АНУ 5-аас доош насны хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийж эхэллээ

6/ 23/ 2022    15 цаг 07 минут

АНУ 4 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийг “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинд хамруулж эхэллээ. Тус улсын Эмийн агентлаг Модерна, Пфайзерын вакцин бага насны хүүхдэд хийх зөвшөөрлийг өнгөрсөн 7 хоногт өгсөн юм. Ингэснээр Америк Модерна, Пфайзерын вакциныг бага насны хүүхдэд санал болгож байгаа анхны улс болж байгааг Ерөнхийлөгч Байден мэдэгджээ. АНУ-д ковидын вакцинд хамрагдах насны 18 сая хүүхэд байна.

Хэдийгээр бага насны хүүхдэд халдвараас учрах эрсдэл насанд хүрэгчидтэй харьцуулахад бага байгаа ч Америкт зургаан сартайгаас дөрвөн настай 45 мянга гаруй хүүхэд ковидын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 500 орчим хүүхэд нас баржээ. Америкт эцэг эхчүүд ““Ковид-19” цар тахлын халдвар авах вий гэсэн айдастай холбоотойгоор нийгмийн харилцаанаас хэсэг хугацаанд хөндийрсөн хүүхдүүд харилцаагаа сэргээх боломжтой болно” гэж найдаж байна. Бага насны хүүхдүүд вакцинд хамрагдсанаар эмнэлэгт хэвтэх, хүндрэх, нас барах, удаан хугацаанд үлдэх сөрөг үр нөлөөнөөс хамгаалах болно гэж Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд мэдэгджээ. АНУ өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг цар тахлын эсрэг вакцинд хамруулж байгаа юм.

Модерна, Пфайзер вакцин нь ижил технологитой боловч бага насны хүүхдэд хийх тун, хэмжээний хувьд өөр юм байна. Пфайзерын вакциныг 6 сартайгаас дөрвөн насны хүүхдэд насанд хүрэгчдэд хийж байгаа тунгийн аравны нэгтэй тэнцэх хэмжээний тунг гурван удаа хийх ёстой. Ингэхдээ эхний 2 тунг гурван долоо хоногийн зайтай, сүүлийн тунг хоёр сарын дараа хийх юм байна. Харин Модернагийн вакциныг зургаан сартайгаас 5 хүртлэх насны хүүхдэд хоёр удаагийн тарилгаар хийнэ, ингэхдээ насанд хүрэгчдэд зориулсан тунгийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний тунгаар дөрвөн долоо хоногийн зайтай хийх юм байна. Мөн Америкт өвчлөлд өртөмтгий, дархлаа султай хүүхдэд Модернагийн вакцины гурав дахь тунг хийхийг зөвшөөрсөн байна.

Европын эмийн агентлаг Модернагийн вакциныг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрөх талаар нарийвчлан судалж байгаа, түрүүлээд Америк шийдвэр гаргасан учраас Вашингтоны шийдвэрийг дагаж магадгүй гэж Өрнөдийн хэвлэлд мэдээлжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана44 минут 45 секундын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна1 цаг 16 минутын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ1 цаг 19 минутын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ1 цаг 56 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ2 цаг 1 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө2 цаг 7 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ3 цаг 7 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ3 цаг 7 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна3 цаг 9 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ3 цаг 36 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ3 цаг 44 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ3 цаг 50 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав3 цаг 53 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ3 цаг 59 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна4 цаг 5 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа5 цаг 21 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй5 цаг 28 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна7 цаг 1 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"7 цаг 2 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ7 цаг 6 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо7 цаг 12 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ7 цаг 20 минутын өмнөАнгараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна7 цаг 55 минутын өмнөЧикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ7 цаг 58 минутын өмнөЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ8 цаг 26 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 36 минутын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна8 цаг 40 минутын өмнөХөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа7 сар 7. 8:43Шри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв7 сар 7. 8:21ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube