Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хулстайн булаг” гэдэг газарт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин батлагдсан байна. Иймд 2022 оны 06-р сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэл болон бусад аймаг сум руу амьд үхрийн шилжилт хөдөлгөөн хийхийг болон хурдан морины уралдаан, сунгаа, уул, овооны тахилга, малын үзэсгэлэн худалдаа зэрэг мал, амьтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Энэ одоо тэгээд хэнд хэрэгтэй медээлэл юм. Хэдэн малтай болчихлоо. Одоо тэгээд мах арьсыг нь зарж хэдэн төгрөг олох гэхээр л энэ эргүй хулгайчууд нь нэг их сонин юм сайхан юм үзчихсэн сонсчихсон юм шиг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байх юм аа. Малын ч хүнийч өьчин байсаар л байсан . Эмчилдэг арга чарга нь ч байж л байна. эмчлээд эдгэрүүлээд л явна биз дээ. Заавал юм л бол шүүрч аваад зарлаад байх ямар хэрэгтэй юм.