Мөнгөний бодлогын хороо энэ сарын 20-24-нд товлосон ёсоор хуралдана. Өмнөх хурал нь гуравдугаар сарын 23-24-нд болж, мөнгөний бодлогын хэрэгжилт, банкны салбар, эдийн засгийн өнөөдрийн байдлын талаар хэлэлцэн, бодлогын хүүг 2,5 нэгж хувиар өсгөж 9 хувьд хүргэсэн. Инфляцын өсөлтийг бууруулах, шатахуун, импортын барааны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор мөнгөний бодлогын хүүг огцом буюу 2,5 нэгж хувиар өсгөж байсан бол энэ удаагийн хурлаар ч өсгөх талаар хэлэлцэх нь тодорхой байна.
Мөнгөний бодлогын хорооны гишүүдээс өмнөх хурлаар бодлогын хүүг 10 хувьд хүргэх санал гарч байсан учраас энэ удаад хэдэн нэгж хувиар өсгөх бол гэх хүлээлт байна.
Харамсалтай нь, мөнгөний бодлогын хүү өсөх тусам зах зээлд эргэлдэх мөнгөний эргэлт хумигддаг тул сөрөг талыг тооцоолох шаардлагатай юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.