Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-22 нд нийтлэгдсэн байна.

С.Мөнхбаатар: 521 төсөл арга хэмжээнд 269 тэрбум төгрөгний үнийн зөрүү гарсан

6/ 22/ 2022    14 цаг 07 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  Барилга, хот байгуулалтын яамнаас УИХ-ын 2021 оны 88 дугаар тогтоолд туссан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээний үнийн өсөлтөд хийсэн магадлалын дүнг танилцуулсан байна.  Энэ талаар БХБ-ын сайд С. Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-ын 88 дугаар тогтоолоор үнийн өсөлтийг тодорхойлох үүрэг даалгавар өгсөн. БХБЯ-наас байгуулсан ажлын хэсэг Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа нийт төсөл арга хэмжээний тоог нарийвчлан гаргахад 1153 байснаас төсвийн бус эх үүсвэртэй болон давхцалаас шалтгаатан 31 төсөл, арга хэмжээ хасагдсан.

1122 төсөл арга хэмжээний тоог нэгтгэж, төсвийн захирагч нараас зургадугаар сарын 15-ны байдлаар саналаа ирүүлэхийг хүссэн. Ингээд төсвийн захирагч нарын зүгээс  271 төсөл арга хэмжээг хасуулахаар албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн.

 Зам тээврийн хөгжлийн төв дээр 77 арга хэмжээ, Эрчим хүчний хөгжлийн төв дээр 13 арга хэмжээ гэхчилэн нийт 851 төсөл арга хэмжээг нэгтгэн, эцэслэж,  дүнг нь компани, мөнгөний дүн, он тус бүрээр гаргалаа.

851 төсөл арга хэмжээнээс 521 төсөл арга хэмжээнд магадлал хийсэн. Нийт ажлын 61,8 хувь гэсэн үг. 327 төсөл, арга хэмжээ магадлал ирүүлээгүй. Үүнээс 105 нь баримт бичгийн иж бүрдлээ дутуу ирүүлсэн. Зарим нь бүүр өгөөгүй. Барилгын компаниуд  төрийн зүгээс хагас жилийн хугацаанд энэ ажлыг хийж байгааг мэднэ.

Магадлал хийсэн 521 төсөл дээр 269,1 тэрбум төгрөгний үнийн зөрүү гарч байна. Сангийн сайдад болоод Засгийн газрын хуралд бид үүнийг танилцууллаа.

Ирэх долоо хоногт УИХ-д оруулж, энэ хэмжээний дүнг улсын төсөвт суулгах асуудлыг ярина.

Энэ бол УИХ-ын хүрээнд шийдвэрлэх асуудал.

 

 

Барилгынхан маань магадлалыг дутуу хийлээ гэх асуудал тавьж байгаа ч яг үнэндээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ шүү дээ.

Магадлал хийсэн 524 төсөл арга хэмжээнд тээврийн үнэ багтсан байгаа. Ингээд зарим нэгээс нь жишээ хэлье.

Сант-Өндөр компани Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн 1тэрбум 999 сая төгрөгний тендер авсан. Үнийн өсөлтийг тооцоход 460 сая төгрөгөөр өсч байна.

 “Цагаан бөлбөө” ХХК нь Ховдын Цэцэг суманд спорт цогцолборын 1 тэрбум 256 сая төгрөгний тендер авсан. Нийт дүн 554 сая төгрөгөөр өссөн.

Булганд “Зост трейд” компанийн Соёлын төвийн барилгын 1 тэрбум 462 сая төгрөгний ажил 180 сая төгрөгөөр өсч байна.

“Навтгар хайрхан” ХХК  Баянхонгор Баацагаан суманд 324 хүүхдийн сургуулийн барилга 4 тэрбум 214 сая төгрөгний төсөл авсан байхад дүн нь 1 тэрбум 69 сая төгрөгөөр өсч байна. Магадлал хийж байхад үнийн дүнгээ өсгөж орж ирэх компани ч байсан.

Бид 781 барилгын материалын үнийн өсөлтөөр тооцож, бүх компани төсвийн захирагч нартайгаа уулзаад үнийн өсөлтийг компани бүрээр гаргаж ирлээ.

Барилгын ажилчдын цалингийн асуудлын хувьд яг үнэндээ энэ цаг үед нэг амьсгаагаар шийдэж чадахгүй байна. Барилгын компаниуд тусгайлан хөнгөлөлттэй зээл олгох боломж байхгүй. Үнэнээ хэлье. Төр хувийн хэвшлийн өмнөөс аль болох бүх зохицуулалтыг хийж байна” гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ3 цаг 48 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube