Тоймын зочин:
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай ярилцлаа.
-Иргэн хүний тань хувьд энгийн асуулт асууя. Хүмүүс ярьдаг шүү дээ. Ирээдүйдээ бид ямар нийгэм үлдээх вэ гэж. Таны хувьд ямар нийгмийг ирээдүйдээ үлдээмээр байна?
-Амар амгалан, эрүүл, аюулгүй, чинээлэг дундаж давхарга нь бүрдсэн тийм нийгэмд ирээдүй хойч маань амьдрах ёстой.
-Аливаа улс орны хөгжлийг тодорхойлдог зүйл бол хүний хөгжил гэж үздэг. Хүний хөгжил ямар хэмжээнд байна вэ гэдгийг эдийн засгийн чадамжаар нь тодорхойлдог. ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхэд хамгийн гол шаардлагатай хийх ажлууд юу байна?
-Ер нь эдийн засгийн ямар ч хүнд болоод хөгжилтэй үед, эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч явдаг. Хөгжлийн гол бүтээн байгуулалт, боломжийг хувийн хэвшил бүтээж байдаг. Хөгжлийн бодлогын тухай Засгийн газрын дэвшүүлж байгаа зорилт үйл ажиллагааны төлөвлөгөөнд ч тэр хувийн хэвшлийн оролцоо, боломжийг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт татах талд нь баталгаа болгож, үйл ажиллагааг нь тогтворжуулахад чиглэсэн эрх зүйн орчин болоод технологийн дэвшлийг ашигласан боломж бололцоог бүрэн ашиглахад чиглүүлсэн байгаа. Нөгөөтэйгүүр, бид дэд бүтцийн аливаа нэгэн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд түүнийг хязгаарлаад байгаа хүчин зүйлсийг илүү хурдан шийдвэрлэж, нэг том төсөл шийдэгдэхэд дараагийн жижиг дунд бизнесээ дэмжсэн байх, давхар давхар нэгнийхээ нөлөө, харилцан уялдаан дор шийдвэрлэгдэх асуудлыг эрчимжүүлэхэд чиглэж ажиллаж байгаа. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлд ажиллах хүчний 75 хувь нь байдаг. Харин манай голлох экспортын бүтээгдэхүүнийг олборлогч уурхайн салбар бол хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг, экспортод 40-өөд хувийг эзэлж байна. Тиймээс бид эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг түлхүү баримтлан ажиллаж байгаа.
-Монгол Улсын эдийн засгийн гол салбар бол уул уурхай. Энэ салбарын гол бүтээгдэхүүн нь нүүрс. Тэгэхээр Монгол Улс одоо байгаа нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийх шаардлагатай тулгарч байна вэ?
-Дэлхий нийтийн чиг хандлага, дэлхий нийтийн баримталж байгаа бодлого, хөтөлбөртэй бид үйл ажиллагаагаа уялдуулж, хөгжлийн бодлогоо тодорхойлж явах шаардлагатай. Ялангуяа дэлхийн нийтэд тулгамдсан, аюулын харанга дэлдсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн баримталж байгаа бодлогод нийцүүлж, дараа дараагийнхаа урт, дунд хугацааны төлөвлөлтийг хийх ёстой. Үүний нэг нь л нүүрсний хэрэглээ. Хүлэмжийн хий ялгаруулах, хязгаарлах асуудал нь мэдээж Монгол Улсын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлнэ. Харин бидэнд хэрхэн эдийн засгаа төрөлжүүлж, яаж орлох бүтээгдэхүүн, технологийн дэвшлийг нутагшуулах вэ гэдэг төлөвлөлтүүдийг үе шаттайгаар хийхээс өөр гарах гарц, арга хэмжээ байхгүй.
Тэгэхээр ашиглаж байгаа нөөцөө хамгийн богино хугацаанд, хамгийн бүтээмжтэйгээр ашиглах цаг нь нүүрсний зах зээл дээр бий болсон. “Боомтын сэргэлт” зорилтын хүрээнд боомтоор дамжин өнгөрөх чадавхийг нэмэгдүүлэх, хоорондын холболтын замууд бүх төрлийн дэд бүтцийг шийдвэрлэх тэр асуудлууд бол богино хугацаанд нэн тэргүүнд авч ярих асуудлууд мөн.
Гэхдээ уул уурхай давамгайлсан эдийн засгийн эмзэг байдлыг тогтворжуулахын тулд эдийн засгийн төрөлжилт, боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаад бусад эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх ажиллагаа хамгийн чухалд тавигдаад байгаа юм.
-Монгол Улсын ирээдүйн хөгжлийг урт болоод дунд хугацаандаа ямар байна гэж харж байгаа вэ?
- Монгол Улс “Алсын хараа -2050” буюу 30 жилийн урт хугацааны бодлогоо тодорхойлж батлаад, хэрэгжүүлээд явж байгаа. Урт хугацааны 30 жилийн бодлого маань 10 жилийн хугацаатай, гурван үе шаттайгаар дунд хугацаандаа хэрэгжиж зорьсон зорилгодоо хүрнэ гэж тодорхойлогдсон. Тэгвэл эхний үе шат болох 10 жилийн хугацааны бодлого 7 төрлийн зорилтот хөтөлбөрөөр дамжин хэрэгжихээр төлөвлөгдөөд боловсруулалт хийгдэж байна. “Алсын хараа -2050” -ын эхний үе шатны нэгээхэн хэсэг болох “Шинэ сэргэлтийн бодлого” бол эдийн засаг дэд бүтцийн 10 жилийн дунд хугацааны зорилтот хөтөлбөр байсан. Тэгэхээр энэ нь эдийн засгийн хүрээг тэлэх, дэд бүтцийн тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх зорилтот хөтөлбөр байсан бол дараагийн зургаан зорилтот хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар боловсруулах түвшинд явж байна.
-Зургаан төрлийн хөгжлийн зорилтот хөтөлбөрт аль салбарын, ямар хөтөлбөрүүд тусгагдсан бэ?
-Тухайлбал, “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”. Эрүүл мэнд, соёлын асуудал, спортын асуудал хүний хөгжлийн хөтөлбөрт агуулагдаж , ирэх 10 жилийн хөгжлийн бодлого тодорхойлогдож байна.
Мөн ирэх 10 жилд ирээдүйд ямар реформууд хийгдэж вэ гэдэг “Хууль, шүүх засаглалын зорилтот хөтөлбөр”-т "Алсын хараа-2050"-ын эхний үе шатанд боловсруулагдаад явж байна. “Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр” бол хамгийн олон талын, олон салбарын оролцоотой чухал хөтөлбөр. Олон улсын түвшинд бидний өрсөлдөх чадварын индекс ямар байх вэ, экспортын тоо хэмжээ, бараа бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт зэрэг асуудал маань ирэх 10 жилд “Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр”-т багтана.
“Ногоон хөгжил, байгаль орчны зорилтот хөтөлбөр”., “Бүс нутгийн зорилтот хөтөлбөр" бол Монгол орны онцлогт тохирсон дараагийн 10 жилийн маш чухал зүйл заалт, зорилго зорилт, арга хэмжээ агуулагдаж байгаа. Тухайлбал, Монгол Улсын онцлог тархай бутархай, хүн амын суурьшил нь нэг бүс нутаг дээрээ талаас илүү хувь нь амьдарч, оршин суудаг. Тэгвэл байгалийн нөөц болоод бусад эдийн засгийн нөөц боломжууд нь бусад бүс дээрээ байх жишээтэй. Энийг яаж бүрэн дүүрэн ашиглах вэ, эдийн засаг дээрээ тулгуурласан эдийн засгийн таталцал энэ бүхнийг ашиглаад ижилслээр нь бүсчилж, яаж зохион байгуулах вэ гэдгийг “Бүс нутгийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”-өөр тодорхойлон гаргаж, ирэх 10 жилийнхээ хөгжлийн бодлогыг тодорхойлох юм.
Дараагийн нэгэн чухал асуудал бол “Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”. Халамжаас хөдөлмөрт яаж шилжих вэ гэх реформын шинжтэй зорилгууд, хөдөлмөрийн бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ, хөдөлмөрлөх, ажиллах хүчний оролцооны асуудлыг хэрхэн илүү ахисан түвшинд гаргах вэ. Энэ бүхний үр дүнд амьдралын чанарыг илүү сайжруулж, хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, хүрээг тэлсэн зорилго, зорилтуудыг дэвшүүлснээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин буюу 8000 гаруй ам.долларт хүрэх зорилтыг дэвшүүлж, зорьж ажиллаж байгаа.
Сэтгэгдэл (12)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Dund huruu kazinochingiin suganii vs
Архангайн хулгайчууд
Байгаль орчны дарга хийж бсан нөхөр дарга заяанд төрсөн нөхөр юм биздээ эдийн засгийн яамны төрийн нарын гэнэ үү болио боорцогнуудаа
Алга газар гуйхад нь өгөөгүй юм гэнэлээ
14 боомтоо нээвэл нээгээд энэ овоорсон нүүрснүүдээ хурдан гарга наранд хатаад дууслаа.
Дан ганц эдийн засгийн яам хэрэггүй. Ажил мэдэхгүй тэнэг Оюунэрдэний хийсэн төрийн завхрал. Худалдааны ,үйлдвэрийн ,эдийн засгийг нэгтгэсэн ЭЗҮХ-ны яам байна ёстойг Япон Хятад бусад хөгжингүй орнууд харуулж байна
Барилга зам хоёр ч бас
Өр нэмж зээлвээ хулгайчуудаа ман ы бөөснүүдээ алалцана шүү та нартай
Mangaruud
ХӨГЖЛИЙН ГАЗАР ГЭЖ БСАН ТАТАН БУУГДСАНУУ? ГАДААДЫН ИРГЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧЫН БИЧИГ ОДОО ХААНААС ӨГЧ БГАА ВЭ.
Алсын хараад нийт иргэдийн дотоодын нийт бүтээгдхүүнийг 8000 руу оруулах зорилт тавьсан гэхийн наад чинь бүтэхгүй?! Хэдхэн малчдад тойглуулж дөнглүүлж боомтынхоо замаа барьж чадахгүй чацга царайлж бгаашүүдээ та нар. Гарж орох нийлүүлэлт дээр нь үйлдвэрлэл хөгжиж бж хөгжинө аан. Тэрнээс сошиалаар ажлаа хийдэг та нар болоогүй бндаа
Зөв. Бидэнд эдийн засгийн эргэлт хэрэгтэй бн