Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-22 нд нийтлэгдсэн байна.

Сүхбаатар аймгийн удирдлагууд Нутгийн зөвлөлтэйгээ хамтран Соёлын тухай хуулийг зөрчжээ

6/ 22/ 2022    13 цаг 12 минут

-Соёлын яам Сүхбаатарын Засаг даргад соёлын өвийг хадгалж, хамгаалах үүрэгтэйг нь сануулжээ-

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болоод ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар дур мэдэн аймгийнхаа соёлын өвийн бүртгэлийн санд бүртгэлтэй “Алунгоо” эхийн хөшөөг уран бүтээлчдэд нь байтугай Соёл, урлагийн газартаа ч мэдэгдэлгүй “сэм хуйвалдаж, нам дарна” гэгчээр нэг л өглөө Дөрвөлж толгой дээрээс нь ховхлоод авчихсан.

“Оронд нь хоёр тэрбум гаруй төгрөгөөр Бурхан багшийн сэрэг дүр босгохоор Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлтэй тохирсон. Холбогдох хүмүүст нь аман зөвшөөрөл өгсөн” хэмээн тэд том дуугарсан ч нутгийн иргэд үүнийг эсэргүүцээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаярын нэр нүүрт дулдуйдан, зөвхөн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэх гэж муйхарласан хоёр даргын үйлдэл Соёлын тухай хуулийг зөрчсөн болохыг Соёлын яамнаас албан ёсоор анхааруулжээ.

Учир нь, аймгийн хоёр даргын шийдвэртэй холбогдуулан Монголын Урчуудын эвлэлийн хорооноос зураач Ё.Бадарч, барималч Ц.Энхтайван нарын Тулгар  төр байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан бүтээсэн “Алунгоо эх” монументаль бүтээлийг аймаг, орон нутгийн удирдлагууд нь уран бүтээлчидтэй нь огт зөвшилцөлгүйгээр нүүлгэн шилжүүлж, айлын хашаанд тавьсан талаар Соёлын яаманд  мэдээлэл хүргүүлж, зохих арга хэмжээ авч өгөх хүсэлт илгээсэн байсан.

Соёлын яамнаас хүсэлтийг судлан үзэж, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Соёлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4-т зааснаар аймаг бүр соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлэх, Түүх, урлаг, уран сайхны ач холбогдолтой хөшөө, сүрлэг чимэглэлийн уран баримлыг хадгалах хамгаалах үүрэгтэй тул тус баримлыг зохих байршилд байршуулж, соёлын үнэт зүйлийг хамгаалах арга хэмжээ авч ажиллана уу.

Дээрх бүтээлийг ямар шалтгаанаар хэрхэн шилжүүлэн байрлуулсан болон цаашид хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатад хаяглан хүргүүлсэн байна.

Соёлын тухай хуулийн дагуу аймгийн удирдлагууд хөшөөг зохих байршилд нь байршуулах ёстой. Мөн албан бичигт дурдсанаар энэ сарын 13-ны дотор ямар арга хэмжээ авч ажилласнаа Соёлын яаманд албан бичгээр ирүүлэх үүрэгтэй.

Тэгвэл Соёлын яамнаас Сүхбаатар аймгийн Засаг дарга албан бичгийн хариуг ирүүлсэн эсэхийг тодруулахад “Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариу ирүүлээгүй байна” гэлээ.

Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар баримт бичигт асуудал шийдвэрлэх хугацааг заасан бол дурдсан хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Хэрвээ шийдвэрлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээх ёстой.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат та, Нутгийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн дүүд найдаад том толгойлж, Соёлын яамны албан бичгийг үл тоомсорлож байгаа бол хуулиар таны толгойг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд мэддэг. Тиймээс Засгийн газарт харьяалагдаж, захирагдаж ажиллах үүрэг хүлээсэн албан тушаалтан гэдгийг сануулья.

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.115Эх   • 2022, 6 сарын 24. 0 цаг 20 минут

Хандив хувийн мөнгөөр юугаа хийнэ хэнд хамаатай юм бэ шээснүүдээ та нар хандив ч цуглуулж ядуучуудад хоол ч өгч чадахгүй биз дээ

45.191.270.39Зочин   • 2022, 6 сарын 22. 19 цаг 51 минут

Гачин л хөшөө бнлээшдээ хуучин нь бурхан нь сүрлэг сайхан дэмжиж бн

66.107.273.75Зочин   • 2022, 6 сарын 22. 18 цаг 16 минут

Ерөнхий сайдаа энэ новшид хариуцлага тооцооч бурхан барих гэж ингэж улайрч байгаа новшнууд

46.167.186.40Зочин   • 2022, 6 сарын 22. 18 цаг 14 минут

Өө алдаг юм байна. Хүрэлсүхийн дүү гэхээр хаан юм биздээ. Манан үүссэн юм биздээ мөнгө улаан гэж

45.213.43.088Зочин   • 2022, 6 сарын 22. 13 цаг 45 минут

Бурхан барих хэмжээний их нүгэлтэй хүүрнүүд ажлдээ

66.181.161.1Зочин   • 2022, 6 сарын 22. 13 цаг 45 минут

Бурханаа болиочол манжийн шээснүүдээ

203.98.76.14Зочин   • 2022, 6 сарын 22. 13 цаг 24 минут

Нэг бол хаалга бариад нэг бол хөшөө бариад энэ аймгуудын засаг дарга нар бүтэхгүй. Ийм байхаар чинь яаж хөгжих вэ дээ чааваас



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ1 цаг 10 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв1 цаг 31 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв2 цаг 1 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ2 цаг 32 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 цаг 7 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 цаг 26 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…3 цаг 40 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно4 цаг 36 минутын өмнөЭнэ өдрийн зурхай4 цаг 41 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ4 цаг 43 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна4 цаг 44 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал4 цаг 45 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube