Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-20 нд нийтлэгдсэн байна.

Биткоины ээлжит нуралт, түүний үндсэн шалтгаанууд

6/ 20/ 2022    10 цаг 26 минут

Өнгөрсөн бямба гарагт дэлхий дээрх хамгийн найдвартай бөгөөд хамгийн эрэлттэй криптовалют хэмээн тооцогддог биткоины ханш сүүлийн жил хагасын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүртлээ унаж, 20 мянган доллароос доошлов. Зөвхөн өнгөрсөн 5 хоногийн дотор гэхэд ханш 25 хувиар унажээ. 

Энэ удаагийн огцом уналт 6 дугаар сарын 6-наас эхэлсэн бөгөөд тухайн өдөр 1 биткоин 31,3 мянган доллартой тэнцэж байсан бол 19-ний өдөр 18707 доллар болж доошиллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ханш 66 мянган долларт хүрч цойлж байсантай харьцуулахад даруй 3,5 дахин буурсан байна. 

Өмнө нь биткоины ханш огцом өсөж байснаа навс унаж байсан "гашуун түүх" бий. Эргэн сануулахад, 2017 оны хоёрдугаар хагаст дэлхий даяараа криптовалютын халууралд автаж, 7-12 дугаар сарын хооронд гэхэд ханш бараг 10 дахин өсөж, 20 мянган ам.долларт хүрч байсан билээ. Гэвч удалгүй 2018 онд ханш шууд 80 хувиар унаж, 3-4 мянган ам.долларын хооронд эргэлдэх болсон. Тухайн үед дэлхий даяар биткоины арилжааг хатуу хянаж эхэлсэн, цахим валютын биржүүд хакеруудын халдлагад байнга өртөх болсноос гадна томоохон хөрөнгө оруулагчид криптовалютад оруулсан мөнгөө гэнэт татаж, бодитой, баталгаатай валютад оруулах болсон зэрэг нь огцом уналтын шалтгаан байлаа.   

Нуралтыг өдөөсөн шийдвэрүүд  

Харин энэ удаад криптовалютын зах зээлд огцом уналт болсон шалтгааныг мэргэжилтнүүд юуны түрүүнд Celsius гэдэг компанийн гаргасан шийдвэртэй холбон үзэж байна. Криптовалютаар зээл олгох тал дээр тэргүүлдэг тус компани хувь нийлүүлэгчдийнхээ активуудыг царцааж, данснуудын хооронд криптовалютын гүйлгээ хийхийг хориглосон эл шийдвэрээ “зах зээл дээр үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас” гэж тайлбарлажээ. 

Түүнээс гадна, криптовалютын арилжаа эрхэлдэг Coinbase Global Inc, Gemini,  Blockfi зэрэг хэд хэдэн компани олон мянган ажилтнаа ажлаас халсан нь ханш огцом унахад нэрмээс болов. Ийм шийдвэр гаргах болсны учир нь хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активуудаасаа салж эхэлсэн, эдгээр компаниар үйлчлүүлэгчдийн тоо эрс цөөрсөнтэй холбоотой ажээ. 

Үүнтэй зэрэгцээд дэлхий дээрх криптовалютын хамгийн том бирж болох Binance биткоины бүх шилжүүлгийг хэдэн цагийн турш зогсоосон байна. Нэг гүйлгээ гацсаны улмаас ийм шийдвэр гаргасан гэж тус бирж тайлбарлаж байгаа боловч үүнд үнэмших хүн тун цөөн. 

Сүүлийн хэдхэн хоногт энэ мэт үйл явдлууд маш хурдтай өрнөсөн тул бирж дээр паник үүсэж, улмаар ханш огцом унахад хүргэлээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдын тухайн үеийн сэтгэл хөдлөлийн байдлаас үлэмж шалтгаалдаг криптовалютын зах зээлд өнгөрсөн амралтын өдрүүдэд нуралт болсон байна.   

Яагаад чухам өдийд уналт болов?

Үүний шалтгааныг зөвхөн тухайн криптовалюттай бус харин дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбон тайлбарлах нь зүйтэй гэдгийг шинжээчид хэлж байна. Олон сар үргэлжилсэн цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг уналтын байдалд орж, залгуулаад Украинд дайн дэгдсэн нь үүнд нэрмээс болов. Зээлийн хүү, инфляц өсөж, амьжиргааны түвшин буурсаар байна.  

Үүнээс үүдэн томоохон хөрөнгө оруулагчид өөрсдийн активыг чөлөөтэй удирдаж чадахгүй болсон, харин жижиг хөрөнгө оруулагчдын хувьд криптовалютад оруулах хөрөнгө тун хомс болсон, байлаа ч гэсэн юугаар ч баталгаажаагүй, санхүүгийн зохицуулах байгууллагуудын хяналтаас гадуур биткоин зэрэг эрсдэлтэй активыг худалдан авах сонирхол нь буурчээ. 

Биткоинтой харьцуулахад төдийлөн эрэлттэй бус TerraUSD ба Terra Luna гэдэг хоёр криптовалютын ханш 5 дугаар сард унасны улмаас хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, активуудаасаа идэвхтэй салж эхэлсэн байна. “Даалуу ханаран нурах” нөлөөний үйлчлэлээр криптовалют хэчнээн хурдан борлогдох тусам төдий хэмжээгээр үнэ нь унаж эхэллээ. Энэ үзэгдэл ямар ч материаллаг үнэт зүйлсээр баталгаажаагүй биткоиныг ч тойрсонгүй.  

Яг өдийд уналт болсны өөр нэгэн шалтгаан бол АНУ-д сүүлийн 40 жилд үзэгдээгүйгээр инфляц өсөж байгаатай холбон тайлбарлаж байна. Улмаар инфляцийг тогтоон барихын тулд улс орнуудын Төв банкууд, юуны түрүүнд АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын Төв банк зэрэг зохицуулагч байгууллагууд мөнгө-зээлийн бодлогоо чангатгаж байгаа нь криптовалютын ханш унахад нөлөөлжээ. Тодруулбал, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх нь гарцаагүй бөгөөд үүнээс шалтгаалан зээлийн олдоц багасаж, үйлдвэрлэл ба хэрэглээ буурснаар эдийн засгийн өсөлт саарна. Ийм үед хөрөнгө оруулагчид биткоин гэх мэт эрсдэлтэй активуудаасаа татгалзаж, илүү найдвартай хэрэгсэл болох засгийн газрын бондыг худалдан авах сонирхолтой болно.   

 

Уналтын өөр нэг шалтгаан бол UST стеиблкоины уналт юм. Уг криптовалютыг гаргасан маркетингийн Тerra төслийг санаачлагчид “Хөрөнгө оруулагчдыг хамгаалах тухай” хуулийг зөрчсөн эсэхийг АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссоос шалгаж байна. Стеиблкоин гэдэг нь доллар гэх мэт бодит валюттай ханшийг нь уялдуулсан криптовалют юм.   

Эдгээрээс гадна цэвэр техникийн шинжтэй зарим шалтгаан ч бий. Юуны өмнө, дэлхий даяар дэгдсэн эрчим хүчний хямрал нь криптовалют олборлох зардлыг өсгөж байна. Нөгөөтэйгүүр, майнинг хийхэд шаардлагатай компьютерийн техникүүд ба эд ангиудын үнэ нэмэгджээ. Үүнтэй зэрэгцээд санхүүгийн зохицуулах байгууллагуудын зүгээс криптобиржүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах бодлого баримталж эхэлсэн нь “ковидын үеийн эрх дураараа байдал”-д дассан хөрөнгө оруулагчдыг сандралд оруулав.  

Найдвар бий юү?

Онолын хувьд ханш эргээд өсөх магадлал мэдээж байгаа. Биткоиноо заралгүй хадгалж буй хүмүүсийн найдаж байгаагаар, өмнөхийн нэгэн адилаар бусад хөрөнгө оруулагчид криптовалютыг нь бөөнөөр худалдан авч эхлэх ёстой.

Зоригтнуудыг аз ивээнэ

"Уналт ёроолын цэгтээ хүрлээ, одоо л биткоин худалдаж аваад дарах хэрэгтэй, тэгээд нөхцөл байдал сайжирч, биткоин дахиад л эрчээ авах тэр цагийг хүлээгээд сууж байсан нь ашигтай" хэмээн криптовалютыг шүтэгсэд танд ухуулж байж магадгүй. Криптовалютад итгэх итгэлээ алдаагүй хүмүүс огцом баяжсан тухай нийтлэлүүд нийгмийн сүлжээгээр дүүрэн бий. Илон Маскийн Tesla компани гэхэд өнгөрсөн онд биткоинд 1,5 тэрбум доллар оруулсан гэх мэтчилэн.

Харин санхүүгийн зөвлөхүүдийн ихэнх нь маш болгоомжтой байхыг сануулж байгаа бөгөөд хамгийн зоригтой хөрөнгө оруулагчид л ийм эрсдэлтэй алхмыг хийж чадна гэдгийг хэлж байна.

 Ташрамд дурдахад, 2021 оны 11 дүгээр сард Холливүүдийн од Мэтт Дэймон “Зоригтнуудыг аз ивээнэ” гэсэн үгтэй лоозон барьж, криптовалютын арилжааг дэмжиж байсан бөгөөд уг сурталчилгааг 28 сая хүн үзсэн байдаг. Мэдээж, тэднээс цөөнгүй хүн биткоин худалдан авсан байж таараа. Харин өнөөдөр криптовалютын ханш 3 дахин уначихаад байгаа үед зоригтнууд маань дээрх зөвлөгөөний талаар юу бодож байгаа нь сонирхолтой. Хөрөнгө оруулагчдын хувьд тааруухан мэдээ гэвэл, ойрын үед нөхцөл байдал сайжрах төлөв алга.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ2 цаг 32 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа5 цаг 38 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна6 цаг 2 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II7 цагийн өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 6 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо7 цаг 9 минутын өмнөӨнөөдөр морь өдөр7 цаг 42 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв7 цаг 44 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр8 цаг 47 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ9 цаг 5 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно9 цаг 7 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…9 цаг 9 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна9 цаг 10 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар9 цаг 11 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү9 цаг 12 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ9 цаг 13 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"9 цаг 15 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube