“Эрдэнэт” 100 га-д модлог ургамлыг орчин үеийн технологи, инновацыг ашиглан бойжуулна

6/ 23/ 2022    12 цаг 25 минут

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тавьсан 100 сая мод тарьж, ургуулах зорилтын хүрээнд Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборыг байгуулах бөгөөд Монгол Улсын анхны бүрэн автомат технологийн шийдэл бүхий мод үржүүлгийн газар болох юм.

Модлог ургамлын тарьц үржүүлгийн бүрэн автомат системийг Шведээс нэвтрүүлснээр жилд 10 сая тарьц ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн цогцолборыг 100 га газарт байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 100 сая мод тарьж ургуулах амлалтаа маш богино хугацаанд ажил хэрэг болгож, ойн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байгаад баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Ойрын 10 жилийн хугацаанд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд орчин үеийн технологи бүхий мод үржүүлгийн газруудыг байгуулах нь чухал бөгөөд орон нутгийн удирдлага, үндэсний аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, иргэд идэвх санаачилгатай, өндөр оролцоотой ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэхүү 100 га талбай бүхий цогцолбор нь модлог ургамлыг орчин үеийн технологи, инновацыг ашиглан бойжуулахаас гадна ойн аж ахуй, агро ойн аж ахуй, хөдөө аж ахуй, хүнсний салбарын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон бүс болж хөгжинө гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ оны 05 дугаар сарын эхээр Шведийн Хаант Улсад ажиллах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус улсын “Би Си Си” болон “Садкора Форестри” компаниудтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборт “Би Си Си” компанийн бүрэн автомат технологийг ашигласнаар хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх олон давуу талтай гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.

Тухайлбал, нэг хүн 3 өдөрт нэг сая тарьц суулгах боломжтой бөгөөд ингэснээр тус мод үржүүлгийн газарт нийт 12 хүн ажиллах юм.

Мөн тарьцын жилийн өсөлт 20-30 см байх юм. Ингэснээр гурван жил бойжуулсны дараа ойжуулалтад гаргадаг байсан нарсны тарьцыг нэг жилийн дараа ойжуулалтад шилжүүлэх боломжтой.

100 ГА ТАЛБАЙ БҮХИЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН “ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР НЬ:

  • Боргоцой хатаах, үр боргоцой ангилан ялгах автомат шугам,
  • Загасны аж ахуй бүхий усан сан,
  • Зөгийн аж ахуй бүхий жимсний эх ургамлын плантац,
  • Шилмүүст модны үрийн плантац,
  • Малын тэжээлийн ургамал бүхий хамгаалалтын ойн зурвас,
  • Гахайн аж ахуй бүхий ойжуулалтын бригад,
  • Тахианы аж ахуй бүхий бойжуулгын талбай зэрэг хэсгээс бүрдэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ногоон хөгжил” төслийн хүрээнд ойн генетик нөөцийн төв, хөрсний биотехнологийн төв, мод үржүүлгийн цогцолбор байгуулахаас гадна уурхайн хаягдлын аж ахуйг тойруулан нэг сая мод тарьж ногоон зурвас буй болгох, Эрдэнэт, Хангалын голыг дагуулан сая мод тарьж бургасан төгөл үүсгэх, “Уул уурхай-100” модот гэрэлт түүхэн бичиглэлийг хийх зэрэг ажлуудыг эхлээд байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана3 минут 38 секундын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна34 минут 12 секундын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ37 минут 22 секундын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ1 цаг 15 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ1 цаг 20 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө1 цаг 26 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ2 цаг 26 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ2 цаг 26 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна2 цаг 28 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ2 цаг 55 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ3 цаг 3 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ3 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав3 цаг 12 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ3 цаг 18 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна3 цаг 24 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа4 цаг 40 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй4 цаг 47 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна6 цаг 20 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"6 цаг 21 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ6 цаг 25 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо6 цаг 31 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ6 цаг 39 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна7 цаг 14 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ7 цаг 17 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ7 цаг 45 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 55 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна7 цаг 58 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа9 цаг 22 минутын өмнөШри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв9 цаг 43 минутын өмнөӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ9 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө9 цаг 58 минутын өмнөХ.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан9 цаг 59 минутын өмнөХэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube