Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүн бүр майонез идэхээс аль болох татгалздаг. Илчлэгийн агууламжаараа майонез оливын тосноос бага атал хоол тэжээлийн мэргэжилтнүүд яагаад майонез биш оливын тос санал болгодог вэ.
Тэгвэл майонез бол аливаа бүтээгдэхүүний байгалийн амтыг саармагжуулагч төдийгүй хамгийн хүчтэй амтлагчийн нэг юм. Удаан хугацаанд хэрэглэх тусам таны хоолны салшгүй нэг хольц, сүмс болчихдог аж.Өөрөөр хэлбэл майонез нь нэг төрлийн “донтуулагч”. Хоолны дуршлыг өдөөж, өөх тос, амт оруулагч бодисуудын өндөр агууламжтай тул цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Хэрвээ өдөр бүр биш хааяа ганц халбагаас хэтрэхгүй иддэг бол төдийлэн хор хөнөөлтэй биш. Гэсэн ч үйлдвэрийн майонез аль болох хэрэглэхгүй байхыг хоолзүйч нар зөвлөдөг.
Гэртээ зуурсан майонезыг өндөг, гич, нимбэгний шүүс, цөцгийн тос, элсэн чихэр, давс гэх мэт органик бүтээгдэхүүнээр хийдэг бол үйлдвэрлэгчид хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор химийн бодис нэмж, хуурай өндөг зэрэг холестрины агууламж өндөртэй бүтээгдэхүүн орцонд нь багтдаг. Тиймээс өндөр настан, таргалалттай, цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс аль болох ийм бүтээгдэхүүн идэхгүй байхыг хичээгээрэй.
Майонез нь нойр булчирхайг хамгийн их цочроодог бүтээгдэхүүн. Хэрвээ тогтмол хэрэглэвэл нойр булчирхайн үрэвсэлд хүргэдэг. Тиймээс майонезыг худалдан авахдаа орц найралгыг маш сайн унших хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд аль болох гэрийн нөхцөлд органик хүнсний бүтээгдэхүүнээр хийж сураарай.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.