Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-16 нд нийтлэгдсэн байна.

Сүүн замын атлас буюу одон орон судлалд гарсан ХУВЬСГАЛ

6/ 16/ 2022    10 цаг 47 минут

 

Сансрын “Гея” /Gaia/ дуран авайнаас Дэлхий рүү илгээсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдэд үндэслэн одон орончид оддын масс, дулааны хэм төдийгүй тэдгээрийн нас, химийн бүтэц ба бусад гол үзүүлэлтийг тооцоолон гаргажээ.

Үүний зэрэгцээ, оддын гадаргуу дээр цөөнгүй удаа “од хөдлөлт” явагддаг болохыг эрдэмтэд илрүүлсэн төдийгүй уг үзэгдлийн шинж байдал, Сүүн замд орших 800 мянга гаруй давхар оддын системийн бүрэн каталогийг бүрдүүлж чадсан байна.

Төслийн удирдагчдын нэг болох Парисын Одон орон судлалын төвийн ажилтан Фредерик Арену хэлэхдээ “олон зуун сая оддын дэлгэрэнгүй дүрслэлийг хийх тухайд урьд нь бид мөрөөдөж ч чаддаггүй байсан, энэ удаагийн амжилт бол одон орон судлалд гарсан “чимээгүй хувьсгал”” хэмээн дүгнэв.   

Сүүлийн 400 мянган жилийн хугацаан дахь Сүүн замын оддын хөдөлгөөний траектори

“Гея” аппарат 2014 оны 1 дүгээр сараас хойш галактик дахь оддын тооллогыг хийж байгаа бөгөөд ердөө гуравхан төхөөрөмжөөс бүрдэнэ. Астрометр гэдэг багаж нь оддын сансар дахь байршлын координатыг тодорхойлдог бол фотометр нь оддын цацруулж буй гэрлийн эрчмийг хэмжинэ. Харин Допплерын спектроскоп нь гэрлийн цацрагуудыг хэсэгчлэн задалснаар тухайн одны химийн бүтэц, дулааны хэмийн талаарх мэдээллийг өгдөг.

 

ОДОД ДЭЭРХ  “ГАЗАР ХӨДЛӨЛТ”

Хамгийн санамсаргүй бөгөөд шуугиан тарьсан нээлт бол оддын гадаргуу дээр сейсмик чичирхийлэл явагдаж буйг “Гея” дуран авай бүртгэж авсан явдал юм. Гэтэл уг аппаратаар ийм төрлийн судалгаа хийхээр анхнаасаа төлөвлөөгүй байлаа.

Однууд заримдаа нэг талаараа цүлхийн томорч, нөгөө талаасаа агшдаг боловч ерөнхийдөө бөмбөлгөн хэлбэрээ алддаггүй. Үүний шалтгаан нь радиал хэлбэлзэлтэй холбоотой гэдгийг одон орончид хэдэн жилийн өмнө тодорхойлсон байдаг. 

Харин “Гея” дуран авайгаар ажиглалт хийсэн 8 жилийн хугацаанд эрдэмтэд мянга гаруй тооны, цар хэмжээний хувьд өөр өөр “одод дээрх газар хөдлөлт”-ийг бүртгэж авсан байна. Эдгээр чичиргээ нь асар хүчтэй бөгөөд “газар хөдлөлтийн төв”-өөс одны титмийн дагуу асар том цунами үүссэнээр тухайн одны геометрийн хэлбэр нь өөрчлөгдөж байжээ.

 

“Оддын чичиргээ” гэдэг бол тухайн од хэлбэрээ гэнэт өөрчлөхийг хэлдэг. Энэ бол бидний мэдэх “лугших” хөдөлгөөнөөс илүү нарийн түвэгтэй үзэгдэл юм. Цагаан одой однууд, нейтрон одод гэх мэт хүнд объектуудын “хөдлөлт”-ийг судалснаар асар их даралтын дор матери ямархуу байдлаар оршдог вэ гэдгийг илүү сайн танин мэдэх боломжтой” хэмээн Их Британийн Бата их сургуулийн астрофизикийн тэнхимийн эрхлэгч Кэйрол Манделл ярьж байна.

“Одод дээрх газар хөдлөлт нь тухайн одны гүнд юу болж буйг харах боломжийг олгодог. Ийм үзэгдэл болдог гэдгийг одон орончид хэдэн жилийн өмнө таамаглаж байсан хэдий ч “Гея” төхөөрөмжийн тусламжтайгаар өөрсдийн хийсэн тооцооллыг сая л туршилтаар баталж чадлаа” хэмээн Нидерландын Неймегений их сургуулийн Одон орны физикийн тэнхимийн профессор Марийке Хаверкорн ярилаа. 

 

ОДДЫН ДНХ

Тухайн од ямар бодисуудаас бүтсэн бэ гэдгээр нь түүний үүсэл хөгжлийг тодорхойлох боломжтой. Учир нь, Их тэсрэлтийн дүнд эгэл бөөмсөөс гели, устөрөгч гэсэн хоёр хамгийн хөнгөн хий бий болсон ба тэдгээрээс анхны одод үүсжээ. Асар өндөр хэм, асар их даралтын үйлчлэлээр оддын хөрсөн дор илүү хүнд элементүүд /металлууд гэх мэт/ бий болно. Однууд мөхөх үедээ бодисуудаа огторгуйд цацах ба эдгээр бодисоос шинэ одод үүсэж, хөрсөнд нь илүү хүнд элементүүд бий болох байдлаар цааш үргэлжилнэ.  

 

Ийм өөрчлөлтүүдийн гинжин хэлхээний чиглэл, дарааллыг эрдэмтэд сайтар мэддэг байсан бөгөөд огторгуйн биетүүдийн химийн бүтэц нь тэдгээрийн гарал үүслийн талаарх чухал мэдээллийг хадгалж байдаг тул нэг ёсондоо тэдгээрийн ДНХ гэсэн үг. 

Ямар химийн элементүүдээс тогтдог вэ гэдэгт дүн шинжилгээ хийснээр тухайн од хэзээ дэлбэрсэн, одоогийнхоо байрлалд хэзээ буй болсон зэргийг тогтоох боломжтой. Сүүний замын өнцөг булан бүрт орших олон оддын талаарх өгөгдлүүдийг харьцуулснаар манай галактикийн үүх түүх, хувьсал хөгжлийн талаар илүү тодорхой төсөөллийг авах боломжтой. 

“Од гэдэг бол мөнхийн хувиршгүй зүйл, манай галактик бол оддын хотхон бөгөөд уг хотхоны тодорхой зураглалыг эрдэмтэд хэдийнэ гаргаж авсан гэж хүмүүс боддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь ташаа ойлголт бөгөөд Сассекийн их сургуулийн профессор Даррен Баскилл-ын ярьснаар, Орчлон ертөнц дэх бидний амьдардаг нэгэн өнцөг буланг газрын зураг байдлаар дүрслэх боломжийг чухамдаа “Гея” телескоп анх удаа олгожээ.  

ДАВХАР ОДДЫН СИСТЕМ БА СОЛИРУУД 

“Сүүн замын атлас”-ын хамгийн чухал хэсэг бол сансрын хоёр шинэ жагсаалт юм. Эхнийх нь, урьд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй, давхар оддын хамгийн том бөгөөд дэлгэрэнгүй каталог юм. Манай галактикт буй ийм оддын тоо 813 мянга орчим ба тэдгээрийн масс, хувьслын явцын загварчлалыг уг каталогт багтаажээ. 

Дараагийн “сансрын каталог”-т Сүүн замын орон зайд тэнүүчилж буй 156 мянган солир ба сансрын бусад биетийг ангилан оруулсан байна. Ингэснээр “Гея” дуран авай харьцангуй богино хугацааны дотор одон орны оргилуудыг байгуулахаас өмнөх 200 жилийн дотор хийсэн нээлтүүдээс илүү ихийг бүтээж чадлаа.  

ДУРАН АВАЙН ТУХАЙ ТОВЧХОН 

Хаббл, Жэймс Уэбб гэх мэт дуран авайнууд шиг “алдартай” биш боловч Гея аппаратны ачаар Сүүн зам галактикийг судлах, галактикуудын хувьсал өөрчлөлтийг танин мэдэхэд жинхэнэ ёсоор хувьсгал гарлаа.

Уг дуран авай Дэлхий-Нарны системийн Лагранжийн L₂ цэгт, Дэлхийгээс 1,5 сая км-ийн хол зайд байрлаж, манай гарагтай ижил давтамжаар Нарыг тойрон эргэнэ.    

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ7 цаг 17 минутын өмнө“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна7 цаг 20 минутын өмнөТ.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна7 цаг 46 минутын өмнө“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!7 цаг 47 минутын өмнөАшигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална8 цаг 6 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна8 цаг 10 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна8 цаг 13 минутын өмнөГанданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57Чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцлов4 сар 9. 16:58
 Facebook Twitter Youtube