Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-08 нд нийтлэгдсэн байна.

Сүүл дагаж шарваганадаг сүүлгүй ноход тамирчдыг тамирдуулсаар л байх уу ...

6/ 8/ 2022    16 цаг 35 минут

Эбиг дагаж яваад, сүүлдээ Женког дагаж гүйсэн нөхөр асар их мөнгө эргэлддэг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар дахин томилогдох гээд Оюун-Эрдэнийг хормойдоод сууж байхыг хардаг л юм байна. Өмнө нь энэ албанд ажиллаж байхдаа өчнөөн мөнгө идсэн уусан хэрэгт орооцолдож, АТГ-аар шалгуулж байсан Д.Жаргалсайхан энэ албанд нэр дэвшиж байгаа аж.

Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоонд 2016 онд хууль дүрэм зөрчин 150 сая төгрөг шилжүүлж байсан нь Д.Жаргалсайханыг АТГ-ын хаалга татахад хүргэж байв. Тэмээн поло нь ч хаачсан юм, тэгээд хөгжих нь ч яасан юм? Мань мэт нь Гүйлтийн зам дээр гэртээ гүйгчдийн холбоо байгуулаад 100 саяыг авч болно гэсэн үг үү? Үүнээс гадна энэ хүнд олон асуудал бий. Ядаж л хэдэн тамирчныхаа чемодан саванд хуруу дүрдэг гэх мэдээлэл гарч байлаа. Үндэсний шигшээ багийн тамирчдын цүнх чемоданд 33 сая төгрөг төсөвлөн гаргасан хэрнээ хямдхан хог нийлүүлснээс болж Монголын багийнхны ачаа Рио де Жанейрод хүрч чадалгүй задран, хувцас хэрэгсэл нь Франкфуртэд саатан онигоонд орсон гэлцдэг. Энэ явдлаас болж Бразилд хийх байсан бэлтгэл хойшилж, тамирчдын амжилтанд сөргөөр нөлөөлсөн төдийгүй Монголын Паралимпийн хороо тамирчиддаа шинэ цүнх худалдан авч өгөөд цааш замаа хөөж байжээ.

Тамирчин хүүхдүүдийн хувцсанд ч бас гар дүрсэн удаатай. Азийн хүүхдийн олон улсын наадамд оролцох 165 хүүхдийн тухайн үедээ 123 мянгын үнэтэй байсан хувцсыг нэг бүрийг нь 186 мянган төгрөг буюу нийт 30 саяар нийлүүлсэн боловч өнөөх бэлтгэлийн хувцас нь ганц хоногийн дараа гарын ая даалгүй урагдаж унаад, Азийн баг тамирчдын өмнө Монголын спортын залуу үеийнхнийг шившиг болгож байв. Энэ бол зүгээр л эхний жижиг жишээ. Тамирчин хүн бэлтгэлдээ анхаарч, орон орны өрсөлдөгчдийнхөө тактикыг тооцоолох ёстой болохоос та нарын шахсан хямдхан хогноос болж хямарч явах учиргүй юм шүү. Тамирчдын даатгалыг зөвхөн Бодь даатгалд хийлгэдэг гээд ухвал хэцүүднэ. Спортод хайртай, элэгтэй бизнесийнхний өгдөг хандив гэж бас бий. Дээр нь олимп, тив дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд тамирчдаасаа олон түшмэд дарга нар улсын зардлаар уралдаад онгоцонд суудаг чинь энэ Жаргалсайхан мэтийн улс төрийнхний улыг долоож явдаг, ууж идэх нь уургын морь, ууталж суух нь ургаа хад болсон нөхдийн хийдэг эрээ цээргүй бялдуучлалын ажиллагаа шүү дээ.

Сайд хаашаа сүүл тийшээ шарваганаж, гишүүдийг дагаж гэрийн нохой шиг гилбэлзэхийг хэлээд байгаа юм. Монголын тамирчид тив, дэлхийд мөнгөтэй мөнгөгүй, мөч дутаж явах нь багадаад, энэ мэтийн идэш нь төрөөс уяатай, ходоод нь хорноос зүүлттэй нөхдөд үе үеэрээ цөлмүүлээд байхаар хэзээ яаж өөдлөх юм бэ? Ингэхэд залуу үе хаачив аа, яагаад 60 нас хүрч байгаа өвгөн Монголын спортынхны хэтэвч санхүүг зайдалчихаад, засах нэрээр завших ёстой гэж? Тэгснээ бүр оюутны спортын хороо энэ тэрээр нутаглаад, залуусыг нугалж дараад яваад байна, болж байгаа юм уу? Цаана чинь дэлхийн спорт тасарчихаад байна, спортын мэргэжлийн менежерүүд, хэл устай, хэлц номтой, эрдэмд нь суралцаж, эх мөрнөөс нь ундаалсан 30,40 насны залуус хаачсан болоод ингээд ухрах араандаа залгачихаад, уусан идсэн нь шалгагдаж байгаа хүнийг эргүүлээд томилоод байдаг юм бэ?

Монголын тамирчдын үүрдэг ачаа үүнээс дордоно гэж юу байхав, ийм байхад ихийг хүлээж, ирлэсэн тонгорог шиг ид үедээ яваа тамирчдаа зовоох хэрэггүй шүү! Залуусын цаг үе ирчихээд байхад гай болохоор зай болох учиртайгаа өвөө нар ойлгодог баймаар байна даа. Монголын ард түмэн мохошгүй, цуцашгүй хэдэн тамирчиндаа татвараа бол өгнө, зориулна, нэмээд хандив босгосон ч чадна, гэхдээ спортын холбоод, олимпийн хороо зайдалсан ёроолгүй гүзээтэй, ёзооргүй шуналтай, их спортыг ихээ том бялуу гэж хардаг хүмүүст бол юу ч өгмөөргүй байна аааа....жаргаж суух 60 нас чинь жарваганаж явдаг үе биш л дээ, үе үеэрээ үүд хоймроо тэнцүүлчихмээр байхад зай болж зам чөлөөлнө үү...

 

                                                      Эх сурвалж: Эмүжин https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5144314062323607&id=553678738053852

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.17Зочин   • 2022, 6 сарын 8. 19 цаг 16 минут

MAN-d iim dainii alba zalguulah hun uul ni bgaa daa,odooch bgaad ch tabihguidee,shine MANAN shild garsan tsag ym daa.



ШИНЭ МЭДЭЭ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа1 цаг 8 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна1 цаг 33 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II2 цаг 31 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...2 цаг 36 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо2 цаг 39 минутын өмнөӨнөөдөр морь өдөр3 цаг 13 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв3 цаг 15 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 цаг 18 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 цаг 36 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно4 цаг 37 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 цаг 40 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна4 цаг 41 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 цаг 42 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 цаг 43 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 цаг 44 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 цаг 45 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00
 Facebook Twitter Youtube