ОХУ-ын Санкт-Петербургт жил бүр болдог олон улсын Эдийн засгийн форум энэ сарын 15-нд эхэллээ. Монгол Улсаас Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байгаа юм.
“Шинэ ертөнц, шинэ боломж” уриан дор болж байгаа форумаар дэлхийн болон ОХУ-ын эдийн засаг, дижиталчлал ба мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр дэлхийн улс төр эдийн засгийн байдлын талаар үг хэлэх юм.
Манай төлөөлөгчдийн хувьд энэ үеэр ОХУ-ын “Роснефть” компанитай газрын тосны бүтээгдэхүүний үнийн асуудлаар хэлцэл хийхээр төлөвлөсөн байна. Учир нь "Роснефть" компанитай энэ оны зургадугаар сар хүртэл шатахууны хэд хэдэн нэр төрөл дээр үнийн хөнгөлөлт эдлэхээр байгуулсан гэрээ нь дуусгавар болж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.