Монгол Улс “ажиглалтын жагсаалт”-д дахин багтжээ

6/ 22/ 2022    8 цаг 14 минут

Дэлхий дээр хөрөнгийн биржүүд хувьчлагдсан байна. Харин манай хөрөнгийн биржүүд хувьчлагдаагүй, сүүл мушгисаар...Монголын хөрөнгийн биржийн хувьчлал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. 2018 оны зургадугаар сард Монголын хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гарч байв. Тэр үед төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлд хөрөнгийн бирж, МИАТ, Төрийн банк багтаж байсан. Засгийн газрын тогтоол нь өнөө хэр батлагдаагүй, хүлээгдэж буй. Хөрөнгийн биржийг хувьчлах нь баялгийн шударга хуваарилалт бий болгож, иргэд хөрөнгөжих буюу эдийн засгийг хөдөлгөгч компаниудын хувьцаа эзэмших боломжийг нээх юм.

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн захирал Х.Алтай “Хөрөнгийн биржийг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгох нь Засгийн газраас дэвшүүлж буй “Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зорилт”-ын нэг юм. Хувьцаат компани болсноор олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг давхар явуулах боломж бүрдэж, энэ хэрээр шимтгэл буурна. Мөн өрсөлдөх чадвар нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл олшрохоос гадна ЖДҮ эрхлэгчид, старт ап компаниудын үнэт цаас гаргах явц илүү хялбар болно” гэж онцолсон юм.

Лондонгийн хөрөнгийн бирж, Дэлхийн банкнаас “Төлбөр тооцооны байгууллагын өмчлөл нь цикл дагаж өөрчлөгддөг. Анх төрийн өмчит хэлбэрээр байгуулагдаж, дараа нь тооцооны гишүүдийн өмчлөлтэй ашгийн бус хэлбэрээр, эцэст нь хөрөнгийн биржийн өмчлөлөөр үйл ажиллагаа явуулдаг” гэж зөвлөжээ. Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж шинээр болон нэмж үнэт цаас гаргах олон үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. 2017-2020 онд Монголын хөрөнгийн бирж дээр дээд хэмжээний арилжаа хийж, хамгийн олон IPO бүртгэгдсэн. Үүнд даатгалын компаниудын үнэт цаас багтаж буй юм.

Зах зээлийн үнэлгээ энэ сарын байдлаар зургаан их наяд буюу ДНБ-ий 15 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.55 хувиар өссөн үзүүлэлт аж. ТОП-20 индекс 41509 нэгж буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.28 хувиар өсжээ. Нийт бүтээгдэхүүн 187 байгаагаас хувьцаа 179, бонд тав, хөрөнгө оруулалтын сан хоёр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хоёр байна. Зах зээлийн хувьд үнэт хувьцааны данстай иргэн 2.5 сая буюу хүн амын 75 хувийг эзэлж буй. Өдөрт дунджаар 3000 гаруй иргэн арилжаанд оролцдог. Дундаж арилжаа 5.7 тэрбум. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21.6 дахин өсжээ.

Дэд бүтцийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арилжаа, төлбөр тооцоо, хяналтын нэгдсэн систем бүхий “Millennium IT”  систем нэвтэрч, арилжаанд 100 хувь цахимаар оролцдог болсон. “Bloomberg” агентлаг Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэсэн. Учир нь 130 хувийн өсөлттэй гарсан аж.

Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээл дэлхийн бусад орнуудын зах зээлтэй холбогдож, тэр хэрээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэж буй. Тухайлбал, Засгийн газрын бонд маш идэвхтэй арилжаалагджээ. Уг бонд нь баталгаатай, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй байсан нь жирийн иргэдийн хөрөнгө оруулах сонирхлыг татаж эхэлсэн байна. Иргэд хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэж, хөрөнгийн биржийн арилжааны 95 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэлжээ. Манай улсын хөрөнгийн зах зээлийг 2012 онд олон улсын индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч “FTSE Russell” компани “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-д оруулсан. Гэвч арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим болон төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчим нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд урьдчилгааг 100 хувь байршуулах банкгүйгээс ажиглалтын жагсаалтаас хасагджээ. Өнгөрсөн онд тус байгууллагаас Монгол Улсыг дахин “Ажиглалтын жагсаалт”-д орсон талаар мэдээлсэн. Энэ ангилалд орсноор хөрөнгийн багцын удирдлага хийдэг мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад чухал ач холбогдолтой болсон.

Монголд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны уялдааг сайжруулах шаардлага тулгарч байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана37 минут 51 секундын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна1 цаг 9 минутын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ1 цаг 12 минутын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ1 цаг 49 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ1 цаг 54 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө2 цагийн өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ3 цагийн өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ3 цагийн өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна3 цаг 2 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ3 цаг 30 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ3 цаг 37 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ3 цаг 44 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав3 цаг 46 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ3 цаг 53 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна3 цаг 58 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа5 цаг 15 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй5 цаг 21 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна6 цаг 54 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"6 цаг 55 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ7 цагийн өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо7 цаг 5 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ7 цаг 13 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна7 цаг 49 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ7 цаг 51 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ8 цаг 20 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 29 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна8 цаг 33 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа9 цаг 56 минутын өмнөШри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв7 сар 7. 8:21ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube