Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-14 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: НАМНАНСҮРЭН Төгс-Очирын

6/ 14/ 2022    6 цаг 35 минут
Монгол улсын анхны Ерөнхий сайд. 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг

 

    Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү Түмэнхэний 14 дүгээр үе. 1911 оны Үндэсний хувьсгалд идэвхтэй оролцож, Монгол улсыг дахин сэргэн мандуулахад гавьяа байгуулсан учир Богд хааны зарлигаар “Үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, итгэмжит эетэй, эрх дайчин цол олгосон. 1912 оны дундуур Богд хааны зарлигаар Бүгд ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулж, тэргүүн сайдаар томилогдсон. 1912 оны 11 дүгээр сарын 2-нд байгуулсан Монгол-Оросын гэрээ байгуулахад оролцсон. 1913 оны 10 дугаар сарын 18-нд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүлэн Засагт ван Удай, Гадаад яамны дэд сайд Цэрэндорж, Цэргийн яамны дэд сайд Чимиддорж, орчуулагч Цэвээн зэрэг 28 хүний бүрэлдэхүүнтэй Хаант Орос улсад айлчилсан. Энэ айлчлалаар Сайн ноён хан Намнансүрэн Эзэн хаан хоёрдугаар Николай хаан, Гадаад яамны сайд С.Д.Сазонов, Ерөнхий сайд В.Н.Коковцев, Цэргийн яамны сайд В.А.Сухомлинов, Тэнгисийн цэргийн яамны сайд адмирал Григорович нарын олон хүмүүстэй уулзсан. Санкт-Петербург хот дахь гадаадын улсуудын элчин сайдуудтай уулзахаар хичээл зүтгэл гаргасан хэдий ч амжилт олоогүй байна. Зорьсон хэрэг бүтээгүй ч Хаант Орос улсын аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны олон газруудтай танилцаж, Эрхүүд суралцаж байсан монгол сурагчидтай уулзсан.

    Олон улсын парламентын жишгийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурлыг 1914 онд санаачлан байгуулсан. Ж.Цэвээнд даалгаж, үндсэн хуулийн төсөл “Улсын эрх” хэмээх зохиолыг боловсруулуулжээ. Сайн ноён Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар Иргэний сургууль байгуулах, Монгол улсын албан түүх бичих, “Шинэ толь”, “Нийслэл хүрээний сонин бичиг” тогтмол хэвлэл гаргах, телефон утас, бага оврын цахилгаан станц байгуулах, төмөр зам тавих зэрэг ажлыг эхлүүлж байжээ. Тэрбээр 1915 оны 9 дүгээр сараас Цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажилласан. 1919 оны хаврын эхэн сард 41 насандаа учир битүүлгээр нас баржээ. (Ч.Батдорж)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ5 цаг 23 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо6 цаг 30 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube