ygee sanjdorjdoo l xel



ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ5 цаг 26 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 цаг 41 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 58 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна6 цаг 3 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна6 цаг 8 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна6 цаг 13 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр6 цаг 14 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube