Ж.Ганбаяр: Хамгийн сайн стратегийн байрлалтай, дэмжиж болох цэг нь Цагаандэл Уулын боомт

6/ 20/ 2022    11 цаг 41 минут

Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга Ж.Ганбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны бодлого болсон “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд 14 боомтыг сонгож хөгжүүлэх тухай туссан. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй тулж байна. Жишээ нь, Өмнөговь аймгийнхан Гашуунсухайт, Шивээхүрэн байхад гуравдагч боомт хэрэггүй гэх байдлаар замын ажлыг гацаагаад байгаа. Тэгэхээр боомт эдийн засгийн хөгжилд яагаад чухал вэ гэдэгт та эхлээд мэдээлэл өгөөч?

-Одоогоор манай улс хилийн 40 гаруй боомттой байна. Үүний 2-3 нь бүрэн ажиллаж, нийт эдийн засгаа нуруун дээрээ үүрч явна. Тодруулбал, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор импортын гол ачаа, бараагаа оруулж, Гашуунсухайт, Шивээхүрнээр уул уурхайн бүтээгдэхүүн, өмнийн говьд байгаа нүүрсээ гаргадаг. Хүчин чадлын хувьд Шивээхүрэн жилдээ 13-14 сая тонн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Ковидын өмнөх 2-3 жилд Шивээхүрэн боомтын гаргасан ачааны хэмжээ 12.6 сая тонн буюу оргил хэмжээндээ хүрсэн. Мөн Гашуунсухайт боомт суурилагдсан хүчин чадлаараа стандарт шаардлагаа хангаад явбал жилдээ 20-22 сая тонн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Бидний мэдэхээр хэдэн жилийн өмнө Шивээхүрэн боомтоос урагшаа 150 километр урт нүүрс тээврийн автомашины дараалал үүсч байна. Энэ нь боомт хүчин чадалдаа тулчихсан учраас дараалал үүсэж, бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байдалд хүрсэнтэй холбоотой. Ингээд дээрх хэмжээний бүтээгдэхүүн гаргаж, валют олох боломжоо бид алдаж байсан гэсэн үг. Юуны түрүүнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, валютын орлогоо ахиулж, эдийн засгаа томруулах нэн шаардлага бий. Тиймээс энэ хязгаарлагч хүчин зүйлийг арилгахын тулд боомтын сэргэлт, шинэчлэл нь Засгийн газрын урдаа барьж буй бодлогын нэг болж байна.

-Бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг хэд дахин томруулна гэж төлөвлөж байна вэ?

-Тус зорилгын хүрээнд боомтуудын хүчин чадлыг гурав дахин томруулъя гэдэг зорилго тавьсан. Мэдээж экспортын орлого өссөнөөр ажлын байр бий болно, хүмүүсийн цалин орлого нэмэгдэж, өрхийн амьжиргаа дээшилнэ. Ингэснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг урт хугацаандаа хангах суурь тавигдах юм.

Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хүнд нөхцөлд байна. Энэ нь эдийн засгийн бүтэцтэй холбогдож тайлбарлагдахаар байгаа. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ямар байгаагаас шалтгаалж эдийн засаг, иргэдийн маань орлого хэлбэлздэг. Алт зэсийн үнэ жаахан өсөх юм бол орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, бүх салбарын хөдөлмөрийн бүтээмж доогуур байна. Хамгийн өндөр бүтээмжтэй нь уул уурхай, санхүүгийн салбар. Үүнээс бусад нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад хангалтгүй. Жишээ нь, Монголд нэг барилгачин өдөрт 100 тоосго өрдөг бол Скандинавын орны ажилчин 1500 тоосго өрнө. Ингээд харвал тус хоёр улсын хооронд бий болгох баялаг, эдийн засагт үүсэх нэмүү өртөг зэрэгт асар том ялгаа үүснэ. Дараагийн нэг асуудал бол хууль засаглал. Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шударга тогтолцоо бүрдээгүй байна. Жишээ нь, шүүхэд 10 сая төгрөгийн маргаан үүсгэсэн хүн түүнийгээ авах гэж бараг л тэр хэмжээний зардал, 6-7 жилийг зарцуулах нь бий. Энэ үйл явц, эдийн засаг нь бизнесийн зарчмаар явахгүй, сэргэх боломж өгөхгүй, хөрөнгө оруулалтыг нь боймилсон гэх мэт асуудал үүсгээд байгаа юм. Богино хугацаанд хамгийн түрүүнд бид юу хийж чадах вэ гэвэл уул уурхайн салбараа түшиглэж, эдийн засгаа богино хугацаанд томруулъя, дараа нь “солонгоруулъя” гэсэн чиглэл рүү явна. Ойрын 5-10 жилийн дотор уул уурхайн баялгаа гаргахын тулд боомтуудаа өргөжүүлэн, гадаад зах зээл дээрх харилцаа холбоогоо сайжруулж, үнэ цэнийг нь өсгөх шаардлагатай. Эдгээр ажлыг нэн тэргүүнд хийснээр уул уурхайгаас орж ирсэн орлогоороо бусад салбараа өргөжүүлж, хүндээ хөрөнгө оруулах, нийгмээ сайн сайхан болгох зэрэг ажил руу анхаарлаа хандуулах юм. Эдийн засгаа томруулахын тулд манайх шиг жижиг улс өөрсдөө бүхнийг бүтээх потенциал бага, хүний нөөц болоод бусад нөөцөөр хязгаарлагдмал тул гадагшаа зах зээл руу гарах нь хамгийн эхний сонголт. Бидэнд байгаа эхний ээлжийн боломж нь уул уурхай нөөц, баялаг. Түүнийг ашиглаж богино хугацаанд эдийн засгийн үр ашигтай ажиллах нь чухал болоод байна. Тиймээс л боомт чухал.

-Боомтын эдийн засгийн ач холбогдлыг зөвхөн нүүрснийх эсвэл уул уурхайд зориулсан мэтээр ойлгох тал бий. Цагаандэл уул боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг хэр судалгаатай хийсэн юм бэ?

-Одоогоор яригдаж буй боомтуудыг мэдээж тухайн газар ормын уул уурхайн баялгийг экспортлох, цаад талын зах зээлтэй хялбар холбогдох боломж бүхнийг судалж гаргасан. Бидний экспортоо өсгөх эхний зорилгыг хангахад боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт. Түүний дотор хамгийн сайн стратегийн байрлалтай, дэмжиж болох цэг нь Цагаандэл Уулын боомт байна гэдэг агуулгаар нь манай талаас дэмжээд хоёр улсын хооронд тус боомтыг хөгжүүлье гэдэг бодлого гарсан юм.

Боомт өөрөө цогцоороо хөгжөөд явах ёстой. Зөвхөн боомтын байгууламжийг бариад түүгээр бүтээгдэхүүн гаргаж чадахгүй. Тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин тав тухыг хангасан дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, уул уурхайн баялгаа боомт руугаа зөөдөг дэд бүтцийг байгуулах ёстой. Гуравдугаарт, зөөлөн дэд бүтцүүд буюу боомтын үйл ажиллагааг хялбар явуулдаг зохион байгуулалтын ажлууд давхар хийгдэх юм. Энэ бүх ажил цогцоороо явах ёстой. Бид цар тахлаас өмнө боомтын асуудлыг төдийлөн анхаардаггүй байж. Харин ковидын улмаас хүн болгон амьдрал дээр, арьсан дээрээ мэдэрлээ шүү дээ. Хил хаагдсанаас болоод будаа, сахар нь тасраад ирэхээр боомт ямар чухал вэ гэдэг талаар мэддэг болох шиг байна. Боомтыг хөгжүүлэх нь том агуулгаараа хийгдэх ёстой. Тиймээс Засгийн газрын боловсруулсан бодлого төлөвлөлт боомтын иж бүрэн, бүтээн байгуулалтын хөгжүүлэлт, боомт хүртэлх автозам, төмөр зам дэд бүтэц, зохион байгуулалтын ажлыг цогцоор нь хийе гэдэг байдлаар ажиллаж яваа.

-Гэвч Цагаандэл уул боомт ашиглалтад орвол түүнийг дагаад хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын лиценз амилж, малчдын амьдралд төдийгүй байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэж буй. Үүнээс болж одоо хүртэл тус боомтын замын ажил гацлаа. Боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд дотор үнэхээр уул уурхайн лиценз олгох, ашиглах талаар туссан уу?

-Нэгдүгээрт, боомт нээх асуудал нь хоёр улсаас хамаарна. Зөвхөн манай тал юм уу би хүсээд болох асуудал биш. Хоёрдугаарт, Цагаандэл Уулын боомт тухайн нутгийн иргэдийн амьдрал амьжиргаатай шууд холбогдох учраас энэ талыг нь харгалзаж үзэх ёстой. Боомтыг байгуулснаар байгаль орчиндоо үзүүлэх нөлөө нь хэр вэ, иргэдийнхээ амьдралд тустай юу гээд хамгийн гол нь улс орны стратегийн зорилт, эдийн засагт экспорт, импортоо нэмэгдүүлэх зорилготой маань яаж уялдав, энэ хоорондох тэнцвэр нь хэрхэн хангагдаж байна гэдгээс л шийдлүүд гарна. Эдгээр судалгаа эхний түвшинд сайн хийгдсэний үндсэн дээр хоёр улс энэ цэг дээрх байгаль орчны тогтоцыг харгалзан үзэж, дүгнэлтээ гаргаад яриа хэлэлцээрээ хийх дараалалтай юм. Гацаж байгаа ил шалтгаан нь тухайн орчмын иргэдийн эсэргүүцэл, өөр бусад цаагуураа ямар шалтгаан байгааг мэдэхгүй байна.

-Уул уурхайн лицензийн талаар?

-Зам дагасан асуудлын тухайд хайгуулын орд нь тогтоогдож, нөөцийг нь ашиглах боломжтой гээд лиценз нь гараад ирэх юм бол тухайн үед судалгаанууд нь хийгдэнэ. Үнэхээр зөв тогтоож чадвал ашиглах шийдвэр нь гарах байх. Гэхдээ ашиглалтын лиценз олгоно гэсэн юм зорилт дотор байхгүй, одоогоор хэлэхэд эрт байна. Ер нь эдийн засгийн үр ашгаа бодвол нэг дэд бүтэц тавиад түүнийгээ ашиглаад, боломжтой нөөц баялгаа борлуулбал нэгжийн зардал нь бага. Үүний хүрээнд одоо тавьж буй төмөр зам, автозамын төслүүдийг аль болохоор олон жил ашиглах нь тодорхой болсон ордуудыг дамнуулж, тэр бүтээгдэхүүнийг зах зээлд богино хугацаанд хүргэх байдлаар хийж байгаа юм. Харин орд болгоноос зам татах юм бол төсөл үр ашиггүй байдалд хүргэнэ

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.201.267.76Зочин   • 6 сарын 20. 18 цаг 11 минут

Хятад л нүүрс авч бгаашүүдээ оросууд краняарскаараа нүүрсээ китайруу зарах гээд үхэлдэж байнашүү. Манай тэнгэр заяат мояачууд л хуцаж өгөх юм. Нүүрс 15 жилийн дараа хэнд ч хэрэггүй бордоо л болж хувирна бүгдээрээ хөгжөелдөө хурдан шийдвэрээ гаргаад урагшлийлдаа

202.21.124.130Зочин   • 6 сарын 20. 18 цаг 07 минут

Байгаагаарах гарч амжихгүй 6000-7000 жолооч үр хүүхэд хань ижилээсээ хол хэцүү бгаашүү дээ хурдан энэ боомтоо нээгээд эдийн засгийн эргэлтээ явуул хэдэн муусайн мал сдагуудаас айж сууна гэж бхгүй нүүрсийг чинь ганцхан рятад л авдаг юм малуудаа. Орос хүртэл хятадад нүүрсээ зарах гээд зам тавьж байна аан хаа холуур.

66.181.186.12Зочин   • 6 сарын 20. 15 цаг 20 минут

Байгаа боомтуудынхаа нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлээхээс өөр арга байхгүй.Чи лицензтнэй хулгайч нарын захиалгыг гүйцэтгэхийг санаархагч бай.на

202.21.107.67Зочин   • 6 сарын 20. 12 цаг 41 минут

Байгаагаа л сайн зохицтой болго 3 хэрэггүй

66.181.160.10Зочин   • 6 сарын 20. 12 цаг 37 минут

Хуц

66.181.161.79Зочин   • 6 сарын 20. 12 цаг 01 минут

Зөв хурдан боомтоо нээ



ШИНЭ МЭДЭЭ

Наадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна25 минут 23 секундын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ28 минут 33 секундын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ1 цаг 6 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ1 цаг 11 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө1 цаг 17 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ2 цаг 17 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ2 цаг 17 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна2 цаг 19 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ2 цаг 46 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ2 цаг 54 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ3 цагийн өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав3 цаг 3 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ3 цаг 10 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна3 цаг 15 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа4 цаг 31 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй4 цаг 38 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна6 цаг 11 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"6 цаг 12 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ6 цаг 16 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо6 цаг 22 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ6 цаг 30 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна7 цаг 6 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ7 цаг 8 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ7 цаг 36 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 46 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна7 цаг 50 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа9 цаг 13 минутын өмнөШри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв9 цаг 35 минутын өмнөӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ9 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө9 цаг 49 минутын өмнөХ.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан9 цаг 51 минутын өмнөХэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ9 цаг 53 минутын өмнөБарилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ9 цаг 54 минутын өмнөКаракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?9 цаг 55 минутын өмнөБ.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн9 цаг 56 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35Н.Энхбаяр: Боомтын дэд бүтцийг тээвэр логистик, хууль эрх зүй гээд цогцоор хөгжүүлж байж эдийн засагт үр ашгаа өгнө7 сар 7. 6:30
 Facebook Twitter Youtube