Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-20 нд нийтлэгдсэн байна.

ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

6/ 20/ 2022    12 цаг 45 минут

...Цаг харах "завгүй" явна. Урьд ирж үзээгүй газар тул хараанд өртөж буй бүхэн бүгд л сонирхлыг минь татаж байв. Ийм нөхцөлд цаг харж, зам ширтэж сууна гэдэг утгагүй. Хүн ч хөл тавих зайгүй шахам битүү моддоор "хучигдсан" уулс. Уулсын орой үүлстэй сүлэлдэж тэнд өтгөн манан буусан байх нь сүрдмээр. Эл зураглалыг дотроо буулгаж явах зуурт өөрт төрсөн басхүү нэгэн бодол. Аргагүй газар тариалангийн орон юм. Цагаан будаа тариалалт элбэг. Бараг л арав арван алхмын зайтай цагаан будааны тариалангийн талбай жирийнэ.

Ийнхүү орчин тойрныг ажсаар "завгүй" явсан хүмүүс зорьсон газраа ирэв. Муугүй л түгжрээтэй газар бололтой. Гэхдээ гурван цаг орчим л зорчив. Харин эл түгжрэлийг нийслэл хотынхоо түгжрэлтэй харьцуулахад инээд ч хүрмээр мэт.

Өмнөх тэмдэглэлдээ нууцалж байсан аялалын маршрутаа одоо дэлгэх нь зүй байх. Бид хойд Жолла мужийн хот, тосгодоор аялах юм. Үдийн халуун нарнаар замдаа гарсан бид нар жаргахын алдад Жонжү хотод ирж буй нь энэ. Тэмдэглэлийнхээ эхэнд хэлье. Жонжү хотын аялал хүлээлтээс маань хэд дахин давахуйц сонирхолтой аялал болсон гэдгийг. Тиймээс аялагч нарт хувийн зүгээс санал болгох газруудын нэгээр Жонжү хотыг нэрлэе.

Энэ удаагийн тэмдэглэл маань арми /BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийн нэр/ нарын анхаарлыг эрхгүй татна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Жонжү хотын аялалын маршрут дундаа k pop урсгалыг шинэ түвшинд аваачиж басхүү дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиож ул мөрөө тодоос тод үлдээж буй BTS хамтлагийн зорьж очиж байсан газруудаар аялах нь ээ. Мэдээж олон оронд арми нар бий. Тэр дундаа өмнөд Солонгос дахь арми нар нэгдэж хамтлагийнханы явсан газруудаар маршрут гарган аяладаг гэсэн шүү.

-BTS хамтлагийнханы МӨРӨӨР-Ху Намгагт-

Найрсаг зочломтгой ардуудаараа жуулчдын хайрыг татдаг Жонжү хот нь уламжлалт сууц болон хоолны соёлоороо алдартай. Сөүлээс гараад хэдийнэ дөрвөн цаг өнгөрчээ. Орой болсон байх тул бид оройн хоолондоо орчихоод маргааш өглөө аялалаа эхлүүлэхээр тогтов. Аялал тэр тусмаа Солонгос орноор аялахаар ирсэн хэнд ч хоолны соёл нь анхаарлыг нь татдаг гэдэгтэй санал нэгдэж буй байх. Уламжлалт хануг сууцын загвартай ресторан болох Ху Намгаг. Эл рестораны хамгийн алдартай хоол бол бибимбаб. Учир нь 2019 онд BTS хамтлагийнхан эл рестораныг зорин ирж хооллож байжээ. Яг үүнийг илтгэх мэт үүд хэсгээр орох үед BTS хамтлагийнхан ирж хоолыг нь амтархан зооглож буй бичлэг гарч байв. Зорьж ирэхээс ч аргагүй юм.

Жонжү хотын өглөө. Гадагш харвал бороо зөөлнөөр шивэрч байв. Гэхдээ бороо бидний аялалыг зогсоохгүй нь ойлгомжтой. Аялалдаа хөтлөгдсөн багийнхан Жонжү хотын Ванжү тосгоныг зорьж байна. Учир нь эл сууринд тэмдэглэлийн маань утга учир болсон BTS хамтлагийнханы очиж зураг авалт хийсэн хоёр ч газар бий. Амралтын өдөр болооод ч тэр үү гадуур хөл ихтэй байгааг ажиж болохоор байв.

-“Үлгэрийн орон”-д ХЭСЭГ ХУГАЦААНД-

Уламжлалт хэв байдлаа хамгийн сайн хадгалж авч үлдсэн гэдэгт утгаараа гадаадын жуулчдаас гадна дотоодын аялал жуулчлал ч ихээр хөгжиж байгаа талаар хөтөч яриандаа онцолж байв. Ийнхүү яриа өрнүүлэн явах зуурт юу юугүй л маршрут дах эхний газраа хүрээд ирэв. Уулын бэл хэсэгт байрласан Суяан Усонжэ гэх газар. Яг л үлгэрийн мэт байгаль. Уулс, модод, нуур гурав тун ч зохиролдож байгалийн үзэсгэлэнг нэг дор тодотгожээ. Энд BTS хамтлагийн зураг авалт хийсэн гэдгээрээ алдартай ба тус хамтлагийг алдарт хүргэсэн газар хэмээн алдаршсан аж. Иймдээ ч ойр орчмын аяллын газруудад ч аялагчид ихээр ирдэг гэсэн шүү. Энэхүү газраар зочилсон хүмүүст зориулсан төрөл бүрийн эвентүүд зохиогддог байна. Хажууханд байрлах жижигхэн кофешоп ч мөн алдартай. Хэрэв цаг хугацаа энд зогсчихвол гэх дэггүй бодол ч тэрхэн зуурт төрөөд амжив.

 

Энэ самбарыг хараад шууд л  BTS хамтлаг нүдэнд буух байх. Харагдаж буй баркодыг уншуулж эвентэд оролцож бэлэг авдаг аж.

Гадаа зөөлөн шиврээ бороо орсоор л. Байгалийн сайханг харж тайшрал авч, нүдээ хужирлах зуурт дараагийн маршрут руу хөдлөх хугацаа хэдийнэ болжээ. “Дараа тухтай ирж үзнэ дээ” хэмээх бодолтой минь цуг сэтгэл бараг л хоргодоод үлдсэх шиг.  

-Музейгээс сууц орох зам хүртэл-


Уламжлалт сууц, орчин үеийн архитектур хосолсон нэгэн газар. Авон эртний сууцан музей, буудалд ирсэн байгаа нь энэ юм. Эл газарт өнөөдөр олны хөл ихтэй байв. Нарийхан хонгил, бүдэг шаргал гэрэл архитектурын шийдлийг тун ч өвөрмөц харагдуулна. Оров уу үгүй юу бид хамгийн сонирхолтой хэсэгт давхиад оччихлоо.

Тааз хэсэг нь бороо орох үед онгойж, шиврээ борооны дусал бүрийг ажиглангаа уран зургийн үзэсгэлэнг харж тайтгарах намуухан орчин. Энэ бол нэгдүгээр давхар. Бясалгал нэртэй уран зургийн үзэсгэлэн дэлгэгджээ. Намуухан хөгжим эгшиглэж цаанаасаа л тух мэдрэх шиг.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар орчин үеийн үзэсгэлэнгийн танхим болон уламжлалт сууцан амралтын газрыг нэг дор цогцлоосноороо улсынхаа төдийгүй гадаад аялагчдын очихыг хүссэн алдартай аялал, амралтын газрыг нэгээр алдаршсан гэнэ.

Хоёрдугаарт давхарт 250 жилийн настай уламжлалт сууц бүхий буудал биднийг хүлээж байгаа. Тэнд хүрэх зам бүр ч сонирхолтой гэж хэлж болно. Бид зүгээр л шатаар дээш өгсчихгүй. Харин хулсан ойн дундах зам бидний шат болох учиртай. Хулсан ой дундуур алхах боломжтой замаар алхах үед сонирхолтой гэмээр толь бидэнтэй дайралдана. Нэг үгээр хэлбэл, ой дундах толь. Тэнд зургаа авахуулж ч болно. Сонирхолтой биз.

 

-BTS хамтлагийн байрласан сууцан буудалд зочлох нь-

Хулсан ойн дундах “шатаар өгссөөр” бид хоёрдугаар давхарт ирлээ. Байгалийн үзэсгэлэнт сүрлэг байдлыг хамгийн ойроос тольдох боломж. Энд байрлах Авон эртний сууцан буудал нь 250 жилийн настай уламжлалт сууцыг Ванжү сууринд уулын бэлд нүүлгэн барьсан түүхтэй. Уламжлалт сууц болон орчин үеийн архитектурын бүтээлийг хослуулсан соёлын өвөрмөц бүтээл бөгөөд байгалийн үзэсгэлэнт тогтоц болон жилийн дөрвөн улирлын өөр өөр өнгийг харж болдог аж.

Мэдээж энд BTS хамтлаг ирж байсан гэдгээрээ алдартай. 2011 онд SBS телевизийн  “Kimchi Family” олон ангит киноны зураг авалтыг хийсэн байдаг. Мөн 2020 онд алдарт BTS хамтлаг 7 хоногийн турш байрлаж “BTS 2019 SUMMER PACKAGE in KOREA” зураг авалт хийж байжээ.

Солонгост аялж байгаа ч Монголдоо мод тарьж яваа

Ийнхүү моддоор хүрээлэгдсэн сүрдэм байгалийн үзэсгэлэнг харж уулга алдах зууртаа би өөрөө ч мод тарьж буйгаа санав. Гайхаж байна уу. Учир нь БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харъяа Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын зүгээс 2022 онд Солонгос улсад аялаад ирсэн жуулчдад Монголдоо мод тарих боломжийг олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, Солонгос чиглэлтэй аяллын бүтээгдэхүүнийг худалдаж авсан эхний 1000 аялагчдын нэрээр мод тарьж буй.

Төлөвлөгөө шахуу. Өнөөдрийн аялал нэг өгүүлбэрээр илэрхийлэхэд үлгэрийн мэт байгальд саатсан аялал байв. Гол нь, бид BTS хамтлагийнхантай “цуг” аялах мэт мэдрэмжийг авсан явдал. Арми нар ч энд ирж үзэхийг хүсэх нь лавтай. Хүлээлтээс давсан хэмээн цохон дурдсаныг минь санаж буй байх. Дараагийн аялалд сонирхолтой гэдэг үг ч багадана гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь гэж хэлэхэд, ер бодоход аялалд гарахын тулд хурган “зориг” хэрэгтэй бололтой. Төлөвлөхөөс хэтэрдэггүй төрлийн хүн гэж хэл байсан санагдана. Хэрэв “зориг” гаргахгүй л бол би хэзээ нэг өдөр аялалд явна даа гэж бодсоор л. Магад бодохоос ч хэтэрдэггүй болчихийг хэлж мэдэхгүй. Тиймээс цар тахал “алсарсан” дээр нь зориглоод аялалд гарах бэлтгэлээ хийгээрэй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ7 цаг 43 минутын өмнө“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон8 цаг 9 минутын өмнөЦасан болон шороон шуурга шуурна8 цаг 37 минутын өмнөЦ.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна9 цаг 5 минутын өмнөЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй9 цаг 32 минутын өмнөД.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна9 цаг 36 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав9 цаг 39 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!9 цаг 41 минутын өмнөХуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө9 цаг 43 минутын өмнөПрокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58
 Facebook Twitter Youtube