Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-13 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Шинэ засгийн бодлого

6/ 13/ 2022    6 цаг 40 минут
Манж Чин улсын төрөөс зарлан хэрэгжүүлэх гэсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлого 

    XIX зууны хоёрдугаар хагас ХХ зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтсон тул өөрийн улсын хэмжээнд 1901 онд “Шинэ засгийн бодлого” хэмээн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг зарласан. Шинэ засгийн бодлого нь 4 том хэсгээс бүрэлдэж байсан. Үүнд:

Эдийн засгийг сэргээхийн тулд газар орны бүхий л нөөц бололцоог дайчлах

Хятад дахь капиталист харилцааны хөгжилт ба үндэсний аж үйлдвэр хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг хангах

Гадаадын худалдаачдыг шахан зайлуулж хятад худалдаачдыг өргөтгөх

Бослого тэмцэл, үер усны  гамшгаас шалтгаалан газаргүй болсон тариачдад газар олгох

    Шинэ засгийн бодлогын хүрээнд Өвөр монголын зургаан чуулган ба Цахарыг баруун хоёр мужид хувааж, дотор газраас нүүж ирсэн иргэдээр атар хагалбарлуулах болж, хятадын засаг захиргааны нэгжүүдийг байгуулсан. 1905 онд Их хүрээнд Цагдан цээрлүүлэх газрыг байгуулж “Сюань хуа-гийн сэргийлэх хороо” гэдэг 40 дарангуй цэргийг суулгасан. “Сюань хуагийн сэргийлэх хороо”-г Цэрэг бэлтгэх газарт нийлүүлэн Их хүрээний Маймаа хотын зүүн хойно цэргийн хуаран байгуулсан. Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагт зэрэг Монголын томоохон хотууд, хошуудад гаалийн салбар нээж худалдан авсан зүйлийн үнийн 5 хувиар бодож гааль хураах болжээ. Их хүрээнд “Сурган тэжээх сургууль” хэмээхийг байгуулж Их шавиас 40 хүүхдэд хятад, манж хэл зааж байжээ.

    1907 оны хавар Гадаад Монголын Төрийг засах явдлын яамнаас Гадаад, Дотоод Монголын олон чуулганы хошуудад эдийн засгийн баялаг, цэрэг, сургуулийн хэргийн тухай 14 байцаалтыг явуулсан. Монголын олонх хошууд элдэв шалтаг заан, уг байцаалтыг өгөөгүй. Чин улсын төрөөс 1911 оны хавар “Үнэнээр дайчлан байцаах дүрэм хэмжээ” гэх 16 зүйл бүхий бичгийг дахин хошуудад илгээсэн ч төдий л үр дүнд хүрээгүй. 1910 оны эхээр Сандо Их хүрээний хамаарсан сайдаар томилогдож, “Шинэ засгийн бодлого”-ыг шууд хэрэгжүүлэхийн төлөө ажилласан ч Монгол ноёдын эсэргүүцэлтэй тулгаран 1911 оны 11 дүгээр сард хөөгдөж нутаг буцсан.

    Шинэ засгийн бодлогыг Монголчуудын хувьд ихээхэн харштайг ухаарсан VIII Богд Жэбзүндамба хутагт тэргүүлэн Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, түшээ гүн Чагдаржав, Өвөр монголын Хайсан гүн нарын олон ноёд манлайлан Манжийн ноёрхлыг түлхэн унагаасан. (Ч.Батдорж)

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.57.92.128Зочин   • 2022, 6 сарын 13. 7 цаг 25 минут

Гоё булан түүхээ мэдэж бн



ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 цаг 24 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 цаг 39 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?4 цаг 52 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 цаг 55 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 цаг 55 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 цаг 56 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 цаг 58 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт5 цаг 3 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна5 цаг 5 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо5 цаг 8 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)5 цаг 11 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно5 цаг 15 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube