Хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах зорилгоор “Tianxing-1” туршилтын хиймэл дагуулыг өнөө өглөө амжилттай хөөргөлөө.
Тус улсын төв телевизээр мэдээлснээр, хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 10:08 цагт Ганьсу мужийн Жюцюань сансрын буудлаас “Kuaizhou-1A” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.
Хиймэл дагуул заагдсан тойрог замд орсноор хөөргөлт амжилттай болсон гэж үзлээ гэж Хятадын төв телевиз онцолжээ.
“Kuaizhou-1” нь жижиг хиймэл дагуул хөөргөх зориулалттай, Хятадын хөнгөн ангиллын зөөгч пуужин юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.