Монгол Улс дэлхийн хамгийн стресстэй орнуудын эхний 4-т шалгарсан байна. Дэлхийн хамгийн утаатай нийслэлээр Улаанбаатар хот 2 жил дараалан шалгарч байгааг хүн бүхэн мэдэх билээ.
Мөн улсын нийт газар нутгийн 0.3%-д иргэдийн талаас илүү нь нягтаршин амьдардаг аж. Дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс тэргүүлдэг. Дэлхийд гадаад өрийнхөө хэмжээгээр 38 тэрбум $ буюу ДНБ-д харьцуулсан өрөөрөө Африкийн Зимбабве улсын дараа эхний 2-т шалгарчээ. Уул уурхайн мунхаг бодлогын үр дүнд хэдэн зуун гол горхи нуур ширгэж цөлжсөн. Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа.
Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй, 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэдэг аж.Сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулааран, жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувь багассан байна. Цаашид бид хэрхэн амьдрах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй хүртэх бүх эрх хязгаарлагдмал байна. Байгалийн баялгийг зөвхөн төрд суусан улс төрчид тэдний гар хөл бологсод хүртэж байна.
Сэтгэгдэл (4)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Хулгайч нарыг зайлуулах цаг болсон
32 жил хууль хийсэн УИХ гэгч байгууллага үe үeийн 76 малуудыг сонгосон бидний ч буруу одоо тэр малууд дийлдэхээ байгаад эх орон газар нутаг хүн ардаа тоохгүй байна. Ард түмэн нэгдэн тэмцэн босож энэ хулгайч луйварчдыг газрын хөрснөөс арчиж улс эх орноо аврах зам л үлдсэн ард түмэн !
Оюунэрдэнийгхарвал турж үхэх байлгүй
Тэрийг чинь харин одооны гарч ирсэн Оюук Нямбаатар нар засах гээд үзэж бндаа, хэзээ хэн өмнө нь Оюутолгойн гэрээг болохгүй байнаа гэж засах гэж оролдлоо, одооны ЗГ л засч чадлаа,