Өсвөр насны хөвгүүд нэгнээ зэрлэгээр зодож буй бичлэг 6 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас бичлэгийн дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа эхлүүлж, хөвгүүдийг олж тогтоосон байна. "16 настай Б, Г нар нь 16 настай М-ыг найз охин руу нь мэссэж бичсэн гэх шалтгаанаар биед нь халдсан байна. Шүүх шинжилгээний газраас шинжээч эмч томилоод зодуулсан хүүгийн биед ямар нэгэн гэмтэл учирсан эсэх үзлэгийг хийж байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгөв. Хүүхдийн биед учирсан гэмтэл, хохирол, хэргийн үүссэн шалтгааныг тодруулж байж, шүүхийн байгууллагаас хариуцлагын асуудлыг эцэслэн тогтоох юм. Хохирогч М-ын хувьд тухайн үед зодуулсан талаарх мэдээллийг ар гэрийнхэндээ өгөөгүй бөгөөд цахим сүлжээнээс ар гэр нь олж мэдсэн гэжээ.
Он гарсаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 600 гаруй гарсан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.