Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-18 нд нийтлэгдсэн байна.

Саудын шейхүүд хөгшрөлтийг удаашруулахад хөрөнгө оруулна

6/ 18/ 2022    13 цаг 53 минут

Саудын Аравийн хааны гэр бүлийнхэн хөгшрөлтийн биологийн үйл явцыг судлах судалгааны ажилд 1 тэрбум доллар хандивлахаар шийдвэрлэжээ. Үүний тулд Hevolution Foundation гэдэг ашгийн бус санг байгуулсан бөгөөд одоо эрдэмтдийн өмнө хүмүүсийн насыг уртасгах аргыг олох гэсэн тов тодорхой зорилт тулгарч байна.

Өмнө нь, хөгшрөлтийг удаашруулах аргыг олохоор Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Amazon группын тэргүүн Жефф Безос болон дэлхийн бусад баячууд оролдсоор ирсэн бол одоо Арабын хамгийн баян орны шейхүүд уг асуудлыг шийдэхээр зоригложээ.   

Шинээр байгуулагдсан сангийн талаарх мэдээлэл одоохондоо хомс байна. Сангийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл “хүн бүр эрүүл, урт удаан амьдрах эрхтэй, гэтэл хөгшрөлтийн асуудал, өвчинд өртөмхий ахимаг насны хүмүүсийн асуудлыг шийдэх тал дээр орчин үеийн анагаах ухаан илт хоцорч байна. Хүн төрөлхтний хувьд хамгийн том сорилт болж буй уг асуудлыг шинжлэх ухаан, бизнес хоёр хамтраад шийдэх боломж бий” гэжээ.

Тус сангийн үйл ажиллагааг дэлхийн хамгийн том судалгааны төвүүдийн нэг болох Mayo Cliniс-ийн дааврын эмгэг судлаач /эндокринологич/ Мехмуд Хан удирдаж байна. 

 

Эрүүл удаан чанартай амьдрал

Угтаа бол үхэшгүй мөнхөд амьдрах тухай бус харин хүмүүсийн насыг уртасгаж, амьдралынх нь чанарыг дээшлүүлэх асуудал яригдаж байгаа юм. Энэ нь шинжлэх ухааны зөгнөл мэт санагдаж болох хэдий ч хүн төрөлхтөн уг асуудлыг алгуур боловч шийдсээр ирсэн байдаг. Ердөө 100 жилийн өмнө хүмүүс дунджаар 30 насалж /хөгжингүй орнуудад 50 нас/ байсан бол одоо дэлхий даяар дундаж нас 72-д хүрчээ. Өөрөөр хэлбэл, 100 жилийн дотор хүний дундаж наслалт 2 гаруй дахин нэмэгдсэн гэсэн үг.  НҮБ-ын хийсэн судалгаагаар, 2050 он гэхэд хүмүүсийн нас 5 жилээр уртсах төлөвтэй байна.

Хөгшрөлтийн явцыг удаашруулах боломж бий гэдгийг  олон эрдэмтэд хэлдэг. Хэрвээ бие организм гундах үйл явцын хурдыг сааруулж чадваас хүмүүс бид нас баралтын шалтгаан болж буй олон төрлийн өвчинд тэсвэртэй болно. М.Хан-ы ярьснаар, Hevolution сан хөгшрөлтийн шалтгааныг тогтооход чиглэсэн суурь судалгаа, эм ба эмчилгээний аргуудыг турших ажилд санхүүгийн тусламж үзүүлэх ажээ.

Гэхдээ эхний ээлжинд ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ гэдгээ сангийн удирдлага тодорхой зарлаагүй байна. Харин MIT Technology Review сэтгүүлд бичсэнээр, ойрын үед 100 сая долларыг X Prize корпорацид олгож магадгүй ажээ.

Эхний судалгаанууд

Юуны түрүүнд, TAME /Targeting Aging with Metformin/ гэдэг эмчилгээний аргын талаар яригдаж байна. Энэ нь “хөгшрөлтийг метформиноор ялан дийлэх” гэсэн утгатай англи үгсийн товчлол юм.

Метформин гэдэг нь чихрийн шижин өвчнөөр шаналж буй хүмүүст зориулан олон жилийн өмнө гаргаж авсан хуучин эм юм. Харин уг эмийг хэрэглэж буй өвчтөнүүд эрүүл хүмүүсээс илүү урт насалж байгааг Их Британийн эрдэмтэд анзаарсан байна. Үүний дараачаас метформин нь хөгшрөлтийн явцыг саатуулдаг байж магадгүй хэмээн үзэх болов. Гэвч ийм таамаглалыг батлахын тулд өргөн хэмжээний судалгаа явуулах хэрэгтэй, үүнд асар их мөнгө шаардлагатай.

ТАМЕ технологийг туршихаар төлөвлөж буй Нью-Йорк дахь А.Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны сургуулийн судлаач Нир Барзилай-гийн ярьснаар бол, Hevolution сангаас уг төслийн зардлын 1/3-ийг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.  Судалгааны хүрээнд эрдэмтэд АНУ-ын 16 бүс нутагт амьдарч буй 65-аас дээш насны 3,5 мянган хүнийн биеийн байдалд ажиглалт хийнэ. Ингээд 5-6 жилийн дараа, метформин хэрэглэсэн хүмүүс зүрхний өвчин, тэнэгрэл, хорт хавдарт өртөх нь эмийг хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад үнэхээр бага байна уу гэдгийг тодорхойлох ажээ.

Янз бүрийн өвчнөөс үүдэлтэй биологийн хөгшрөлтийг удаашруулах аргуудыг судлах замаар эрүүл удаан амьдрах шийдлийг эрж хайх зорилго бүхий геросайэнс хэмээх анагаах ухааны салбарын эрдэмтэд нэгэн сонирхолтой таамаглалыг дэвшүүлсэн байдаг: “Зарим төрлийн эмнүүд эсүүдийн дотор явагдаж буй хөгшрөлтийн үндсэн үйл явцуудыг өөрчлөх замаар хорт хавдар, Альцгеймерийн өвчин гэх мэт өвчнүүд үүсэж эхлэхийг саатуулж хойшлуулдаг”. Тэгэхээр дээрх судалгааны дүн нь энэ таамаглал үнэн эсэхийг батлах ёстой.

 

Ташрамд дурдахад, геросайэнс гэдэг нэр томьёог АНУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн хөгшрөлтийн биологийн тасгийн эрхлэгч Фелипе Сьерра анх гаргаж иржээ.

 

Одоогоор метформин үнэхээр дээр дурдсан шиг үр дүнтэй юү гэдэг нь тодорхойгүй байгаа. Чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулан удаан хугацаанд явуулсан нэгэн судалгаагаар, уг эм нь зүрхний өвчнөөс хамгаалдаггүй болох нь тогтоогдсон. Хэрвээ метформин нь урт наслуулагч эликсир бэлдмэл биш гэдэг нь тогтоогдвол өөр эмнүүдийг судалж эхэлнэ.

 

Тухайлбал, дархлааг дарангуйлагч рапамицин гэдэг эм нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд туршилтын хулгануудын насыг уртасгаж байсан гэх яриа бий. Уг эмийг тэжээвэр ноход дээр ч туршиж байв. 2019 онд хүмүүс дээр хийсэн туршилт амжилтгүй болсны учир нь, рапамицин эм нь ахимаг настай хүмүүсийн амьсгалын замын халдварыг эсэргүүцэх чадварыг сайжруулж чадахгүй байжээ. Ер нь бол, ямар нэгэн эм хөгшрөлтийг саатуулдаг гэх таамаглалуудыг эрдэмтэд өнөөг хүртэл баталж чадаагүй байгаа юм. 

 

Хөгширдөггүй шейхүүд

Hevolution сангаас 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр Саудын Арави улс хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухааны хамгийн том ивээн тэтгэгч, биотехнологийн компаниудын томоохон хувьцаа эзэмшигч болно. Ингэснээр амьдралыг уртасгагч эмний анхны хэрэглэгчид нь тус улсын иргэд байх нь лавтай. Харьцуулваас, АНУ-ын Хөгшрөлтийг судлах үндэсний төвийн хөгшрөлтийг биологийг судалдаг салбар гэхэд жилд 325 сая долларын төсөвтэй.

 

Арабын шейхүүд дээрх судалгаанд онцгой анхаарал хандуулж буй учир нь залуу үеийнхээ ирээдүйн төлөө ихэд санаа зовж буйтай холбоотой. Hevolution сангийн тайланд дурдсанаар, Персийн булангийн орнуудын иргэд цаг биологийн хувьд илүү хурдан хөгширч байгаа ажээ. Үүний шалтгаан нь элбэг хангалуунаас үүдэлтэй өвчинтэй холбоотой гэнэ. Товчхон хэлбэл, илчлэг өндөртэй хоолыг хэт ихээр идэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн бага хийдэг гэсэн үг.

Хэдийгээр Саудын Аравийн иргэдийн дундаж нас 31 буюу харьцангуй залуу боловч тэдний дунд таргалалт, чихрийн шижин гэх мэт эмгэгүүд илрэх нь түгээмэл болжээ. 2019 онд Saudi Medical Journal сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны дүнд үндэслэн Эрүүл мэндийн яам “дээрх эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг хянахад чиглэсэн хөтөлбөрүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

 

Ингээд Саудын хааны зарлигаар Hevolution компанийг байгуулсан бөгөөд түүний захирлаар Саудын Аравийн угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бин Салман томилогдож, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орос гаралтай Их Британийн бизнес эрхлэгч Евгений Лебедев, Америкийн тэрбумтан Рон Бэркл, АНУ-ын химийн аж үйлдвэрийн Dow Chemical корпорацийн ерөнхий захирал асан Эндрю Ливерис нар багтав. 2021 онд Hevolution компани Эр-Рияд хотод төвтэй сан болон өргөжсөн бөгөөд цаашдаа Хойд Америк, Европ, Азид салбаруудаа байгуулахаар төлөвлөжээ.  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 цаг 10 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube