Чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ий эхний өдөр манай бөхчүүд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдсанаас хөвгүүдийн 71 кг-д, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ, охидын 73 кг-д “Хангарьд” спорт клубийн бөх Номин-Эрдэнийн Баяржаргал нар тус тус хүрэл медаль хүртжээ. Ийнхүү монгол тамирчид Азийн АШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан амжилтаар 138 оноо авсан бөгөөд багийн дүнгээр III байрт шалгарлаа.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.