Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-22 нд нийтлэгдсэн байна.

Чингис хаан музейн нүүрэн талд их хаадын тамгыг байрлуулахдаа хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь бэлгэдэл аж

6/ 22/ 2022    11 цаг 36 минут

Чингис хаан музейн нүүрэн талд Монголын эзэнт гүрний таван их хааны тамга залсан. Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх таван их хааны тамгыг Түүхийн ухааны доктор Б.Нямаагийн зөвлөснөөр МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар тэргүүтэй зураач, барималч, дархчууд урлахдаа Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй үнэт дурсгалуудаар тойруулан чимсэн байна. Тухайлбал, Чингис хааны тамгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн хааны 1 дүгээр булшнаас илэрч олдсон дугуй хэлбэрийн хөөмөл алтан чимэг дээрх ирвэсийн дүрстэй домгийн амьтан болох бэрсээр ороон чимэглэжээ.

Аливаа улс орны сүлдэнд өөрийнх нь газар нутгаас илэрсэн археологийн олдвор дээрх өвөг дээдсийнх нь сүр хүчний бэлгэдэл болсон дүрс агуулагдсан байдаг. Энэ жишгээр таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ. Их хаадын дэлдүүлсэн эдгээр зоосон дээр тухайн хааны нэр, тамгыг дүрсэлсэн байдаг.

Сонирхуулахад, Гол мод II дурсгалт газрын Шаньюйгийн 1 дүгээр булшны 3 дугаар дагуул булшнаас 200 гаруй шагай олдсон байдаг. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байжээ. Тэдгээр шагайн дээрх онгин тамга нь хожмын Чингис хааны, дэгрээ тамга нь Өгэдэйн, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамгатай адил байсан нь түүх үргэлжилж ирсний нэг баталгаа болжээ.

Музейн нүүрэн дээр таван их хааны тамгыг байрлуулахдаа, музейн анхны зураг төслийн дагуу тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь ч мөн бэлгэдэл бодсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, барилгын нүүрэн талын гурван баганаар эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлүүлсэн бөгөөд баруун талын гурван тамга буюу Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамгыг багана тус бүрийг дагуулж байрлуулсан байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ7 цаг 1 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо8 цаг 8 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube