Украинтай хиллэдэг Ростов мужийн Новошахтинскийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү нисгэгчгүй төхөөрөмжөөр дайрсны дараа шатжээ. Энэ тухай тус мужийн захирагч Василий Голубев өөрийн твиттер хуудастаа бичжээ.
Дайралтад өртсөн нутаг дэвсгэрээс аппарат хэрэгслийн хэлтэрхий олдсон талаар тэрээр мөн дурджээ.
Нефть боловсруулах үйлдвэрт нисгэгчгүй онгоцноос цохилт өгсөн тухай мэдээлэл мөн батлагдсан гэж ТАСС мэдээлэв.
"Новошахтинскийн нефтийн бүтээгдэхүүний үйлдвэр" хувьцаат компанийн технологийн байгууламжийг дроноор мөргөсний улмаас гал гарч, дэлбэрэлт болжээ.
Засаг даргын мэдээлснээр гал 50 ам метр талбайг хамарсан, хохирогч байхгүй, бүх ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн гэжээ.
Мөн тус үйлдвэрийн ажлыг түр зогсоож, нутаг дэвсгэрт нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, учирсан хохирол, үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх боломжийг шинжээчид тогтооно гэж мэдэгдлээ.
Түүнлэн дроноор цохилт өгч байгаа бичлэгийг гэрчүүд нийтэлсэн байна. Батлагдаагүй мэдээллээр уг бичлэгт Турк улсад үйлдвэрлэсэн "Байрактар" нисэгчгүй нисэх онгоц /дрон/ байгаа аж.
ТАСС агентлагийн мэдээлснээр дроны нэг нь камиказегийн үүрэг гүйцэтгэсэн байна. "Тэдний нэг нь цохилт өгч, дулаан солилцогчийг мөргөсний дараа гал гарсан, харин хоёр дахь нь цааш нисэн одсон гэжээ..
Өмнө нь Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын эрчим хүчний байгууламжид бусад халдсан юм. 6-р сарын 20-нд Украины Зэвсэгт хүчин Оросын "Чорноморнефтегаз" компанийн өрөмдлөгийн тавцан руу довтлосон. Крымын тэргүүн Сергей Аксеновын хэлснээр, долоон хүн 6-р сарын 21-нд сураггүй алга болсон гэж мэдэгджээ. Өөр таван ажилчныг тавцангаас аварсан байна.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 1-нд Белгород дахь нефтийн агуулахад Украины нисэх хүчний хоёр Ми-24 нисдэг тэрэг агаараас цохилт өгснөөс гал гарсан юм.
Тодруулахад, Новошахтинскийн нефть боловсруулах үйлдвэр нь Ростов мужид үйл ажиллагаа явуулж буй цорын ганц боловсруулах үйлдвэр бөгөөд ОХУ-даа томоохонд тооцогддог юм. Тус үйлдвэр нь мазут, халаалтын тос, хөлөг онгоцны болон дизель түлш, бензин үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн аж.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (3)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Уул нь цөмгүй бол ороод алаад өхийнсөн
Болж бна адилхан довтлох хэрэгтэй
Муу фашист. Хар тамхичин Зеленскийтэйгээ далд ор