Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-21 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Зая бандида Лувсанпринлэй

6/ 21/ 2022    6 цаг 40 минут
XVII-XVIII зууны үеийн Монголын төр, шашны зүтгэлтэн, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч.

 

Зая бандида Лувсанпринлэй 1642 онд Халхын Сайн ноёны хошууны ард Сунтарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Тэрээр 1645 онд Түвэдээс Монголд заларсан хутагт Лодойжамцаас санваар авч, 1653 онд Өндөр гэгээнд бараалхан шавь оржээ. Өндөр гэгээн түүнийг Түмэнхэн Сайн ноёны хойт үр мөн гэж тодруулан “Ноён хутагт” цол хүртээжээ. Тэгээд Агваанлувсанбалсанбо хутагт Лувсанпринлэйжамц, номын хаан Маха бандида зэрэг эрдэмт лам нарын дэргэд монгол бичиг, түвэд хэл бичигт суралцжээ.

Лувсанпринлэй 1659 онд Өлзий хутагт цагаан нуур хэмээх газар чуулсан Халхын ноёдын чуулганд оролцов. 1660 оны хавар Түвэдийн Лхас хотод одож, V Далай лам Лувсанжамц (1617-1682)-аас гэцэл санваар хүртжээ. Лувсанпринлэй 1679 он хүртэл Түвэд оронд суралцахдаа голдуу Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байжээ.

Лувсанпринлэй Түвэдэд суралцах хугацаандаа ном эрдмээрээ алдаршин, таван ухаанд төгс нэвтэрсний тул V Далай ламаас “Зая бандида” буюу “Ялгуулсан гэгээн” хэмээх номын цол хүртжээ. 

Зая бандида Лувсанпринлэй 1679 оны өвөл Монгол нутагтаа буцан ирж, бурхны шашныг дэлгэрүүлэх, сүм хийд байгуулах, ном бүтээл туурвих ажлыг хийх болов. Урьд 1631 онд үндэс суурь нь тавигдсан Заяын хүрээнд 1679 онд сүмийг нэмэн байгуулснаас гадна Тамир булаг хэмээх газар хувийн хөрөнгөөр Гандангэжайлин буюу “Төгс баясгалант буяныг дэлгэруулэгч” хэмээх сүмийг байгуулжээ.

Нөлөө бүхий томоохон хутагтын хувьд Лувсанпринлэй тухайн үеийн улс төрийн амьдралд татагдан оролцож, зохих үүрэг гүйцэтгэж байв. Тэрээр 1686 онд болсон Хүрэнбэлчирийн чуулганд оролцож, Халхын ноёдыг эвлэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Лувсанпринлэй 1689 онд Түвэд рүү одохоор төлөвлөж байсан боловч 1688 онд Ойрадын Галдан бошигт Халхад довтолсны улмаас чадаагүй ажээ. Түүгээр ч үл барам тэрээр 1689 оны хавар өмнө тийш халхчуудтайгаа нийлэхээр нүүх замдаа ойрадуудад баригдсан бөгөөд хэсэг хугацааны дараа тэдний гараас мултран Өвөр Монголд очжээ.

Энэ үеэс эхлэн Лувсанпринлэй Халх, Өвөр Монголын хаад ноёдын урилгаар залагдан ном айлдаж байв. Тэрээр мөн Дарба бандид номч хутагт Содовжамц, Шива ширээт Лувсан тэргүүтэй олон сайн эрдэмт хуврагийг төрүүлэн боловсруулсан сурган хүмүүжүүлэгч юм.

Зая бандида Лувсанпринлэй түүх шастир, буддын гүн ухаан, яруу найргийн онол, шашны зан үйл зэрэг чиглэлээр 6 боть зохиол туурвижээ. Түүний 4 боть нь түвэд хэлээр туурвисан “Заяын саньег” буюу “Тодорхой толь” хэмээх бүтээл юм. Түүнчлэн 1674 онд Түвэдэд байхдаа “Түшээт хааны намтар”-ыг монгол хэлээр зохиожээ.  

Зая бандида Лувсанпринлэй 1715 онд 73 настайдаа таалал төгсчээ. Түүний сууж байсан хүрээ буюу Заяын хүрээ нь Монголын шашин, улс төр, эдийн засгийн томоохон төв болсон билээ. 

Зая бандидын хойт дүрүүд Халхын тамгатай хутагтын нэг болж, түүний шавь нар Сайн ноён аймагт захирагдаж байв. (Ц.Цэрэндорж)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ7 цаг 45 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube