Унгар улсын Будапешт хотноо болж буй усанд сэлэлтийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос ОУХМ Б.Энхтамир, Г.Занданбал, Б.Энххүслэн, Э.Ариунтамир нар оролцож байна.
Тэмцээний эхний өдөр Г.Занданбал, ОУХМ Э.Ариунтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн бол Э.Ариунтамир улсынхаа дээд амжилтыг дахин шинэчилжээ. Тэрбээр 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 31.95 секундын амжилтаар шинэ рекорд тогтоов.
Мөн ОУХМ Б.Энхтамир 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр 52.95 секундын амжилтаар 50 метрийн бассейны Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.